Thursday

Багачууддаа барих 100,000 бэлэг

Залуус өөрсдийн гараар багачууддаа тоглоом хийж бэлэглэн багачууддаа бүтээлч ажлаар үлгэр дууриал үзүүлэх
2011-09-01 - 2011-10-24
Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь Бүтээлч залуус 7/30 хөтөлбөрийн хүрээнд залуус 7 хоногийн 30 минутыг хүүхэд багачууддаа өөрийн гараар тоглоом хийж бэлэглэх бүтээлч ажлыг өрнүүлнэ.
"Бүтээлч залуус" клуб ажлын хэсэг


Бүтээлч залуус

 PS: Энэ их гоё санаачлага байна.

Wednesday

Ариун агаартай анхны цас

Энэ намрын анхны цас орлоо. 
Сэтгэлд хурсан уур бухимдал муу муухай бүхнийг үлдэн хөөх ариухан цагаахан цас байгаасай. 


Шинэхэн цасны шинэхэн зураг

Я с тобой



Энэ бол хайр

Tuesday

Та стресст-д орсон уу?

Хүн бүр урдаа зорилго тавьж түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө хичээж байдаг.

Харин хэт их ачаалалтай ажиллах нь таны эрvvл мэндэд хортой. Энэ удаа бид танд хэт их стрессд орж та єєрєє зохицуулж чадахгvй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай єгvvлье.
Стрессд ороход олон хvчин зvйлvvд нєлєєлдєг: хvнд гарз хохирол учрах, салалт, тусгаарлалт, хvvхэд гэрээсээ явах, урт удаан хугацаагаар євчтэй байх, хєдєлмєрийн чадвараа алдах гээд олон зvйлсээс шалтгаалан стресс vvсдэг. Тvvнчлэн хуучин байрнаасаа нvvх, гэрлэлт, шинэ ажил, амралт баярын єдєрєєр ч мєн адил стрессд ихээр ордог байна. Мєн тєлбєрийн эцсийн хугацаа, ямар нэг асуудал шийдэгдэхгvй байгаа зэрэг нь стрессийн шинж тэмдэгийг агуулсан ядаргаа, нойргvйдэлд хvргэдэг байна. Стрессд орсоныг илтгэх шинж тэмдэгvvд:

• Уурлаж бухимдах ихсэх

• Шvvмжлэлийг маш эмзэгээр хvлээн авах

• Ямар нэг зvйлд тvгшиж хумсаа хазах

• Унтахдаа муу болж єглєє эрт сэрэх

• Архи тамхи их хэмжээгээр хэрэглэх

• Ходоод хоол боловсруулж чадахгvй болох

• Анхааралаа тєвлєрvvлж чадахгvй болох 


Энэ нөхрийг шүүхдэе


Монгол Улсыг Хятадын хэсэг болгож, тусгаар Монгол улсын ерөнхийлөгчийн доромжилсон нэвтрүүлэг хийсэн ABC телевизийг шүүхэд өгье

Wednesday

Монитадаа зориулж бичиж байсан шүлэг

Монита Билгүүнд зориулав.
Яамны ганцхан хэлтэсийн
Ёслолын ажиллагааны мэргэжилтэн
Эрхэм ноён Э.Билгүүн таны
Энэ өдрийн амгаланг айлтгая
      Амьдралын энэхэн хэсэгт
      Амттай хошин тоглоомны
      Монита тандаа би
      Мэндчилгээгээ дэвшүүлж, үгээ тэрлэлээ
Өөрт чинь өгсөн бэлгийг минь
Өчүүхэн гэж голов уу та
Үдийн цай гэж даажигнан
Өгсөн сэтгэлийг эгдүүцүүлэв үү та
      Гадаад харилцааны мэргэжилтэн таныг
      Ганган дэгжин соёлтой гэж
      Гайгүй сайнаар үнэлснийг минь
      Гэнэтийн үйлдлээр сарниулав
Гэхдээ би таныг
Удамт их монголын
Уужуу сэтгэлт эр хүн гэдэгт итгэнэм
Ухаант засаг төрийн
Ухаалаг нэгэн түшээ гэдэгт итгэнэм
      Үнэн сэтгэлээсээ ерөөе
      Үргэлж дээшилж өгсөж яваарай
      Үдийн цайны монита намайг
      Үе үехэн дурсаж яваарай

Монитадаа зориулж бичсэн шүлгээ өнөөдөр файл хайж байгаад оллоо. Энд хадгалж орхиё.

