Sunday

Эх дэлхийгээ аврахад та юу хийж чадах вэ?



Бидний  үе шийдвэрлэх чухал үед төрсөн үе юм. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар бидэнд ирээдүйгээ аварч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн баялгийн баялгийн хоосрол сүйрлийг зогсооход 10-хан жилийн хугацаа байна. Тоглоом дууссан. Бидний болон бидний үр хүүхдийн амьдралд аюулд өртөөд байна. Өнөөдөр бид зарим нэг зүйлийг өөрчлөх чадалтай байгаа боловч бүгд нэгдэх нь хамгийн чухал байна. Хэдий чинээ бид олуулаа болно, тэр хэмжээгээр бидний дуу хоолой чанга байх болно 
"Гэр" кино нь дэлхийг ирээдүйг аврахыг уриалсан кино юм. Тиймээс энэ кино нь үнэ төлбөргүйгээр тараагдаж, олон хэл дээр орчуулагдсан байна. Харин монгол хэл дээр орчуулагдаж гарч байсныг нь сайн мэдэхгүй юм.

Киног бүтээгчид буюу компании PPR Group и EuropaCorp үүнийг арилжааны зорилгоор хэрэглэхгүй үнэ төлбөргүй тараахыг зөвшөөрсөн. 

Гэр кино нь бидний төлөө бүтээгдсэн. Үүнийг үзээд бусад хүмүүст тараагаарай. 
Эх дэлхийдээ бүгд туслах хэрэгтэй байна. 

Энэ киног хамтран орчуулж Монгол хэл дээр түгээхийг уриалж байна
License:
Standard YouTube License

Таалагдлаа - Хүний өгүүллэг

Бүгдийг худалдаж авна
 
Эх сурвалж: http://tsenher.blog.banjig.net

Хэмжээлшгүй баян нэг нөхрийн машинд араасаа мөргүүлсэнээсээ хойш би гэдэг хүн аз шовойхоо болив. Явган хүний гарцан дээр улаан гэрлээр зогсож байтал, нэг аймаар том ганган жийп араас мөргөөд, муу Соната-гийн минь хойд талыг цөм шаачихдаг байна. Арван жил амрахгүй ажиллаж, цуглуулсан мөнгөөрөө үнэ “зодож” худалдаж авсан өнөөх муу машиныг минь том жийпээрээ явлаагны хайрцаг шиг шамшийлгасан өөх махандаа баригдсан өвөөгийн банхар шиг дуутай нөхөр,

Англи хэлний хамгийн түгээмэл хэлц үгс


View more documents from Munkh Orgil.

Tuesday

Шүлэг бидэн хоёр

Би чадку ээ шүлэг бичих гэхдээ дуртай
Билэг танхай найрагч биш ч үг холбох дуртай
Бичиж чадаагүй ч бусдын бичсэнийг унших дуртай
Бас болоогүй тэрнийгээ та нартай хуваалцахад бүр ч дуртай

Гуниглах ганцаардах уйтгарын
Гэрэл нь болсон мөрүүд минь
Гэнэхэн ухаажсан сэтгэлийн минь
Гэрч нь болсон мөрүүд минь дээ


Миний блогт элдэв шүлэг бичих орон зай заавал байх ёстой

Saturday

Finance English

Таны мэдлэг оюунд тус нэмэр болох болов уу.

Санхүүгийн англи хэлний товч тайлбар толь



View more documents from Munkh Orgil.

Амралт нэртэй ажил үргэлжилдэг өдрийн хайлал

Та уншихгүй байх эрхтэй бас тэр нь ч дээр 

Амралтын өдрийн өглөө бүтэн өдөр хийгээд дуусахгүй албаны ажлын жагсаалт, амжуулах ёстой хувийн асуудал, алс ирээдүйн хальтхан бодол гээд холимог хуурга бодогдсоор босч ирлээ. 
Цаг хугацаа улиран одож, хүний хөгжил сэтгэхүй, хэл сэтгэхүй хувьсан өөрчлөгдөж байна. 
Хэрвээ тэр түмэн зүйлийн бодлыг 100 жилийн өмнө хярамцагтай, Зөвлөлт ахын үед борщтой зүйрлэх энэ цаг үед хамгийн их олон төрлийн орцтой, олдоц ихтэй хоол нь холимог хуурга ажээ. 

