Saturday

Зардлын дундаж норматив батлах тухай 2008 оны 294 дүгээр тогтоол


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 7 дугаар сарын  22-ны өдөр                                                                                                                                       Улаанбаатар хот

Дугаар 294
                   Зардлын дундаж норматив
                                   батлах тухай
          Боловсролын тухай хуулийн  40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
          1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар хавсралт, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталж 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.
          2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай"  Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
          Монгол Улсын Ерөнхий сайд                                            С.БАЯР
          Боловсрол, соёл, шинжлэх
          ухааны сайд                                                          Н.БОЛОРМАА



Модон тагш

Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...

Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв. Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцааранг нь өрөөний мухарт нэгэн жижиг ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болов...

Сохор зоосны дууль

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Цас

Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Сэжгээр өвдөж сүжгээр эдгэхийн учир

Эмч дээр нэгэн сайхан бүсгүй ирж биеэ үзүүлжээ. Эмч түүний биеий нь үзэхэд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй бөгөөд сэтгэл санаа нь гутралд автаж, сөрөг энергиэр дүүрсэн бүсгүй байлаа.
Эмч бүсгүйг үзэж дуусаад “Яадаг юм билээ?” гэж жаахан бодолхийлээд,
- Таны бие гайгүй байна. Нэг эм уугаад сайхан болох юм байна. Харин тэр эм надад байхгүй болхоор та “Итгэл” гэдэг эмнэлгийн Сэтгэл гэдэг эмчтэй уулзаад энэ эмийг авчих гэжээ.
Бүсгүй “Итгэл” эмнэлгийг эрж сурсаар олж Сэтгэл эмчтэй уулзаж нөгөө эмээ асуусан боловч эмч нь “тийм эм надад байхгүй” гэжээ.

Там, диваажин

Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Хүмүүс гоймонгоос идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй”.
Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөө талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барьяа” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж жаргалын дээдийг амталж байдаг юм даа” гэжээ.

Бялуу

Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Эх үр

Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн.Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.

Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд `Би сургуульд явахгүй ээ` хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан.`Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу` хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн. 

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

Хайр баян амжилт

Нэгэн эмэгтэй ойр зуурынхаа юмыг авахаар гэрээсээ гартал гэрийнх нь эсрэг талын гудамжинд сууж байгаа цав цагаан сахалтай гурван хөгшинг хараад тэднийг гэртээ орохыг урилаа.Эмэгтэй тэднээс `Та нар энд ингэж суугааг бодоход бүгд л өлссөн байх` гээд ~ Та нараас гуйж байна.Манайд ор л доо.Би та бүхэнд одоохон хоол унд бэлдье!` гэв.Гэтэл гурван хөгшний нэг нь гэрт эр нөхөр нь байгаа эсэхийг асуулаа.Эмэгтэй,нөхөр нь саяхан гарсан одоохондоо гэртээ байхгүй байгааг хэлтэл өвгөн толгойгоо хоёр тийш нь дохив гэнэ.Тэгээд `Танай нөхөр гэртээ байхгүй юм бол урилгыг чинь хүлээн авч чадахгүй` гэжээ.
Орой нөхөр нь ирэхэд эхнэр өдрийн болсон явдлыг нөхөртөө хэлэв гэнэ.Энэ явдлыг сонсоод нөхөр нь өвгөдийн өмнөөс ихэд харамсан `Чи одоо нэг хараач! Хэрэв байж байвал нь одоо гэртээ урья гэв. Эмэгтэй хаалгаа онгойлготол өнөөх цагаан сахалтай өвгөд түрүүчийн газраа сууж харагдав. Манай нөхөр ирчихлээ.Одоо гэртээ байна.Оройн хоол хамт идэхийн тулд та бүхнийг гэртээ урьж байна болох уу? ` гээд тэднийг дахин гэртээ урилаа.
Гэтэл өвгөдийн нэг хариу болгож ийнхүү хэлэв~Бид гурав гурвуулаа айлд ордоггүй юм~гээд хэсэг байзнаснаа үргэлжлүүлэн ~Баруун талын энэ найзыг маань Баялаг гэдэг.Харин эсрэг талд нь суугаа найзыг маань Амжилт гэдэг.Намайг Хайр гэдэг юм гэлээ.
Ийнхүү гурван биенээ танилцуулсны эцэст бүсгүйд хандан ` Та одоо гэртээ ороод нөхөртэйгөө сайн ярилцаад дараа нь хариугаа өг! Гэхдээ та бид гурвын нэгийг л гэртээ урих ёстой` гэжээ.Эхнэр өвгөний үгийг нөхөртөө дамжуултал нөхөр нь баярлан тэнгэрт нисэх шахлаа.
`Хөөх ямар гоё юм бэ! сонголтыг бидэнд орхисон юм бол хоёулаа гэртээ Баялагийг урья! Сайхан баян тансаг амьдрая гэв.
Нөхрийх нь энэ шийдвэр эхнэрт огт таалагдаагүй учир Хоёулаа Амжилтыг гэртээ урья! Ингэх нь илүү зөв юм биш үү хөгшөөн! `гэж гуйв.
Ийнхүү маргалдах эхнэр нөхөр хоёрын яриаг бэр нь сонсоод тэсэлгүй гарч ирэн ` Миний бодлоор бол хамгийн зөв шийдвэр бол Хайрыг гэртээ урих юм биш үү?! гээд ` Та нар бод л доо манай гэр бүл хайраар бялхах болно…. ` гэлээ.
Бэрийн энэ сонголт эхнэр нөхөр хоёрт ч мөн таалагдав.
Гэрийн эзэн ` Тиймээ…Хайрыг гэртээ урья `гэв. Тэгээд эмэгтэй хаалгаа онгойлгон `Та нарын хэн нь Хайр билээ? Түүнийг бид гэртээ урихаар боллоо. Дотогшоо орно уу!` гэтэл Хайр босч гэрийн зүг алхлаа.Түүний нөхөд ч босч Хайрын араас ирцгээлээ.
Эмэгтэй бүр гайхаж `Би зөвхөн Хайрыг урьсан байтал Амжилт Баялаг та хоёр юунд хамт ирэв? гэж асуутал Хайр түүнд ингэж хариулав.
~Хэрэв та нар зөвхөн Баялаг эсвэл Амжилтыг урьсан бол үлдсэн хоёр нь гадаа үлдэх байсан юм. Гэтэл та нар Хайрыг урьсан. Энэ тохиолдолд бид гурав гурвуулаа ирэх ёстой байдаг юм ` гэжээ.Эмэгтэй `Яагаад?` гэж асуутал Хайр Амжилт Баялаг хоёроос урьтан `Яагаад гэвэл Хайр бол агуу юм.Хайр байгаа газар Амжилт Баялаг хоёр үргэлж хамт оршдог юм.Цаашдаа ч тийм байх болно гэж хариулжээ….
Сургамжит өгүүллэгүүд номноос…