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс

Давалгаа ТББ-ийн багийн хийсэн судалгааг тавилаа. Ер нь багш нарт л хэрэгтэй  юм байна. Дамжуулж мэдээллээ солилцоорой. Эрх бүхий хүмүүс ч анхааралдаа авна биз. /PS; last time i am good in copy/paste kk/


Сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэглэхэд цэцэрлэгийн багш нарт вэбсайтаараа дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилгоор бид Дорнод, Дундговь,
Орхон, Ховд аймгаас тус бүр 1 цэцэрлэг, нийслэлээс 42 дугаар цэцэрлэгийн багш нарын 2010-2011 оны хичээлийн жилд боловсруулан хэрэглэсэн Сургалтын хөтөлбөрт анализ хийж, холбогдох дүгнэлтийг гаргаад байна.
Үүн дээрээ тулгуурлан бид энэ хичээлийн жилийн турш сургалтын хөтөлбөрөө бүтээлчээр боловсруулан, үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэхэд зориулсан онол, арга зүйн материал, авч ашиглаж болох аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын туршлагаас вэбсайтдаа тогтмол тавьж байх болно.
Энэ удаа багш нарт дараах ерөнхий зөвлөмжийг хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрт хийсэн анализын дүн

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн анализаас үзэхэд  дараах эерэг үзүүлэлтүүд харагдаж байна.


•    Хөтөлбөрийн зорилго, зорилт хүүхдийн бүх талын хөгжлийг хамарсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд, зан төлөв, харилцаа, эзэмшвэл зохих хэвшил дадал,  ойр орчных нь талаарх мэдлэг гэх мэт.
•    Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын стандартад баримжаалсан. Гэвч хүүхдийн нас, насанд буулгахад зорилго, агуулгыг хүнддүүлсэн тохиолдол бий.
•    Сургалтын хөтөлбөрийн сэдвийг хүүхдэд өөртэй нь холбоотой, ойр орчноос нь сонгосон.
•    Жилийн хөтөлбөрийн агуулгын задаргааг улирал, бүлэг сэдвээр гаргаж төлөвлөсөн.
•    Сэдвийн сонголт энгийн, хүүхдэд ойлгомжтой.
•    Зарим цэцэрлэг нэг сэдэв дээр тогтож, нэлээд урт хугацаанд ажиллахаар төлөвлөсөн.
•    Бүлэг сэдвийн хүрээнд үнэлгээ хийхээр төлөвлөсөн (Дорнод).
•    Хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны зорилгын томьёолол ойлгомжтой.
•    Өдөр тутмын  үйл ажиллагааны цагийн хуваарилалт зохистойгоор төлөвлөгдсөн.
•    Хичээл\үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүнийг тухайн насны хүүхдийн онцлогт тохируулан ашиглахаар сонгосон.

Tuesday

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага 97.2 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн тэнцэл 40.7 тэрбум төгрөгийн ашигтай тайлагнагдаж байна.
Өнгөрөгч 2010 он Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан “Стэнд Бай” хөтөлбөрт заасан төсөв болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан, дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас ангижрах алхамыг бүрдүүлсэн, нийгмийн баялгийг иргэдэд тэгшээр хуваарилах ажлыг эхлүүлсэн, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахыг төсвөөс дэмжиж ажилласан, төсвийн тэнцэл ашигтай гарсан зэргийг онцлох төсөв, санхүүгийн жил боллоо. Мөн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 /үйлдвэрлэлийн аргаар тооцоолсон/ тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар өссөн байна.

Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...


Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...
Засгийн газрын үрэлгэн зарлагаас үүдэн төсвийн тогтворгүй байдал үүсэх эрслүүд ойрхон болоод байна.

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал хямралын өмнөх жилтэй яг ижил болоод байгааг Олон улсын валютын сан анхааруулсаар байгаа билээ. 2011 оны хувьд эрх баригчид ДНБ-ний 10 хувьтай тэнцэх алдагдал бүхий үрэлгэн төсвийг батлаад буй. Энэ нь дотоод, гадаадын эдийн засагчдын шүүмжлэлд багагүй өртөж байсан бол эрх баригчид дахин нэг алдаатай шийдвэр хэлэлцэхээр зэхэж байна. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы эхний хэлэлцэх асуудал нь төсвийн тодотгол.

