Saturday

Дэлгэцийн зургийг хуулах



Өдөр тутам ашиглах шаардлага гардаг функцийн талаар. Мэддэг хүнд нь хэтэрхий энгийн боловч мэдэхгүй нэгэнд хэрэгтэй болов уу. 

Хэрхэн  Print screen хийх буюу Дэлгэцнийхээ зургийг хуулж  авах талаар хичээл.
Доорх дарааллаар үйлдлийг давтаж хийгээрэй:
1. Таны Keyboard-н дээр Insert, Home, Delete гэсэн товчлууруудын ойролцоо “Print screen” гэсэн товч байгаа.

Дэлгэцийг бүтнээр нь зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen гэсэн товчыг дарна .Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно. Мөн шууд Microsoft Word зэрэг програм дээр CTRL+V дарахад зураг хэлбэрээр орж ирнэ

Зөвхөн идэвхтэй байгаа хэсгийг авах зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen+Alt гэсэн товчыг дарна. Ингэснээр зөвхөн хамгийн сүүлд идэвхжсэн програмын хуудас хэсэг хадгалагдана..Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно.

Wednesday

Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоол -ОУ хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.8-ыг үндэслэн, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.

4. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй. 

   5. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад 2012 онд олгох нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулж цаашид олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх 

          ухааны сайд                                                                          Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол


Хоолны зардлын дундаж норматив батлах тухай

Friday

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2003.03.21 Дугаар 82 Улаанбаатар хот

Журам батлах тухай
"Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, "Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, арга зүйчдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Боловсрол, соёлын төвийн ажиллах журам"-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД

Wednesday

ӨНөөгийн Монгол Хэл

 Д.Пүрэвдорж
 
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай

Sunday

Сургалтын төвд заадаггүй англи хэл #1

Англи хэл сурах нь бараг нийгмийн синдром болсон өнөө цагт хүн бүр номон дээр бичигдсэн дүрмийг цээжилж болсон болоогүй тест бөглөөд л гадагшаа явах юм.
Хэрэлдэж сурсан цагтаа л хэл сурсан гэж үзэж болох уу. Хэрвээ тийм бол хар ярианы буюу өдөр тутмын амьдралдаа америкчуудын хэрэглэдэг зарим хар ярианы үгийг сонирхуулья.
Үүнийг ямар ч сургалтын төв та нарт мөнгө төлөөд ч бараг заахгүй дээ.

Далайд дусал нэмэр болог /гэхдээ арай өөр найрлагатай дусал шүү кк/
  1. It rains like a cats and dogs - Бороо асгах, устай бороо орох
  2.  XXOO- kiss kiss hug hug
  3. Who`s your daddy?- Хэн нь лаг байна. 
  4. Are you chicken? - Аймхай, хулчгар
  5. Goochy-goo - гижиг гижиг
  6. Black thousand - Хар мянга
  7. Look and lost - Үзээд алдах

Статистик төсвийн гарын авлага

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан багц гарын авлагын статистик, төсвийн хэсэгт оролцсон бөгөөд энэхүү гарын авлагаа орууллаа.

Анх удаа хийсэн тул алдаа дутагдал байгаа тул хүлцэл өчий. Та бүгдийн шүүмжлэлийг хүлээн авч сайжруулах боломж олдох байх гэж найдаж байгаа.
/Үнэгүй тараагдсан гарын авлага шүү/



Монгол Улсын 2013 оны төсөв

Бүтэн жил хэрэг болох мэдээлэл тул орууллаа. Эх сурвалж: www.iltod.gov.mn
 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг баталлаа. Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай  хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус  тооцогдсон. Үүнд: Улсын төсвийн 2013 оны нийт орлого 5,223.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 5,975.1 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 751.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Tuesday

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН 2007 оны 306/237 тоот ТУШААЛ



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

===================================================================

2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 
Дугаар 306/237
Улаанбаатар хот
                                               

Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн  ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг  2007 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт даалгасугай.


БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                        САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД                                    
Ө.ЭНХТҮВШИН                                                                Н.БАЯРТСАЙХАН




Энгийн боловч эргэлздэг асуулт #1

Амралтын мєнгє бодох

Амралтын мєнгє олгох хvснэгт
Албан тушаал:  ........................
Овог: .......................... Нэр: .........................
Д/д Сарууд Ажилласан хоног Авсан цалин Єдрийн дундаж цалин
1
2008.7 сар
21
125565.45
5979.3
2
2008.8 сар
21
195728.57
9320.4
3
2008.9 сар
22
213836.36
9719.8
4
2008.10 сар
23
232391.3
10103.9
5
2008.11 сар
19
392000
20631.5
6
2008.12 сар
22
303672.73
13803.3
7
2009.01 сар
22
401600
18254.5
8
2009.02 сар
17
360220.29
21189.4
9
2009.03 сар
23
340056.52
14785.0
10
2009.04 сар
22
445372.73
20244.2
11
2009.05 сар
21
516914.29
24614.9
Ємнєх ажилласан 11 сарын байдлаар єдрийн дундаж цалин
15331.5
Амралтын мєнгє
229972.6
Дээрхи ажилтан нь сvvлийн 11 сар тасралтгvй ажиллажээ. Хvснэгтэнд сар бvр хэдэн хоног ажилласан, авсан цалин, тухайн сарын єдрийн дундаж цалинг гаргасан байна. Ємнєх 11 сарын єдрийн дундаж цалинг шар дэвсгэр бvхий нvдэнд бодож гаргасан байна. Энэ шар дэвсгэрт буй тоог амрах ажлын 15 хоногтоо vржvvлбэл ногоон нvдэнд дэхь амралтын мєнгє гарна.

Хєдєлмєрийн хуулиар хvн 1 жилд 1 удаа ажлын 15 хоног амрах ба амралтын мєнгє бодуулж авах эрхтэй. Хvн бvрийн ажилласан жил, цалин харилцан адилгvй болохоор шууд тооцоолуур хийх боломжгvй билээ.

Эх сурвалж: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны веб сайт

Sunday

Амралтын өдрийн уянга

Миний хувьд шинэхэн зохиолч Чагдгаагийн Батцэцэгийн анхны шүлгийн ном болох "Инээмсэглэлийн эрэлд" номны цөөн шүлгүүдээр энэ өдрийг уянгалая.

ӨНГӨБи ямар өнгө байх байсан бол?
Бэх шиг хар уу, эсвэл цагаан уу?
Галзуу улаан уу, гал шар уу?
Гандуу саарал уу? гэж зөндөө бодлоо..

Бусдад амархан бууж өгдгөөрөө
Будгаар бол хар лав биш
Усан нүдлэж уйлдгаараа бол
Улаан өнгө бүр ч биш

Амралтын өдөрт зориулав

Иймэрхүү төрлийн сонирхолтой зурагнууд хаа саагүй л байдаг даа. Хэдийгээр хурал цуглаан гээд ажилтай амралтын өдөр боловч түрхэн зуур сэргэцгээе
 
Хамгийн алдартай мэргэчид өөрсдийн зөн совин мэдрэмжиндээ итгэдэг. Гэсэн хэдий ч заримдаа энэхүү мэдрэмж андуурах тохиолдол бий. Бид ямар нэг юмыг хараад түүнд огт хамааралгүй үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тэгвэл энэ бол харааны хуурамч мэдрэмж юм. Зарим харааны хуурамч мэдрэмжинд шинжлэх ухааны талаас тайлбар байдаг бол заримд нь байдаггүй байна. Бидэнд харааны хуурамч мэдрэмж төрүүлдэг нэг зүйл бол хөдөлж буй зураг. Зарим нэг зургийг бид удаан ажиглахад үнэхээр хөдлөж байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч энэ бол бидний харааны болон хүлээн авах хуурамч мэдрэмж юм.

