Friday

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 102 дүгээр тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот


Дугаар 102

Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.
2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 
                          Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД 
                        Сангийн сайд                                                                С.БАЯРЦОГТ 
                       Боловсрол,соёл,шинжлэх 
                               ухааны сайд                                                            Ё.ОТГОНБАЯР

Sunday

БСШУЯ-ны талаар товч мэдээлэл


 Хаяг Монгол Улс Улаанбаатар хот Засгийн газрын III байр. Бага тойруу-44
            Baga toiruu-44, Gov.bld III. Ulaanbaatar-210620 a Mongolia


Цахим хаяг: http://www.mecs.gov.mn
Мейл хаяг: mecs@mecs.gov.mn


-Төрийн өмчийн хорооны маягт бөглөх гэх мэт ажилд дээд байгууллагын регистрийн дугаар их хэрэг болдог байх аа. Нягтлан бодогч нар их асуудаг юм. БСШУЯ-ны регистрийн дугаар - 9131981

БСШУЯ-ны албан хаагчдын утасны жагсаалт

Аяллын тэмдэглэл - Увс, Улаангом

БСШУЯ болон Азийн хөгжлийн банк, Боловсролын салбарын шинэчлэлийн төсөл, Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төслийн хүрээнд “Сургуулийн төсөвлөлт, санхүүгийн байдлыг судлах” зорилгын хүрээнд улсын хэмжээнд 15 сургууль сонгогдсоноос Увс аймагт “Шинэ Ирээдүй” цогцолбор сургууль, Зүүнговь, Тариалан, Тэс сумын 4 ерөнхий боловсролын сургууль багтсан юм. Дээрх сургуулиудын захирал, сургалтын менежер, нягтлан бодогч нартай уулзаж сургуулийн төсөв санхүүгийн өнөөгийн байдлын талаар урьдчилсан бэлтгэсэн маягтын дагуу судалгаа ярилцлага авах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 өдөр ажиллаа. Тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хийх уулзалтад Боловсролын эдийн засагч “Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн гадаадын зөвлөх Питер Мук, Боловсролын салбарын шинэчлэлийн төслийн дотоодын зөвлөх, боловсролын санхүүгийн шинжээч Н.Батчимэг, БСШУЯ-ны СХОГ-ийн мэргэжилтэн А.Мөнх-Оргил, Увс аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Т.Шинэбаяр нар оролцож уулзалтын цаг хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. 
 
За ингээд албан бус аян замын тэмдэглэлийг өгүүлье. 

Friday

Энэ бас нэг шүлэг...

Монгол эр хүн та хаана байна?
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна


Хүний шүлгүүд яг л миний бодрол шиг ...

Ц.Хуланг : Миний дурлал
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй

Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Monday

БСШУ-ны сайдын 2003 оны 64 тоот тушаал "Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам"

      МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
                                                     САЙДЫН ТУШААЛ


                 ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын
                        төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам,
                        олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүн/

2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд зохиогддог улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ :


1. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журмыг нэгдүгээр, олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдгуаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах, үйл ажиллагааны тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо /Г.Батболд/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “олимпиадын хороо, заавар батлах тухай” Гэгээрлийн сайдын 1997 оны 51 дүгээр, “Англи хэлний олимпиад зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1998 оны 28 дугаар, “Журам, заавар, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 109 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд болсонд тооцсугай.



                                 САЙД                          А.ЦАНЖИД

Action for happiness хөдөлгөөн

Уг байгууллага нь орчин үеийн нийгмийн амьдралын хэвшлийг үндсээр нь өөрчлөх зорилготой бүх нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахыг гол зорилтоо болгосон байна. «Хэдийгээр нийгэм хөгжиж, дэлхий даяараа аж үйлдвэржиж байгаа ч хүмүүс аз жаргалтай байх нь багасч, тэдэнд сэтгэл зовних шинэ асуудлууд гарч ирсээр байна. Бидний зорилго бол энэ эрүүл бус байдлыг өөрчлөх явдал юм» гэж хөдөлгөөнийг төлөөлөгч профессор Ричард Лэйард ярьжээ.
Уг хөдөлгөөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондон хотод байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Британийн шинжлэх ухааны салбарынхан ордог байна. Гэхдээ саяхнаас албан ёсны статустай болсон бөгөөд өдгөө 60 гаруй орны 4500 хүн уг байгууллагад гишүүнээр элсчээ.
Хөдөлгөөний гишүүдийн үзэж байгаагаар, сайн дураараа буяны үйлст оролцох, найзуудтайгаа уулзах, спортоор хичээллэн, байгальд аялж, өөрийгөө хөгжүүлэн, тавьсан зорилгодоо хүрч, алдаанаасаа суралцан, амьдралыг өөдрөгөөр харах нь хүнд аз жаргал авчирдаг байна. Мөн эрдэмтэд «өөрийгөө байгаа чигээр нь үнэлэн, дутагдлаа дөвийлгөхгүй байж, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд ямар нэгэн байгууллагад элсэн орохыг зөвлөжээ.

Ингээд Аз жаргалтай байх эхний 10 дүрэм 
Action 1
Take the Action for Happiness pledge
 Бүх зүйлийг аз жаргалынхаа төлөө хий

Action 2
 Do kind things for others
 Бусдын төлөө сайн зүйлийг хий

Action 3
Create a local Action for Happiness group
 Өөрийн эргэн тойрондоо аз жаргалын бүлэг хөдөлгөөн зохион байгуул

Action 4
 Find three good things each day
 Өдөр болгоноос 3 сайн зүйлийг нь олж хар

Action 5
Take the Action for Happiness pledge
 Бүх зүйлийг сайн сайхны төлөө хий

Action 6
Look for the good in those around you
Өөрийнхээ эргэн тойронд байгаа зүйлсээс сайн  зүйлийг эрж хай


Action 7
Bring mindfulness into your day
Тухайн өдрөө утга учиртай болго

Action 8
Find your strengths and focus on using them
 Өөрийн зорилгоо олж түүндээ төвлөр

Action 9
Get help if you're struggling
Хэцүү байвал бусдын тусламжийг ав

Action 10
 Help kids build emotional resilience
 Хүүхдүүдтэй сэтгэл зүйн харилцаа үүсгэ

Author: Амралтаар өдрөөр уншсан нэг өгүүллэг огт санаанаас гаралгүй иймэрхүү бичлэг хийчихлээ. Өгүүлэх нь " нэгэн өөдрөг сэтгэлтэй багш байдаг байж гэнэ. Үргэлж л гайхалтай гэж хэлдэг байж. Нэг өдөр их хүчтэй аадар бороо ороход багшийн машин унтарчихсан юм гэнэ. Хүүхдүүд "одоо ч гайхалтай гэж хэлэх ч өнгөрлөө" гэж бодож байтал нөгөө багш иржээ. Гэтэл тэр инээмсэглэн "Үнэхээр олон давтагдахааргүй гайхалтай өдөр байна " гэж бороонд шалба норчихсон инээмсэглэж байж гэнэ. 

Тиймээс аяга хагас хоосон бус харин хагас нь дүүрэн байна хэмээн бодож үргэлж сэтгэл өөдрөг  байх нь нэгэнт туулах энэхүү амьдралыг тань илүү гэрэл гэгээтэй, аз жаргалтай болгоно шү. /Жич: Хамрын хийд явж ирээд гэгээрчихсэн байна уу/

Харин аз жаргалтай болох талаар өөр олон зүйл мэдэхийг уншихыг хүсвэл: 

http://www.actionforhappiness.org/ эндээс үзээрэй

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...