Thursday

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоол

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 96


Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:
-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн;
-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.

5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 148 дүгээр тогтоол

2010 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 9-ний өдөр Дугаар 148 хот


Тогтоолд өөрчлөлт оруулах тухай


Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
¬
1. “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “...боловсрол, соёлын газрын арга зүйчид...” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “Цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.





Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД


Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Monday

Дэлхий бидний тухай: Тэд одоо нүүдэлчид биш боллоо.


  
Тэд одоо нүүдэлчид биш боллоо.
Тал нутаг шинэ баялгийнхаа төлөө тэмцэж байна.

/Эх сурвалж; www.economist.com Уншсан нэг нийтлэлээ хуваалцмаар санагдаад жоохон орчууллаа. мэргэжлийн, нийтлэлийн түвшиний юм биш шү. 

Дэлхий бидний талаар юу бодож байгааг мэдээсээ л гэж. Угаасаа хаана ч очсон Монголыг Чингис биш уул уурхай гэж хүлээж авдаг болсон бна лэ Бодох л асуудал. Орч/

Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин" хэмээн дүрсэлдэг" байлаа.  Монгол улс их хэмжээний, нээж задлаагүй байгалийн баялагтай. 
Өнөөг хүртэл цалингийн хэмжээ бага, ажилгүйдэл их байсан.  Нийслэл Улаанбаатар хотод худалдан авалт нь шударга бус зах зээлийн түүхий мах, ногоо болон үслэг малгайгаар хязгаарлагдаж байсан.

Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаал /дотоод томилолт/

Сангийн сайдын 2011 оны 6 сарын 14-ний өдрийн 132 дугаар  тушаалаар Дотоод томилолтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоолоо. Дэлгэрэнгүйг доорх холбоосоос татан авна уу.

эх сурвалж: www.iltod.gov.mn

Соёл урлагийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журам

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 159/267 дугаар хамтарсан тушаалаар баталсан Соёл урлагийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журмыг доорх холбоосоос татаж авна уу.



http://www.iltod.gov.mn/wp-content/uploads/2011/07/2011.07.10_153-267.pdf

Эх сурвалж www.iltod.gov.mn

Friday

Монгол улсын 2012 оны төсвийн хязгаар

Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсантай холбогдуулан түүнд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулан бичгээр хүргүүлсэн.
Төсвийн хязгаар нь суурь түвшинд үндэслэсэн төсвийн хязгаар бөгөөд бодлогын нөөцийн хуваарилалтын асуудлыг 2012 оны төсвийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх болно.
Мөн Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 8 дугаар сарын 15-ны дотор төсвийн хязгаарт суурилсан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын2012 оны төсвийн хязгаар Засгийн газраар батлагдаагүй боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалантөсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамжийг мөн энд нийтэллээ.

Наргиа шү кк

Хэрэв та ажлаа удаан хийвэл, та муу ажилтан
Хэрэв дарга чинь ажлаа удаан хийвэл, тэр нарийн нямбай хүн


Хэрэв та ажлаа хийхгүй байгаа бол, та залхуу
Хэрэв дарга чинь ажлаа хийхгүй байгаа бол, тэр завгүй байгаа 



Хэрэв та алдаа гаргавал, та тэнэг
Хэрэв дарга чинь алдаа гаргавал, хүн л юм чинь алдаа гаргаж л таараа шүү дээ
Хэрэв та нэг ажлыг хэнд ч хэлэлгүйгээр хийвэл, та эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн
Харин дарга чинь ингэвэл, энэ бол санаачлага

Хэрэв та нэг зүйл дээр тууштай зогсвол, та зөрүүд нэгэн
Харин дарга чинь ингэвэл, тэр тууштай хувирашгүй сайн дарга

Хэрэв та ёс зүйн хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь танхайрал
Хэрэв дарга чинь хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь анхных

Хэрэв та даргаасаа юм гуйвал, та зусар бялдууч
Харин дарга чинь даргаасаа юм гуйвал, энэ бол хамтын ажиллагаа

Хэрэв та ажлын цагаар гадуур явж байвал, та гадуур тэнэж байгаа
Харин дарга чинь ажлын цагаар гадуур явж байвал, тэр ажил хөөцөлдөж байгаа

Хэрэв та нэг өдөр өвдвөл, та байнга л өвддөг шүү дээ
Харин дарга чинь өвдвөл, тэр үнэхээр хүндээр өвдсөн байж таараа

Хэрэв та ажлаасаа гарах гэж байгаа бол, та ярилцлаганд орж яагаад гарах болсноо тайлбарлах ёстой
Харин дарга чинь ажлаасаа гарах гэж байгаа бол, энэ нь хэт их ажлын ачааллаас болсон байж таараа.

БСШУ-ны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын 2011 оны эхний хагас жилийн тайлан хүлээн авах хуваарь

7/9/2011
Баасан
 9.00 am -11.00 am
 116-р сургууль/Соёлын өвийн төв /Улсын филармони / Улсын хүүхэлдэйн театр
11.00 am - 13.00 am
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр / БСШУЯ
11.00 am - 13.00 am
Хоринесдүгээр сургууль / Шинжлэх ухааны академи / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
16.00 am - 18.00 am
МСБТСургууль / Хүүхдийн номын ордон /
7/10/2011
Бямба
 9.00 am -11.00 am
Богд хааны ордон музей / Уран зургийн галарей
11.00 am - 13.00 am
Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль / Байгалийн түүхийн музей / Дүрслэх урлагийн музей
14.00 am - 16.00 am
Соёл урлаг хөгжүүлэх сан /Хархорин музейн АӨЗахиргаа /Үндэсний номын сан /
16.00 am - 18.00 am
Чойжин ламын сүм музей / Албан бус боловсролын зайны сургалтын төв
7/18/2011
Даваа
 9.00 am -11.00 am
Төрийн хэлний зөвлөл /Соёл урлагийн хороо
11.00 am - 13.00 am
Архангай Хөшөө цайдам
14.00 am - 16.00 am
Сургалтын төрийн сан/Сургалтын төрийн сангийн захиргаа
16.00 am - 18.00 am
/Боловсролын үнэлгээний төв
7/19/2011
Мягмар
 9.00 am -11.00 am
Үндэсний түүхийн музей /Төрийн түүхийн музей
11.00 am - 13.00 am
Театрын музей
14.00 am - 16.00 am
Улсын драмын эрдмийн театр
16.00 am - 18.00 am
Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ хүрээлэн / Дэлхийн өв
7/20/2011
Лхагва
 9.00 am -11.00 am
МУИС /СУИС
11.00 am - 13.00 am
ЭМШУИС /ШУТИС
14.00 am - 16.00 am
Дорнодын багшийн коллеж
16.00 am - 18.00 am
МУБИС
7/21/2011
Пүрэв
 9.00 am -11.00 am
ХААИС
11.00 am - 13.00 am
Ховд их сургууль
14.00 am - 16.00 am
Дарханы Технологийн сургууль
16.00 am - 18.00 am
ШУТСАН / Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...