Monday

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай




МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 18 өдөр                         Дугаар 37                         Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын
2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай
            Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
           1.“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.
            2.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
                        1/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байх;
                        2/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Tuesday

Уншвал зохих 88 номыг жагсаажээ

Эх сурвалж: www.news.mn

Монголын хүүхэд, залуусын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх 88 номын жагсаалт. Энэ нь улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын мэдлэг, боловсролыг улам бүр дээшлүүлэх, сэтгэхүй, авъяас чадварыг нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг албаныхан онцлоод энэхүү жагсаалтанд багтсан номуудыг номын дэлгүүр болон сургуулийн удирдлагууд хүүхэд, залууст аль болох хүртээмжтэй байлгахыг уриалж байгаа юм байна.

Бага анги /7-14 нас/


1.    Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
2.    Монгол ардын үлгэрүүд
3.    Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд
4.    Эзопын ёгт үлгэрүүд
5.    Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"
6.    С.Надмид "Жаран дэгдээхэй" туужууд
7.    Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"
8.    Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж
9.    Экзюпери Сент "Бяцхан хун тайж"
10. С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /
11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"
12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/
13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/
14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"
15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"
16. Лу Синь "Акюгийн үнэн түүх"
17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /
18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"
19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"


Дунд анги, Ахлах анги, / 14-өөс дээш нас/


1.    "Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа
2.    Жангарын туульс, Гэсэр тууж
3.    "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал
4.    Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть
5.    Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"
6.    Б.Ренчин  "Заан залуудай"
7.    Ги Де Мопассан "Амьдрал"
8.    Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996
9.    Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"
10.  Мишима "Алтан сүм"
11.  "Эергээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"
12.    Гётэ Иоганн Вольфганг "Фауст"
13.    Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"
14.    Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"
15.    Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
16.    Жеймс Жойс "Дублинчүүд"
17.    В.Мэгрэ "Анастасия" цуврал
18.   Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)
19.   Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть
20.   Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982
21.   Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно"
22.   С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"
23.   Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"
24.   Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд
25.   М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"
26.    Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
27.   Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"
28.   Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"
29.   Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"
30.   Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он
31.   "Тантрын дуудлага"
32.   С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"
33.   Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
34.   Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978
35.   Барбара Марсианик "Хүчний зам"
36.   Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд
37.   Р.Гамзатов "Миний Дагестан"
38.   П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"
39.   Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3
40.   Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"
41.   Д.Төмөртогоо  "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,  "Монголын Шидтэнүүд" 2006
42.   Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002
43.   Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал
44.   Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр
45.  Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"
46.  Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"
47.  Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"
48.    Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал
49.    Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"
50.    Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"
51.    Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна"
52.    Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/
53.    Пауло Кольео "Алхимич" (тууж)
54.     Б.Золбаяр "Бүлээн"
55.     Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт"
56.     Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон"
57.    Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй"
58.    Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2
59.    Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011
60.   Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/
61.   Г.Аким "Тэнгэрийн нохой"
62.    Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он
63.   Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/
64.   "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/
65.   Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4
66.   Джек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр"
67.   Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд"
68.  Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр" зэрэг номуудыг хүүхэд, залуусын уншвал зохих номд тооцжээ.

Залуу хүний унших 100 номны сонголт

16 номны л ард гарсан бна
Бүтээлийн нэр
Зохиогч, эрхлэн хэвлүүлсэн

Шинжлэх ухаан, танин мэдэхүй

1 Цаг хугацааны товч түүх Стивен Хоукинг
Life and Energy Isaac Asimov
On the origin of the species by means of natural selection Charles Darwin
Neuromancer William Gibson
King solomon’s ring Konrad Lorenz
Сэтгэл зүрхээ дага Эндрю Мэтюс
Ирээдүйд... Нэвтрэхүй Эдвард Корниш
Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг Дейвид Жозеп Шварц
Хүн бичнээс үүсээгүй Э.Мулдашив
10  Гайхамшигт нүд /цувралууд/ Дорлинг Киндерслэй компани
11  Оршихуйн гүн ухаан Д.Баяндалай
12  Дори идэр дүүдээ хандах нь Б.Баабар