Хясааны нулимс

Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.

Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов.

Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?

Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ`

Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ.

Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ.Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ.

Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.

Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.

Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ!

Би түүнийг танина

Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв…Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв.Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ.Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ.Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.Тэгээд нарийн судалж үзсэний дараа түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ.Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө.Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу? гэж намайг асуухад `Үгүй ээ` гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ…Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ? хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь `алзхеимер` өвчний улмаас удаан хугцааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв.Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь ч хийж дууслаа.Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовсондоо асуухад өвгөн `Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм`гэлээ.Би маш их гайхаж `Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?` гэж асуутал…..гарыг минь чанга атгангаа инээмсэглэж `Тэр намайг танихгүй! Гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ ` гэв….

Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ…
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар….
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой.Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.
Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ.
Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ…
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.
Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув.
Өнөө залуу `Жирийн өдрүүд шиг л` гэж хариулав.Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар `Өнөөдөр юу болсон юм бэ?` гэж асуув.
Эхнэр нь дахин инээмсэглээд `Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ….

Monday

Санкт Петербургийн Эрмитаж музейн цуглуулга 2-р хэсэг

 Эрмитажийн цуглуулгын 2 дугаар хэсгийг хүргэж байна. Зурган дээр дарж томоор үзээрэй.

Санкт Петербургийн Эрмитаж музейн цуглуулга 1-р хэсэг

Францын гүн ухаантан Поль Валери-гийн нэгэн цагт  “Ураг зураг гэдэг бол тухайн зүйлсийг тухайн үедээ ямар байсан яг тэр чигээр нь дурласан харцаар харж буй мэтээр харуулж чаддаг урлаг юм” гэж хэлсэн байдаг.
Иймээс бид нийгэм, үр хүүхдээ урлагийн бүтээлээр дамжуулан соёлтой, ухаалаг, туйлбартай хүн болгон хүмүүжүүлэх боломжтой.Хүний хүмүүжил соёлд нөлөөлөхгүй ч гэлээ сайхан зураг харах нь сэтгэлийн алжаал, оюуны цангааг гаргах таатай зүйл билээ.
Ингээд өөрийн блогтой дэлхийн алдартай музей, галарейн цуглуулгаас эхлээд өөрт таалагддаг ч төдийлөн нэр алдарт хүрээгүй ч уран бүтээлчийн гэгээлэг ертөнцөөр аялуулах болно.

Цуглуулга 1. Эрмитажийн музей  

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...