Монголд ажил эрхлэгчдийн сарын цалингийн дунджыг салбараар нь гаргажээ

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар улирлын хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалингийн хэмжээг түүвэр судалгаагаар гаргасан байна. Үүнийг тогтоохдоо нийслэлийн 195, аймаг, орон нутгийн 825, нийт 1020 аж ахуйн нэгж, байгууллагын 150.7 мянган ажилтанг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2011 оны хоёрдугаар улиралд 427.7 мянган төгрөг хэмээн тогтоогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 89.1 мянган төгрөг буюу 26.3 хувиар нэмэгджээ.

Харин эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 470,2 мянган төгрөг болж, эмэгтэйчүүдийнхээс 81.8 мянган төгрөгөөр илүү дүн гарчээ.


“100 ЦЭЦЭРЛЭГ” ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЬЕ

/нэгэн нийтлэл Эх сурвалж: www.mongolnews.mn /
Бодоод бодоод олсонгүй

Түүнийг ааваас асуувал

Үүлнээс асуу гэх юм...хэмээн 124 дүгээр цэцэрлэгийн жаалууд шүлэг цээжилж байлаа. Багачуудын дуу нийлүүлэн багшийгаа даган шүлэг хэлэх нь цэцэрлэгийн хашаанд тоглож байсан Нандиа охинд цонхны онгорхой салхивчаар тод сонсогдов. Нандиа тоглоомоо орхиод хүүхдүүдийг дуурайн

Дэлгүүрээс авсан

Ээжийн хөвөн шиг үүлийг

Нар халааж хайлуулаад

Нааш нь бороо оруулдаг байна гэж цээжиллээ.

Охины гэр Чингэлтэй дүүргийн VIII хороонд оршдог. Тус дүүргийн VII, VIII, XI, XII хороо цэцэрлэггүй учраас X хорооны 124, IX хорооны 131 дүгээр цэцэрлэгт ойр хавийн хүүхдүүд шаваастай. Даанч нэг ангид дунджаар 25 хүүхэд л авах хүчин чадалтай учраас аав, ээжүүд нь яаж ч хөөцөлдөөд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадалгүй гэртээ цоожлоход хүрдэг. Цоожтой хаалганы цаана өдөржин ганцаар хоцорч буй 80 гаруй мянган хүүхдийн нэг нь Нандиа. Таван настай энэ охин хоёр настай дүүтэйгээ гэртээ үлдээд өдөржин гадаа тоглон, хоолтой хоолгүй өнждөг. Хашааных нь айлын эмээ тэр хоёрыг харж үлддэг нэртэй ч хүүхдүүд нүдийг нь хариулж байгаад гарч явахаа сайн мэднэ. Нандиа дүүгээ дагуулан энэ цэцэрлэгийн гадна ирж, гулсуур, дүүжин даажин дээр нь шавайгаа ханатал тоглоно. Хоолны цаг болоход таваг зөөн гүйлдэх багачуудыг шохоорхон харж, дуу дуулах, шүлэг унших, олуул хөгжилдөн тоглох шуугиан, багшийн ярих үлгэрийг цонхны цаанаас сонсоод бяцхан зүрхэндээ “Би яагаад...” гэсэн гомдол тээж, тэрүүхэндээ атаархана.
ХОЁР, ТАВАН НАСТНУУД ГЭРТЭЭ ҮЛДЭЖ БАЙНА

2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 орчим мянган хүүхэд хүмүүжиж байгаа. Гэхдээ Нандиа болон түүний дүүгийн үеийнхэн 3-4 настнуудаас олон бай гаагаас голдуу хоёртой, тавтай нь гэртээ үлдэж буйг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн учирлав. Өнгөрсөн жил нийслэлийн 275 цэцэрлэгт 56211 хүүхэд хамрагджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал цэцэрлэг 19-өөр нэмэгдэж, албанд явах хүүхдийн тоо 7414-өөр өссөн байна. Гэсэн ч энэ тоо дэндүү чамлалттай. Аав, ээжүүд бүгд л амин хайртай үрээ цэцэрлэгт явуулж, сургуулийн өмнөх боловсрол олгохыг хичээдэг. Харамсалтай нь цэцэрлэг цөөн тул олон эцэг эх алаг үрсээ айлд үлдээх, хамаатан садныхаа оюутан сурагчаар харуулах, эмээ өвөөд нь хариуцуулах зэргээр аргацааж орхиод ажилдаа явж байна.

