Monday

БСШУ-ны сайдын 2007 оны 351 тоот тушаал "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай""

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2007.10.05                                            Дугаар 351                            Улаанбаатар хот


Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай"  307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Б.Энхбат) болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. "Ажлын байрны тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 173, "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай"  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
                            

САЙД                                                 Ө.ЭНХТҮВШИН

Friday

БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаал

2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2007 оны 08 сарын 31-ний өдөр                    Дугаар 307/91/237             Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
 ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл,  8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
   БОЛОВСРОЛ, СОЁЛ,                 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,       САНГИЙН САЙД
   ШИНЖЛЭХ УХААНЫ                ХӨДӨЛМӨРИЙН САЙД
   САЙД                                             
     Ө.ЭНХТҮВШИН                          Д.ДЭМБЭРЭЛ                        Н.БАЯРТСАЙХАН

                                                                      

“Хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”

энэ семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?

 “Хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурал боллоо

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 29.6 тэрбум, 2005 онд 59.3 тэрбум төгрөг байсан бол 2011 онд 627.7 тэрбум төгрөг болж нэмэгдлээ.
Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил хурдасч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн сацуу төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай болж байгаа юм.
Иймд өсөн нэмэгдэж буй хөрөнгийн урсгалыг зөв зохицуулах, татвар төлөгчдийн хөрөнгийг үр өгөөжтэй, үр ашигтай зүйлд зарцуулах асуудал төсөв зохиоход оролцдог бүх шатны байгууллагууд, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллагын гишүүдийн хувьд анхаарлаа хандуулах асуудлын нэг болоод байгаа билээ.
Иймд Сангийн яамнаас санаачлан энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурлыг Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Wednesday

Эрүүл мэндийн тухай хууль

                                                 

 2011 оны 05 сарын 05 өдөр                                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

            2.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай

Доорх хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төсвийн байгууллагуудад зохион байгуулагдаж буй ажил үйлчилгээний талаар саналаа солилцоно уу.                 
   
26.2.Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна.



2008 оны 05 сарын 22 өдөр                                                              Төрийн ордон, Улаанбаатар хот


ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ

                                                            НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
                                              ахуйн тухай  хууль тогтоомж

            2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Хөдөлмөрийн тухай хууль,[2] энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Tuesday

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал

Дундаж цалин хөлс тодорхойлох журам

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 55
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дундаж цалин хөлс тодорхойлох журам/
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, зохицуулалтын газар /Ш.Батцэцэг/-т даалгасугай.

САЙД                                                             Ц.БАЯРСАЙХАН

Saturday

БСШУ, ЭМ, НХХ-ийн сайдын 2005 оны 116/83/45 дугаар хамтарсан тушаал

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2005 оны 4 сарын 13 өдөр
Дугаар 116/83/45
Улаанбаатар хот
Бодлого батлах тухай
“Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
  1. “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” -ыг нэгдүгээр хавсралтаар, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийн тайланг жил бүр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Үндэсний зөвлөлдөх хороо (С.Төмөр-Очир)-нд даалгасугай.

Friday

БСШУЯ-ны тамирчдад амжилт хүсье

Өнөөдөр “Засгийн газрын цом-2011” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Тэмцээн Спортын төв ордонд 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагаас албан ёсны нээлтээ хийх бөгөөд Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, төрийн таван яамд байгуулагдсаны 100 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Гэхдээ энэ тэмцээн нь жил бүр зохиогддог уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон бүх яамдын сайд нар оролцож, тэмцээний үеэр сайд нарын тусгайлсан тоглолт болох гэнэ. Тэмцээнийг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Сангийн яам зохион байгуулж байгаа бөгөөд 11 яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Анх энэ тэмцээнийг 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон бөгөөд Засгийн газрын яамдын ажилтан, албан хаагчдын хувьд хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн нь болж чаджээ.
Яамныхаа нийт тамирчдад амжилт хүсье 

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...