Sunday

Эмүжин ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″

Aлдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

өнөөдрийн бодрол

Friday

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. /Англи хэлнээс/


Статистик анализийн анхны мэдээлэл авахад хэрэгтэй зүйл байна лээ. Мэргэжлийн бус орчуулга тул авах гээхийн ухаанаар уншаарай. Орчуулуулсан хүн маань дургүйцэхгүй биз дэ. 

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. 1990-ээд онд

1990 оноос тоон өгөгдлийн шинжилгээ нь асар их хэмжээний тоон өгөгдөл болон цогц загваруудыг тоон шинжилгээний аргын тусламжтайгаар шинжлэх боломжтой SPSS, SAS, STATA зэрэг статистик шинжилгээний програм хангамжууд бий болсноор илүү өргөн хэрэглэгддэг, түгээмэл болсон. Эдгээр статистикийн багцууд нь олон тооны статистик мэдээллийг тооцоолж, тэдгээрийг хувьсагчийг өөрчлөх, нарийн төвөгтэй тооцоог хялбар хийх боломжийг олгодог. Өнөөдөр, бодлогийн шинжилгээ нь статистикийн салбарын олон тооцоолол бүхий бодлогын шинжилгээний судлалын үр дүнд суурилан хөгжиж байна. Дээрх уламжлагдаж ирсэн суурь судалгаануудыг Journal of Policy Analysis and Management (JPAM) /бодлогын шинжилгээ болон удирдлагын сэтгүүл/, Policy Studies Review (PSR) /Бодлого судлалын тойм/, Review of Policy Research (RPR) /Бодлого судалгааны тойм/ болон бусад олон сэтгүүлээс харах боломжтой. Дээрх сэтгүүлүүд нь тодорхой нэг бодлогыг олон төрлийн статистик шинжилгээгээр дамжуулан судалсан арга зүйгээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Төрийн бодлого, удирдлагын холбооноос жил бүр зохион байгуулдаг хурлын үр дүн бөгөөд сүүлийн жилүүдэд позитивизм эдийн засаг, түүний судалгааны загваруудыг голлон яригдах болсон. (Durning 1999)

Friday

Эзэнтэй шүлгүүд

За эзэнтэй шүлгүүд

Ингээд 2011 оны цэргийн баяраар эрчүүддээ зориулж бичсэн мөртүүдээ тавья. Шүлэг гэж нэрлэвэл шүлэг гомдох байх
 /кк цэргийн баяраар л нэг онгод орж 4-өөс илүү мөр холбодог бололтой, гэхдээ их гунигтай юм уу сэтгэл тавгүй үед гомдлын шүлгүүд их амархан гардаг шү /


С.Наранцогт даргад Хэрвээ та цэрэг байсан бол
Их сургуулийн мат-ын ангийг голж
Инженерийн ангийг сонгосон сонсогч болох байсан
Их л удалгүй энхийн ажиллагаанд явж
Эргэн ирэхдээ эх орондоо гавьяа байгуулж
Энэ даргын албан тушаалаа авах байсан
Эрдэм мэдлэгтэй хурандаа болоод
Электроник технологиор батлан хамгаалахыг цэнэглэх байсан
Яадгийн зарим нь цэрэгт яваагүй л гэнэ биз
Ямар ч л байсан Би батлах хамгаалын хурандаа
Ялгуусан их армийн нэгээхэн хэсэг гэх байсаан.

Монгол цэргийн баярын мэнд хүргэе

Яамны бүсгүйчүүлийн мэндчилгээ

Tuesday

Эх дэлхийн цаг хөдөлгөөнд нэгдэцгээе



 
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2010”
2011 оны 3 сарын 26-ны Бямба гараг, 20.30-21.30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Иймд энэ оны 3-р сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.

Monday

Сургааль гэнэ ээ

Арчилбал эдэд тустай
Аргилбал эзэнд тустай
Булгийн ус оргивч хүйтэн
Буруу санаат инээвч худал
Далай ч гэсэн давсаар дутна
Дагина ч гэсэн эрээр дутна
Муу явахад нөхөр хол
Сайн явахад садан ойр
Нэр олох насных
Нэр хугарах өдрийнх
Өнгө хөөсөн хүн самгаатай
Өвс хөөсөн мал эзэнгүй
Тэнгэрийн муухай хүнийг зовооно
Тэнэгийн мунхаг өөрийг зовооно
Хүчтэйгээрээ ноён байдаггүй
Хүсэлтэйгээрээ баян болдоггүй
Шиврээ бороо дээлэнд харш
Шивнүүр үг нөхөрт харш
Байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй
Байгуулсан төрд багшлах мэргэн хэрэгтэй
Өлссөн цагт өлөн бугын эвэр зөөлөн
Цадсан цагт цагаан хурган сүүл хатуу
Олиггүй хүн архи дарсанд
Олс дээс ус бороонд
Уул өндөр ч хөтөлтэй
Ус гүнзгий ч гарамтай
Хүний хүү муу бол эцгийн нэрийг гутаана
Хүлэг унаа муу бол сүргийн нэрийг гутаана
Муу хүүхний маяг их
Мухар үхрийн сажиг их
Нэгэн гэр баяжвал зуун гэрт тус болно
Нэгэн хошуу баяжвал зуун хошуунд тус болно
Нэгэн гэр дотроо эвтэй бол тэр гэр өөдлөхийн шинж
Нэгэн улс дотроо эвтэй бол тэр улс тогтон хөгжихийн шинж мөн
Сургууль хүнийг эрдмээр хүмүүжүүлнэ
Гэр орон хүнийг амьдралаар хүмүүжүүлнэ
Албан газар хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ
Түвшин айл төр түших хүү төрүүлнэ
Төвөг ихтэй айл төр самууруулах хамаатан төрүүлнэ
Хүн гэрийн дотор, төрийн доор амьдарна


Иймэрхүү сургааль байх жишээтэй. Авах гээхийн ухаан оршихуй л байхгүй бол зарим нь ухаантны амнаас гарсан гэхэд бэрх юм. 