Saturday

Дэлхий бидний талаар CNN цуврал нэвтрүүлэг

Энэ цуврал нэвтрүүлгийг олж үзээрэй.  Өрөөлийн нүдээр өөрсдийгөө харах зүгээр. Бид хаашаа явна вэ?
Бас аврагыгаа бид хүндлэх ёстой, дэлхийд алдартай хүн гэдгийг бас санах ёстой. Харин тэр тамын тогооны үлгэр шиг Мартад хувцас авч өгөхдөө агсам тавьсныг хэдэн сар ярих хэрэггүй юм.




Дэлхий бидний талаар Неонацистууд



Амралтын өдрөөр алс хол суугаа найзынхаа өгсөн мэдээллийг дагуу дээрх мэдээг үзлээ. Хэзээнийх ч юм бүү мэд.
Гэхдээ дэлхийд бидний талаар бас нэгэн ийм мэдээлэл  гарсан юм байна.
Энэ залуусыг ер нь бол эх оронч үзэлтэйн хувьд хальт дотроо л дэмждэг байсан.
Гэтэл ийм мундаг зохион байгууллалтай үйл ажиллагаа явуулдаг, бараг мафи маягийн юм биш үү.
Эх орны төлөө гээд дарамталж мөнгө авдаг, хүмүүсийг дээрэлхдэг бололтой.
Цахиур төмөр одоо уншихад бахархалтай ч үйл хэрэг нь буруу л байсан.
Дээрээ бодлого алдагдаж, зохицуулж чадахгүй байхад хужаагийн уурхайгаас очиж хааяа нэг дарамталж цааш нь яадгийг нь мэдэхгүй ... ямар үр дүнг өгөх вэ?

Хэт давруу үзэл шүүмжлүүлэх дургүй, цөөхөн хэдэн хөөрүү монголчуудад хэрэггүй л юм байгаам да.

За ингээд та өөрөө уншаад нэгийг тунгаагаарай. Миний хувьд цөөхөн үгийн баялагаараа ямар ч байсан ерөнхийд нь ойлгочихлоо кк.

Friday

Бодрол -Соёл уу Боловсрол уу

Боловсролтой хүн бүр соёлтой байдаг уу?
Соёлтой хүн бүрийг боловсролтой хүн гэж үзэх үү?
Боловсрол гэдэг өнгийн цаасаар хэвлэж алтан тамга дарсан цаасаар хэмжигдэх ёстой юу? 

Аль нь илүү чухал вэ гэдгийг мэдэхийг хүслээ 
Тэгвэл хамгийн эхлээд соёл гэж юу вэ, боловсрол гэж юу вэ гэсэн ойлголтуудыг мэдэх ёстой юм байна. 


1. Соёл гэдэг үг нь lit. "cultivation" гэсэн Латин үгнээс гаралтай их л олон утга заадаг юм байна. 1952 онд л гэхэд 164 тодорхойлолт байсан гэнэ. Тэхээр одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар хүн бүрийн бодлоор апдйет хийгээд 200 хол давсан биз ээ. гэхдээ түгээмэл 3 ойлголтыг орчуулж харахад