Хувь хүний хөгжил
13 How to Think about great ideas Mortimar J.Adler
14 Бүтээмж өндөртэй хүний 7 дадал Стивен Ковей
15 8 дахь дадал Стивен Ковей
16 Сайнаас агууд дэвшихүй Жим Коллинз
17 Биеийн хөдөлгөөний хэл Аллан Пиз
18 Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Дэйл Карнэги
19 VERITAS С.Эрдэнэболд
20 Ажил хэргийн гурвалжин 1,2 Ц.Баатархүү
21 Нууц Ронда Бёрн
22 Алсын хараа Л.Оюун-Эрдэнэ
23 Америкт суралцсан тэмдэглэл Ц.Оюунгэрэл
24 Өөрийгөө хөгжүүлье ! Эмос клуб
25 Гэр бүл төлөвлөлт Т.Намжил
26 Сургамжит өгүүллэг 1,2,3 Эмпати төв


Философи, сэтгэлгээ
27 Нээлттэй нийгэм ба түүний дайснууд Карл Поппер
28 Либертарианизм Дэвид Боаз
29 Utopia Thomas More
30 The evolution of society Herbert Spencer
31 Өрнийн мэргэн ухаан Бертран Рассел
32 The logic of scienific discovery Karl R. Popper
33 Шүүмжлэл өгүүлэл Күнз
34 Thus spoke zarathustra Freidrich Nietzsche
35 Demon –Haunted world Carl Sagan
36 Орчлонгийн хүрд Д.Бямбасүрэн
37 Их гурвалжин Ч.Эрдэнэ
38 2*2=6 суут жаран сэтгэгч Г.Аюурзана
Түүх
39 Rites of Spring Modris Eksteins
40 The women's history of the world Rosalind Miles
41 Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн Францис Фукуяма
42 The world’s religions Huston Smith
43 Монголын нууц товчоо Ц.Дамдинсүрэн
44 Түүх судлал Арнольд Тойнби
45 XX зууны Монголчууд Робэрт Рүпэн
46 Сударын чуулган Рашид Ад-Дин
47 Хөх судар Инжинаш
48 Дэлхийг байлдан дагуулагчийн түүх Жүвэйни
49 Түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүн Майкл Хаарт
50 Монголчууд нүүдэл суудал Б.Баабар
Улс төр, эдийн засаг
51 Theory of collective behavior N. J. Smelser
52 The Prince Nicollo Machiavelli
53 History of the english-speaking peoples Winston Churchill
54 Dreams from My Father Barack Obama
55 Миний амьдралын түүх Хиллари Родхэм Клинтон
56 Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн Самуэл Хантингтон
57 Сонгомол Эссэнүүд Мишель Монтень
58 Их улс төр дэх хүйс Ирина Хакамада
59 Дэлхий бөөрөнхий биш Томас Фридман
60 Капиталын нууц Эрнандо Де Сато
61 Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал Марк Скоузан
62 Эдийн засаг энгийнээр Жеймс Гуартни, Ричард Строуп, Дувайт Ли
63 Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам Бодо Шефер
Амьдрах ухаан, эрүүл мэнд
64 Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ? Марк Х.Маккормак
65 Өөрийгөө шинжихүй Женннифер Фрид, Дебра Бирнбаум
66 Амьдрах ухааны нууц зангилаа С.Батсүх
67 Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц О.Чинзориг Ж.Батсүх
68 Их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн бошгууд Г.Пүрэвбат
69 Уншихгүй байж болохгүй ном Д.Нямдаваа
70 Бясалгал Шри Чинмой
71 Эрүүл байх гайхамшиг Т.Пүрэв
72 Эрүүлжих ухаан эмгүй амьдрал Полл Брегг
73 Хоол ба сэтгэл Б.Гэрэлмаа
Уран зохиол, яруу найраг
74 Гэсэр, Жангар Ардын аман зохиол
75 Дайн ба Энх Л.Толстой
76 Евгений Онегин А.Пушкин
77 Зуун жилийн ганцаардал Габриель Гарсиа Маркес
78 Ах дүү Крамазовынхан Ф.Достоевский
79 Омар Хаяамын дуулал Омар Хаяам
80 Зохиол, бүтээлүүд Д.Равжаа
81 Заан залуудай Б.Ренчин
82 Сүмтэй бударын чулуу Р.Чойном
83 Хорвоотой танилцсан түүх Л.Түдэв
84 Хос уянга Б.Лхагвасүрэн
85 Сонгомол яруу найраг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
86 Сонгомол өгүүллэг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
87 Шүрэн бугуйвч Шүүдэрцэцэг
Урлаг, гоо зүй
88 The creators-work of cultural history Daniel J. Boorstin
89 Who am i ? 16 basic desires shat motivate our …. Steven Reiss
90 Сountries and their cultures /4 volume set/ MakMillan
91 Гоо зүй А.Радугин
92 Монгол бэлэгдэл зүй С.Дулам
93 Соёлын довтолгоо Б.Цэнддоо
94 Монгол нүүдэлчдын соёл Б.Сумъяа
95 Монгол урлагийн үнэт бүтээлүүд А.Алтангэрэл
96 Кама Сутра Г.Наранбат
Гадаад хэл, Компьютер
97 Delta's Key to the Next Generation TOEFL Test Nancv Gallagher
98 Oxford Monsudar English-mongolian dictionary Монсудар хэвлэл
99 Интернэт хэрэглэгчийн гарын авлага Гадаад сурч буй монголчуудын хамтын бүтээл
100 Компьютерийн өөрөө сурах бичиг Н.Жаргалсайхан, Ц.Давхай

