Wednesday

Дээд боловсролын байгууллагад суралцагчдад тэтгэлгийн болон зээл олгох журам батлагдлаа Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоол




Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам (145.52 KB) ", "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB) "-ыг баталснаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох эрх зүйн орчин бүрдлээ.

Энийг хуулаад тавьчихья. Хүмүүс асуугаад байх юм.



Эх сурвалж: www.mecs.gov.mn

Түвд төрх. Ер бусын өнцгөөс хийсэн арт-төсөл

Америкийн гэрэл зурагчин Фил Борхес (Phil Borges) шүдний эмчийн боловсролтой. Гэхдээ амьдралынхаа 25 жилийг гэрэл зурагт зориулжээ. Борхесын хөргүүд нь жинхэнэ мэргэжлийн хүний чанар, авьяасаар ялгардаг төдийгүй хувь хүний бодгаль төрхийг нээж чаддагаараа гайхамшигтай байдаг. Үүний нэгэн яруу илрэл нь Tibetan Portrait: The Power of Compassion арт төсөл юм. Алга болж буй ховор хэл, соёлыг харуулах зорилготой энэ төслөөр Борхес түвд хүмүүсийн цуврал хөрөг бүтээжээ.


20 настай Шело, 17 настай Бямбаа. Нэялам, Төвд

МУЗГ-ын 2012 оны 1 сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол "Ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам"

Sunday

Хөөрхөн өө төрсөн өдрийн мэнд хүргэе



2012-02-26

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа

Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Monday

ЕШ-ийн бүртгэл эхэлжээ.



Улсын хэмжээнд ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2012 оны 2 дугаар сарын нэгнээс 04 дүгээр сарын 16-ны хооронд явагдах юм байна. 
Сонголтоо зөв хийж цагийг нь тулгалгүй чөлөөтэй бүртгүүлэх нь амар шүү. 
За амьдралын гараанд гарах гэж буй залууст амжилт хүсье.

Сар шинийн мэнд дэвшүүлье



Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгая
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндлэе
Мөнх амьдрахгүй насныхаа нэгэн ойг угтая


Будрах цасан чинагших хаврын тэргүүн сар ирлээ
Булт түмнээрээ золголдох Монголын цагаан сар ирлээ
Буян нэмж ирээдүйгээ ариутгах эхлэл сар ирлээ
Буурал дээдсийн сургаалиа сонсох уламжлалт сар ирлээ

Туулай жилийн цагаан сар - Та битгий уурлаарай
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй


Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй


  Сайхан шинэлээрэй

Saturday

Бид хаашаа явна вэ???

2012 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах гадаадын оюутны сонгон шалгаруулалт

2012 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын 
зэрэгт суралцах гадаадын оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа

2012.2.17
БНСУ-ын ЭСЯ

1. Сонгон шалгаруулах хугацаа :

ㅇ 2012.2.17 (баасан) БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудсанд уг хөтөлбөрт  тавигдах шаардлагыг албан ёсоор мэдэгдэх болон сурталчлах Монгол Улсын холбогдох боловсролын байгууллага тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээллэх 

ㅇ 2012.3.5(даваа) - 13(мягмар)  Материал хүлээн авна

    - Бүрдүүлсэн материалын үнэн зөв эсэхийг шалгасны дараа хүлээн авна

ㅇ 2012.3.20(мягмар)  - 22(пүрэв)  Материал шалгана

ㅇ2012.3.26(даваа) Материалыг шалгасны дараа ярилцлаганд орох оюутнуудад мэдэгдэнэ.

ㅇ 2012.3.30(баасан)  Шалгалтын комисс ярилцлага хийнэ

ㅇ 2012.4.3(мягмар)  Тэтгэлэгт оюутанд нэр дэвшүүлнэ.

2. Сонгон шалгаруулах хүний тоо : 2 хүн

Thursday

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хүмүүн бичгээр нэрээ бичээрэй



Энд дарж нэрээ Хүмүүн бичгээрээ бичээрэй

Tuesday

Хайрын баярын мэнд /Орос хэлнээс орчуулав/

День Святого Валентина (День всех влюбленных)
Гэгээн Валентины баярын өдрийг 16 зууны туршид тэмдэглэж байгаа ч хайрын баярыг бол хүн төрөлхтөн хэл яриа үүссэн цагаас эхлэн тэмдэглэж байсан түүх бий. Жишээ нь эртний ромчууд хайрын бурхан Juno Februata нэрэмжит баярыг хоёрдугаар сард тэмдэглэж байжээ. 


Monday

Бямба гаригт болзоо тавья

Шинийн 3-нд бүх нийтээр амарна 

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн хоёрдугаар сарын 24 буюу баасан гаригийн ажлын өдрийг хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 22 буюу шинийн нэгнээс эхлэн 27-ны даваа гариг хүртэл амрах болж байна.


За тэгэхээр нягтлангууд минь хагас сайн өдөр над дээр ирж болох нь байна шүү дээ.

Санхүүгийн тайлангаа тас болгоод
Сар шинэдээ сайхан шинэлээрэй кк.

Wednesday

Хайр хар - Бүсгүйчүүлд



Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй
Хамгийн сүүлчийн удаа үнсэж ч амжихгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яахийм бэ
Ганцаардал чамайг нөмрөөд л авахын цагт
Гараас нь атгаад гомдоллох ч хүн байхгүй
Арга тасарч шөнөөр ганцаар уйлхад чинь
Алгаараа нулимсыг чинь арчих ч хүн байхгүй
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардуулалгүй хайрла
Өөр хүүхнээс биш үхлээс л түүнийгээ харамлa

Thursday

Хоёрдугаар сарын гэгэлзэл

Өнөөдрийг яруу найрагч Р.Эмүжингээр хөглөлөө.


Зус танихгуй залуу шиг
Зерууд угсийг
Зуг мэдэхгуй салхи шиг
Зерууд аашийг
Зендее удаан хулээлгэдэг
Зерууд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндуу зерууд юм

Ооо00оо0

Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг
Санаа даган сэтгэл бембечеед
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зерехед нь эргэж хараад
Хачин ихээр гуничихдаг
Халгаж хэлсэн угийг нь сонсоод
Харцаа нуудаг

Wednesday

Yours*** -өдрийн тэмдэглэл

Хувь тавилангаар учирсан 
Хонгор минь би чинийх
Хүн амьтан юу ч гэж шуугисан
Хорвоод би зөвхөн чинийх

Алаг хорвоод наддаа ирсэн
Амин минь чи минийх
Амьтан үг хараал ерөөлтэй ч 
Амьдрал  минь чи минийх


БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг - Бакалавр болон магистр

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВР БОЛОН МАГИСТР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжтой боллоо. Энэтхэгийн их, дээд сургуулиуд суралцагчдад англи хэл дээр суралцах чадвартай байх шаардлагыг тавьдаг болно.

 Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын сургалтад  тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...