  • Урлаг болон хүн төрөлхтний талаарх өндөр мэдрэмжийг дээд соёл гэх нь /энэ бол нөгөө уран зураг уншаад ойлгочихдог, хунт нуурыг унтахгүй, худлаа сонирхсон царайлахгүй үзчихдэг хүмүүсийн ойлголт юм байна/
  • Байгууллага, нийгэм, тодорхой бүлгийн тогтсон, хэвшсэн зан үйл, чиг хандлага, үнэт зүйл, амжилт болон туршлагыг хэлнэ. /За энэ бол менежментийн үндсэн ойлголтуудыг заалгасан хэн бүхний мэдэх Байгууллагын соёл ойлголт бололтой/
  • Нийгэм болон өөрийн үзэл бодолд үндэслэсэн мэдлэг, итгэл үнэмшил, зан үйлийн тодорхой хэмжээ /Энэ соёлын тухай л би ярих гээд байгаа бололтой. Миний хувьд соёлтой хүн гэж хүнтэй 3 сэдэв ярихад хоёрыг нь хальт, нэгийг нь бүтэн ойлгодог, хүнтэй эвтэйхэн мэндэлчихдэг, гудамжинд шүлсээ хаядаггүй, өмссөн хувцсаа угааж индүүдэж өмсөх ёстой гэдгийг мэддэг  тийм хүнийг би эхний байдлаар соёлтой хүн гэж үзнэ.Өөрөөр хэлбэл хүнтэй эвтэйхэн харьцаатай, цэвэрхэн хувцасладаг, тэгээд сураагүй юм аа гэхэд сонссон мэдлэгтэй хүн байх нь.  
Тэгэхээр соёл гэдэг нь боловсролтой ямар нэг байдлаар холбоотой байж болох юм. Гэхдээ шууд уу урвуу уу эсвэл depending харьцаатай юм уу. Эхлээд боловсрол гэдэг ойлголтыг харья.

Боловсрол -Education хувь хүний сэтгэл зүй, зан араншин эсвэл физиологийн ур чадварын тодорхой нөлөөллийн баримт, үр дүн юм. Үгчилбэл, нийгэм нь нэг үеээс нөгөө үед мэдлэг, ур чадвар болон үнэт зүйлсээ дамжуулах үйл явц юм. Тэгэхлээр боловсрол гэдэг бол сургууль, түүний ширээ сандалтай шууд холбоотой бус харин тухайн хүн амьдралын явцад хүрээлэн буй орчиноос /зорилтот бүрдүүлсэн орчин болох сургууль ч орох юм/ дамжуулж буй мэдээлэл, үйл явц юм. Гэтэл соёл бидэнд төлөвшсөн байгаа. Харин процессыг үр дүнтэй харьцуулах болохгүй биз дээ. Тиймээс мэдлэг гэсэн ойлголтыг сонирхоё 
 
Мэдлэг Knowledge  гэдэг нь боловсрол болон туршлагаар дамжуулан олж авсан хувь хүний мэдээлэл, баримт, төсөөлөл, ур чадвар юм. Энэ нь онолын болон практик /бодит байдал уу?/ ойлголтод аль алинд нь хамаарах юм.
Тэгэхээр төр ард түмнээ, эцэг хүн хүүхдээ мэдлэгтэй иргэн болгохын хүсч байгаа болохоос боловсролтой хүн болгох гэж зорьж байгаа биш. Мэдлэгтэй, зөв төлөвшсөн хүн бол боловсролтой ч соёлтой ч хүн юм байна.

Мэдлэгийг бий болгоход тэгэхээр сургууль цэцэрлэг ч соёлын төв ч үүрэгтэй юм байна" гэсэн дүгнэлтийг харин эндээс гаргаж болж байна.
Харин сургуулийн барилгыг уу, соёлын төвийн барилгыг уу гэдгийг хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, бодит байдал дээр дээвэр нь нурж хүн алах гэж байгааг эхэлж засах ёстой болов уу.


Хүүхдээ насан туршид нь эцэг эх тэжээж хувцасладаггүйн адил улсын төсвийн олон тэжээвэрбайгууллагууд өөрсдийн нөөц бололцоог эрэлхийлж хөнжлийн хэмжээг томсгох талаар бас л бодох асуудал.

Тийм боломж байгаа улсын хэмжээнд, жижиг суман дээр ч. харин яагаад хийхгүй байна вэ? энэ бол огт өөр асуудал шүү. Дургүйд хүчгүйн үлгэр энэ л дээ

Тэр талаар бол огт өөр яриа гарах тул энэхүү бодролоо ингээд дуусгая


Ашигласан эх сурвалж: www.wikipedia.org

Thursday

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

БСШУЯ-ны веб сайтны мэдээлэл:
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.


Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

Tuesday

Рерихийн бүтээлээс

Хүн гэдэг өөрөө их амбицтай амьтан болхоороо Монгол нутагт ирж, Монгол нутгийг сонирхон зурж байсан уран бүтээлчийг их сонирхлоо ш дээ.
Дүрслэх урлагийн музейд Рерихийн уран бүтээлийн үзэсгэлэн гарснаас хойш удаагүй байна. Одоо бол хаагдсан байх. Түүнээс хойш энэ хүний талаар нэг бичлэг хийж хадгалья гэж бодож байсан ч амжихгүй байсаар өнөөг хүрлээ.
Ингээд
Николай Константинович Рерих — оросын зураач, зохиолч, археологич, гүн ухаантан, аялагч мөн нийгмийн зүтгэл
/Энэхүү зураачийн бүтээлд Монгол нутгийн уул нурууд ихээр дүрслэгдсэн байдаг бөгөөд хувьсгалын  дараахан үеийн Монгол оронд ажиллаж байхдаа тухайн үеийн харанхуй бүдүүлэг байдал, бурханы шашны дарангуйлал, хөгжлийн хоцрогдлыг бус монгол хүний дотоод сэтгэхүй, гэгээн ирээдүйд итгэх итгэл, шашны бурангуй бус гүн ухааныг хүндэтгэн ойлгож, уран бүтээлдээ тусгаж байсан. Монгол Улсад сайн сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байсан нь сэтгэлд үлдсэн/

Friday

Япон улсад 18 тэтгэлэгт оюутан суралцуулна - Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын тусламжаар "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрJDS" ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.


Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилүүлж, улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн суралцагч оюутнууд нь Япон орныг сайтар танин мэдэж, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнуудаас мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн, түүгээрээ дамжуулан нөхөрлөлийн холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсдэг.

Тус хөтөлбөрт нь JDS-ийн дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) нэр дэвшигдэн, хамрагддаг бөгөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах боломжтой.

Элсэлтэнд хамрагдахыг хүсч байвал харъяа байгууллагынхаа Төрийн Захиргааны Удирдлагын Газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай, мөн JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газартай холбогдож болох ба 10-р сарын 21-ний өдрийг хүртэл харъяа байгууллагынхаа холбогдох мэргэжилтэнд бүртгэлийн материал (өргөдөлийн маягт гэх мэт) -ыг ирүүлнэ үү.

Энэхүү хөтөлбөр нь Япон Улсын магистрантурт англи хэл дээр суралцах нийт 18 тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулна. Тэнцэгч нар нь 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл) Япон Улс руу суралцахаар явах болно.

Бодрол - Оршихуйн үндэс

Сүүлийн үед албан хүчээр хийж байгаа зүйлийн нэг бол фм сонсох.
Хүний машинд эсвэл автобусанд суугаад явж байгаа жолоочийн сонголтоор л фм-ийг сонсох юм.

Заримдаа үнэн төвөгтэй санагддаг ч өнөө өглөөний сонссон зүйл нэг л сэтгэл сэмлээд орхичихсон болохоор бас мартахгүйн тулд энд бодрол оо бичлээ. Ингээд:

Оршихуйн үндэс

Хүн гэдэг амьтан хувьсан өөрчлөгдөж байдаг бас өөрөө шинэ зүйлд хорхойсож сонирхсоор анх ямар байсан нь мартагдах шахжээ. Тэгвэл бидний зөвхөн гадаад төрх зарим нэг хүмүүсийн бат итгэдэгээр өвөг дээдэс болсон сармагчин төрхөөсөө өөрчлөгдөөд байна уу, эсвэл дотоод сэтгэхүйн бас өөрчлөгдсөн үү.

Тэгвэл юун тэр дундад зуун юун тэр хувьсгалаас өмнө бид өөрсдөө өөрсдийгөө ганцхан жарны дараа ч танихгүй болж байна гэнэ. Яагаад вэ?