Tuesday

Мартын 8-ны мэнд хүргэе

 Хорвоогийн сайхан бүсгүйчүүлдээ баярын мэнд хүргэе.

Эргээд 6 настай жаахан охин болмоор…


Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

Бие барьсан нимгэн цамцны оронд
Багынхаа чихэрний толботой, жижигхэн даашинзаа өмсмөөр
Хуруундаа зүүсэн алт мөнгөн бэлзгээ аваад
Хуванцар шүрээр хэлхсэн ягаан бугуйвчаа зүүмээр
Сайхан бүсгүй болсноо таван хором мартаад
Саваагүй зангийнхаа нуугдсан хэлтэрхийг сэргээж аваад
Савлуур дээр тоглож байгаад өндөрт хөөрөх бүртээ
Сар луу нисч байна хэмээн дахиж мөрөөдмөөр
Тусд оржээ охин минь гэж ээждээ магтуулмаар
Томоожих болоогүй юу гэж аавдаа зэмлүүлмээр
Бичиг цаасны ажлыг түр хойш нь тавиад
Бяцхан хүүхэлдэйндээ хувцас эсгэж өмсүүлмээр
Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

Monday

Зорилгодоо хүрсэн мэлхий

(Зорилгодоо хүрэхийн тулд замдаа саад болж байгаа хэн нэгнийг битгий тоо. Тэдний үг, саад, муу санаанд битгий авт, зөвхөн зорилгодоо л хүр.)
Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

Амьдралын хуудас

хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих вэ? түүхэн номын дунд уу? эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу? эсвэл хэчнээн гярхай хүн байсан ч олж үзэхээргүй тийм газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу?, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад ссэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал унших уу? эсвэл тэр дороо хаагаад орхих уу?

Жигнэмэгийн хулгайч

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд
явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ.
Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй
элсэн дээр ингэж бичжээ. *Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг
алгадсан.*

Sunday

Гран при /орос хэлнээс/

Гран при

Анна и Сергей Литвинов


Хэрвээ концертын төгөлдөр хуур минь цонхоор багтдаг байсан бол тэр аль хэдийн гадаах зам дээр хэвтэж байх байсан биз ээ. Засмал хар зам дээр төгөдөр хуурын цагаан товчлуурууд, алтан утастайгаа таран хэвтэнэ. Харин эвдэрхий төгөлдөр хуурын сэг дээр нөгөөх хөөрхийлөлтэй бяцхан сурагч охинв Хөөрхий тэр охин тэгээд бас ухаан муутай. Иймэрхүү зураглал бий болох нь. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА?

Таньсангүй /орос хэлнээс/ 2009-01-23

Таньсангүй

Бүсгүйг ахин хараад түүний зүрх урагдах шиг л боллоо. Мартсан, мартчихсан ш дэ, би түүнийг мартсан ... гэж түүний толгойд эргэлдэж байвч хүсэл сэтгэлээ хуурч тэр чадахгүй байлаа. Хуучин хүсэл тэмүүлэл нь түүний бүх сэтгэл зүрхэнд асч бүх биеийг зөөлөн дулаан мөрөөдөл нөмрөн авлаа. Урагшаа нэг хойшоо нэг алхаж байвч хувь тавилангаас зугатах боломжгүй юм. Залуу түүн дээр очин “Сайн уу!?”
Тэд бүтэн 3 жил уулзалдаагүй, харин бүсгүй сургуулийн он жилүүдэд түүнд ухаангүй дурласан тэр зориг муутай, эв дүйгүй, даруухан жаал хүүг таних болов уу? Мэдээж тэрээр одоо насанд хүрч зоримон шийдэмгий болсон. Харин түүнд боломж байгаа болов уу?
Бүсгүй ганцаараа биш. Найзуудын хамт ирсэн байв. Түүн дээр очоод нүд рүү нь харж тэр л танил дотно харцыг мэдрэнэ. Эхлээд мэдээж гайхах л байх да – гэвч дараа нь санаад танина. Магадгүй найз нараа дуудаад хэлсэн нь дээр байх. Эсвэл шууд очоод “Сайн уу Наташа, арван жилийн хуучин танилаа санаж байна уу гэж асуугаад бүжгэнд урьчы.Яах вэ? За зүгээр дуугай л ганцаараа очий.

Аугаа их Ялалт танаа зориулав 2009-05-05

Ко Дню Великой Победы посвящается
Аугаа их Ялалтад энэ бичлэгээ зориулья /орчуулга шүү. сонирхох нэг нь сонирхоно биз. Гоё блогтой байсан бол илүү гоё болох байлаа/
Image
Фронтоос ирсэн захидал

Wednesday

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын
2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалын хавсралт

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор үнэлгээ /цаашид "Төгсөх шалгалт" гэх/-г зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.    Төгсөх шалгалтын зорилго нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.

1.3.    Төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах үйл ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам", мөн сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болон энэхүү журам үүнд нийцүүлэн гаргасан төгсөх шалгалтын дэг, төгсөх шалгалтын ажлын удирдамж, шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалаар зохицуулагдана.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...