Monday

Эрдмийн баярын мэнд хүргэе

Боловсролын салбарт хамааралтай бүх хүмүүсд болон хөөрхөн хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 

Онц сураарай 

Жич: Томчууд нь улам ихийг бүтээгээрэй.

Thursday

NEWS.MN сайтад гарсан ярилцлага

Та хүүхдээ цэцэрлэгт өгөхөд бэлэн үү?

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Сургуулийн сурагчдын хувьд сурах бичиг, дүрэмт хувцас, дэвтэр, бал гэх мэт сургуулийн бэлтгэл хийхэд толгой эргүүлэх зүйл байдаггүй. Харин хүүхдийг цэцэрлэгт өгөхөд олон янзын сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл шаардлагтай болдог. Иймээс энэ асуултад болон, нийслэлийн цэцэрлэгүүд хэзээнээс эхлэн хүүхэд бүртгэх тухай толилуулъя.

Энэ сарын 22-ноос бүртгэл эхэлнэ


Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх тухай Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан ажилтан З.Болормаагаас тодрууллаа.


-Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгүүлж эхлэх вэ?


-Боловсролын тухай хуулинд зааснаар тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ бол цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Нийслэлийн боловсролын газрын дарга хүүхдийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж хийсэн байх ёстой гэсэн зөвлөмжийг бүх цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Энэ зөвлөмжид хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийдэг.

-Бүртгэл гурван өдөр үргэлжилнэ гэсэн үг үү?

-Урьд жилүүдэд цэцэрлэгүүд өөр өөр хугацаанд бүртгэл хийж иргэдийг төөрөлдүүлдэг байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг цэгцэд оруулахын тулд дээрхи захирамжийг гаргасан. Энэ жилийн хувьд энэ сарын 22,23,24-нд цэцэрлэгт элсүүлэх бүртгэл явагдана. 

-Нийслэлд нийт хэдэн цэцэрлэг ажиллах вэ?

-Өнгөрсөн жилийн тоо баримтаа хэлнэ. Учир нь энэ хичээлийн жилийн статистик мэдээ ирэх есдүгээр сарын сүүлийн хоногуудад гарна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд 308 цэцэрлэг бүртгэгдсэн. Үүний 128 нь төрийн бус өмчийн цэцэрлэг юм. Цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. 2011 онд хүчин чадлаа 21 хувиар хэтрүүлэн хүүхдүүдийг бүртгэн авсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэг хүчин чадлаараа 41183 хүүхэд авах ёстой байсан. Гэвч нийт 170845 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлсэн байна.

-Энэ жил нийт хэдэн хүүхдийн суудал бий болсон бэ?


-Төрийн болон хувийн өмчийн нийтдээ 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн. Хэдийгээр нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой байтал одоогоор энэ тоо 50 гараад байна.

-Цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар нэг хэмжээгээр мөнгө төлөх үү?

-Хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг нэг удаа бэлтгэнэ. Үүнээс өөр эцэг эхчүүд нэг ч төлбөр төлөхгүйгээр хүүхдээ бүртгүүлэх эрхтэй.

-Цэцэрлэгийн багш нар хандив аваад байдаг. Энэ жил хандив авах болов уу?

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.2.5.өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах мөн 14.2.6-д хүүхдэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж болно гэж заасан байгаа. Энэ хуулийн дагуу эцэг, эхчүүд хандив тусламж үзүүлж болно гэсэн үг. Гэхдээ хуулинд дээрхи хандивын мөнгийг нийтийг хамран, албадлагын шинжтэйгээр тэгшитгэн хураахыг хориглосон байгаа. Жишээлбэл, хандив цуглуулахдаа бүх эцэг эхчүүдийг 30 мянган төгрөг гэж мөнгөн дүнг зааж хураах нь хууль бус үйлдэл. Хандив гэж нэг сая төгрөг өгөх эцэг эх ч байна, 100 төгрөг өгөх ч хүн байна шүү дээ. Мөн заавал мөнгө бус материаллаг зүйлээр хандив өргөж бас болно.
Шаардлагатай хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл


 Тоо хэмжээ  


 Ердийн цэцэрлэг  
24 цагийн цэцэрлэг   
 №
Жагсаалт  
 Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
 Сургалтын хэрэглэгдэхүүн      
Балын харандаа    
 2ш 
 2ш
2ш 
 2ш 
 2
Будгийн харандаа
 1 ком
(4 өнгөтэй)
1 ком
(6-12 өнгөтэй)  
1 ком
(4 өнгөтэй) 
 1 ком
(6-12 өнгөтэй)  
 3
Пламастер
1 ком  
1 ком   
1 ком 
1 ком  
 4
Зургийн дэвтэр  
3 ш 
4 ш 
4 ш   
5 ш 
 5
Ватман цаас     
1ш 
1ш  
1ш 
1ш 
 6
Бийр (Бүдүүн, нарийн)
2ш  
 2ш    
2ш 
2ш 
 7
Өнгийн цаас
2 ком  
3 ком  
2ком  
3 ком  
 8
Баримлын шавар
1 ком  
1 ком  
1 ком 
 1 ком    
 9
Цаасны хайч
1 ш 
 1ш  
1 ш   
1ш  
 10
Цавуу
2ш  
3ш  
3ш  
 4ш
 11
Скоч (өргөн, нарийн)
 2ш
2ш  
2ш   
2ш 
 12
Дэвтэр (дөрвөлжин, элемент)
=
 
Тус бүр 4ш  
=  
Тус бүр 4ш  
 13
Усан будаг
1ш  
2ш   
2ш 
3ш  
  Ариун цэврийн хэрэгсэл     
 14
Гарын саван
4ш  
4ш    
6ш 
6ш  
 15
Шүдний сойз
 1ш
1ш 
 2ш   
2ш 
 16
Шүдний оо (80гр)
2ш  
2ш  
4ш   
4ш 
 17
 Ариун цэврийн цаас    
 3ш 
3ш 
5ш 
5ш 
 18
Амны цаас
 3 боодол
3
боодол  
6 боодол  
 6
боодол 
 19
Барааны саван     
1ш 
3ш 
 3ш


Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ


Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүргүүлэх юм байна. Дээрхи материалуудаас өөр ямар нэгэн мөнгө, төгрөг шаардлагагүй гэнэ. Улсын  болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг. Хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог. Хэдийгээр улсын эмнэлэгүүд энэ шинжилгээнүүдийг эрүүл мэндийн паатгалаар үнэгүй авдаг хэдий ч өглөөний 06.00 цагаас эхлэн хүүхдээ тэврэн урт дараалалд зогсох шаарлагатай болдог. Тэгвэл энэ жилээс эхлэн есдүгээр сарын эхээр дүүргийнхээ цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдийн шинжилгээг нэгдсэн журмаар авах ажээ.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...