Глобалчлал, техник технологи, шинэ хэв маяг бүгд тийм сайхан зүйл үү?
Хуучин юм ул болж шинэ юм зул болно гэж ярьдаг ч одоо залуусын төсөөлж байгаа хувьсгалын өмнө, хөдөө нутагт байгаа тэр ёс заншил, амьдралын хэв маяг тийм хоцрогдсон өнөөгийн амьдралд огт нийцэхгүй зүйл мөн гэж үү?
Тэгвэл үгүй юм. Хүн мэдэхгүй зүйлийнхээ тухай ямар нэг дүгнэлт хийж ярьж бодох нь хамгийн буруу зүйл. Тиймээс хэрвээ эргэн тойронд хүмүүс ямар нэг үзэгдэл, юмсыг буруу муу гэх юм бол та түүнийг судалж байж өөрийн гэсэн дүгнэлт, өөрийн гэсэн ойлголттой болоорой.
Хүмүүсийн ярьж ойлгож дүгнэснээр та яриж бодох юм бол тэр сармагчин аниагаасаа ялгарсан уураг тархины хэргийг гаргахгүй нь байна шү.

Хэрвээ хүмүүс нэг замыг муу гэж байвал та тэрийг тойрох биш нэг удаа яваад үз. Магадгүй тэр зам сайжирсныг хүмүүс мэдэхгүй хуучин ойлголтоороо явахгүй байж болох юм.
Хэрвээ хүмүүс Исламын шашныг хатуу ширүүн муу муухай гэж яриад байвал та үндсэн зарчимыг нь Google-ээс уншаад үз. Хэвлэл мэдээллээр яриад байгаа бүхэн үнэн биш байдаг.Би Лалын шашныг сурталчилж байгаа юм биш. Харин та өөрийн оюун ухааныг аливаа бүхнийг тунгааж байгаасаа л гэж хэлж байгаа юм.

За сэдвээсээ жоохон хазайчихлаа. Тэгэхээр залуучууд бид нар мэдэхгүй байгаа өвөг дээдэс, хуучин ёс заншилаа сонирхож үзвэл бидний оршихуйн үндэс тэнд буй мэт.

1. Бидний өвөг дээдэс үр хүүхдээ 3 настай байхад сүй тавьж, 13 настайгаас нь үр хүүхэддээ гэр бүлийн хүмүүжил олгох хоёрдох шатаа эхэлдэг байж. Яагаад? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг тухайн гэр бүлд л тэр хүүхэд хүмүүжлийг олж байгаа учраас үр хүүхдийг эцэг эхээр нь шинжих нь зүй юм. Анх эхээс төрж буй бүх хүүхэд ижилхэн цагаан цаас шиг байдаг гэнэ. Тийм л учраас 3 настайд нь гэр бүл, эцэг эх, удам судрыг нь харж хүүхдээ сүй тавьдаг байж.
Нөгөө талаар хүүхэд би тэр айлын бэр болно, би тэр айлын хүргэн болно гэсэн үзэл бодол нь тухайн хүүхдийн сэтгэхүйг эртнээс гэр бүлийн амьдралыг авч явах хүн болоход бэлтгэдэг байна. Тэгвэл хайр сэтгэл? хаана явна вэ та бодож буй байх би ч бас тэгж бодсон.

2. Хайр дурлал 3 үе шаттай байдаг гэнэ. 21 жил үргэлжилдэг. Эхний 7 жилд махан бие дурлалцдаг, дараагийн 7 жилд сэтгэл дурлалцдаг, сүүлийн 7 жилд хоёр хүний сүнс дурлалцдаг гэнэ. Энэ зарчимыг мэдэрч гэр бүлээ удирдаж явч явах ноён нуруутай эр хүн, хүлээцтэй ухаалаг гэргий хүмүүс гэр бүлийг төлөв түвшин авч явдаг гэнэ. Тэгвэл өнөөдрийн зарим залуус танилцаад жил болоогүй сууж байна. Гэтэл насан туршдаа хамт амьдрах, нэгэн биений тал болох хүнээ сонгох нь машин, байр авахтай ижил хугацаанд шинжих гэж үү? Миний нөхөр болох хүн ийм шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шалгуурын лист бүсгүй хүн бүрт байгаа байх.

3. Өнөөдрийн залуу, бүсгүй та өөрөө амьдрал авч явах өрхийн тэргүүн, эзэгтэй болоход бэлэн, төлөвшсөн хүн мөн үү?
Өөрийн гэсэн амьдралын зарчимтай, эх хүн болох хүн мөн үү. Наад захын ганцхан шалгуурыг тавихад 20-30 хувь нь унаж байна.
Тамхи!!!
тамхи татаж байгаа хүн бол бохирдсон хүн. Тэр хүн эрүүл саруул оюун ухаантай үр удамтай байж чадах уу? Ялангуяа бүсгүйчүүд ... хуучин цагт тамхи татдаг эмэгтэй хүн гэсэн ойлголт байдаггүй байж. Монгол эмэгтэйчүүд " хүрээний хүүхнүүд" гэсэн ойлголт бий болсноос хойш эмэгтэй хүн тамхи татдаг болсон байна. Гэтэл тэд яагаад тамхи татсан бэ? Гадны хүмүүст /хужаа нар/ бүсгүйчүүлийг мансууруулж, сатаарч байлгах нь хэрэгтэй байж.
Харин одоо орчин үеийн бүсгүйчүүд эрэгтэй хүмүүстэй барьцах нь сайхан санагддаг бололтой. тэгвэл жендерийн эрх тэгш байдал гэдэг чинь архи тамхинд ч байдаг юм биш.
Тэгээд ч эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний дээр гарах гэж барьцдаг нь өөрөө харьцангуй ойлголт юм шиг.
Угаасаа сэтгэл зүйгээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр өөр гаригаас гаралтай гэж тодорхойлдог. Харин монгол бүсгүйчүүд эр хүнийг өрхийн тэргүүн болох, амьдралыг удирдан залах монгол эр хүн гэдгээр нь хүндэлж, хэлэх үг үйлдэх үйлдэлдээ анхаарч байх ёстой. Ганцхан өөрийн аав, хань, найз залуугаа биш харилцаж байгаа эр хүн бүрийнхээ ядаж малгай, хувцсанд хүрэхээ хүртэл бодох л хэрэгтэй.

4. Хамгийн эмзэг хамгийн сонирхолтой зүйлийг сүүлд нь үлдээлээ. Хуучин цагт эмэгтэй хүний чихийг нөхөрт гартал нь цоолдоггүй байж. Яагаад гэсэн чинь чихний омог бол бүх мэдрэлийн цэг бөөгнөрсөн байдаг гэнэ. Тиймээс чихний омгийг багаас нь цоолохоор охидод эртнээс буруу сонирхол төрүүлдэг юм гэнэ. Энийг бол баттай мэдэхгүй юм. Гэхдээ жоохон хүүхэд чихээ цоолчихсон байх нь угаасаа л сайхан харагдаггүй шүү дээ. Тэгээд эцэг эхчүүд өөрийн зиндаагаа машин тэрэг байр сууцаараа л харуулна биз.

Хүүхэддээ элдэв алт монет зүүлгэх нь өнөөгийн нийгэмд эргээд хүүхэддээ эрсдэл оруулах талтай.
 Бурхан эгэл байдаг
Чөтгөр ганган байдаг ч гэлцдэг.
Энэ үгийг одоо гудамжинд явж байгаа хөдөөнөөс ирсэн оюутан охидод хэлмээр санагдах юм. Сүүлийн хоёр сард Замын-Үүдийн ачааллыг нэмэгдүүлж зөөж ирсэн баахан эрээний нэг загварын өмд цамц цүнх ижилсүүлэн зүүж төмөр, өнгийн чулуу хэлхсэн ээмгээр гангараад бохь зажилаад гудамжаар алхаж байгаа нь сумын наадамдаа ногоон цэнхэр дээлээр ижилсэн гоёсон 300 хүн дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Боловсрол гэдэг бол томьёо цээжилж, гээгдэх эгшигийн дүрмийн дагуу монголоор бичдэг болсон хүнийг хэлэхгүй. Боловсрол, төлөвшил гэдэг зүйлд олон зүйл багтах бөгөөд тэр бүхэн нийлж байж бие хүнийг бий болгодог.

Иймд иргэний боловсролын хичээлээр нэмэгдэж буй боловсролын сургалтын агуулга цаашид өргөжин үр хүүхдээ зөв хүн болгоход чиглэж байгаа нь зүйтэй юм.

Ингээд нуршуу урт бодролоо та бүхэнд нээлттэй орхилоо. Хүн бүрт бодол бий. Тиймээс хүн бүхэн нийтлэгч. Та санал бодлоо надтай хуваалцаараай. Ганцаараа бодож өөртөө л зөв байх нь бус үргэлж мэдлэг бодлоо шинэчилж байх нь чухал юм.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...