Төр улсын амьдрал бидний амьдралыг зохицуулж байгаа ч ингэж хувийн амьдралд хэтэрхий гүн шургалан орж ирж, өглөөний бодол, оройн яриа сэдэв болдог байсан үе зөвхөн хувьсгалын үеүүдэд тохиодог байх. 

Тэгвэл нэг нэгнийгээ барьж хорьж, өмгөөлж хамгаалж байгаа энэхүү улс төрийн нэгэн төрлийн жүжиг биднийг үнэ төлбөргүй хүчээр үзүүлж, ярианы гол сэдэв болж. 
Гэтэл миний хувьд тэр улс төрийг ярьж байсны оронд хэнд ч хэрэггүй телевизийн хөтөлбөрийн зарын сэтгүүл үзэж байсан нь дээр мэт санагдана. 

Өчигдөр төр гэж хэсэг хүмүүсийг хэлнэ гэж зааж байна. Тэгвэл жил бүр миссээ шалгаруулдагийн нэгэн адил ард түмэн /өөрөөр хэлбэл би бас/ 4 жилийн турш төрийг төлөөлөх хэсэг бүлэг хүмүүсийг уралдаж байгаа бас арай томхон олонлогоос сонгодог. 
Бид шүүж тунгааж сонгосон юм чинь сайн хүмүүсийг л сонгосон байх. Гэтэл тэр хүмүүс нэг нэгнээ таваг хоол, талхны мөнгөнөөс урж тасдах ноход гэлтэй айхтар муу хүмүүс байсныг дөрвөн жилийн төгсгөл бүрт гарах юм. 

Тэхээр бид хүн таньж сонгодоггүй гэж үү?
Эсвэл тэр сонголт хийгээд байгаа олонлог дотор сайн хүн байгаагүй гэж үү?
Ер нь төрийн төвшин удирдах сайн гэж хэн бэ?
Тийм хүн ер нь байдаг юм уу? 

Гүй дээ гүй. Хүн бүр л сайнтай муутай адилхан. Харин өнөөгийн нийгэм, ард түмэн өөрсдөө тэр хүмүүсийг муу болох үндсийг тавьж байна. Өдөр бүр хоолоо халбагдуулахыг хүсч байгаа арчаагүй залхуу ард түмэн тэднийг хуулийн дагуу, чин шударгуу ажиллах боломж олгохгүй. Авилга өгч бас өөрөө хамтран хувь хүртэхийг хүсч байна. Тэднийг илүү их мөнгө, боломжгүй зүйлийг асар хурдан хугацаанд хийхийг шаардаж тэр хүмүүсийг худал амлаж, хуурамж зүйл хийх үндсийг бүрдүүлж байна шүү дээ.  

Тэхээр нөхцөл нийгэм нь ийм байгаа юм чинь сонгууль өгч, мэдрэл муутай нэгний тэнэг үйлдэлд өртөх эрсдэлд учирч байхаар сонгуулийн өдөр хээр очиж, мах шарж идсэн нь дээр.

Биеэ засаад гэрээ засч л байя. Тэхээр аяндаа төр засагдана. 
Тиймээс энэ улс төрийн жүжгийг үзэж нэрвээ барж, цагаа үрж байхаар өөрийн шоргоолжны амьдралын нэг ч гэсэн ажлыг амжуулж байя. 

Ингээд холимог хуурганаасаа нэг ч гэсэн орцыг авч хаялаа. Миний энэ хоолны шингэц нь арай дээрдсэн байх.

Wednesday

Монголын анхны онлайн сэтгүүл

Монголын анхны үнэгүй 7 хоног тутмын мультимедиа цахим хэвлэл "iTOP"-ийн сэтгүүл гарсан байна. Их сонирхолтой бөгөөд дэмжих ёстой хэвлэлийн төрөл гэж бодож байна. 

Албан ёсны вэб сайт: www.ieco.mn
Фейсбүүк: www.facebook.com/iecomagazine
Та нар сонирхоорой

Ажлын хэрэгцээнд - Монгол хэлний зөв бичих дүрэм

1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг "Ангууч" програмын гарын авлага дотор оруулсныг бүрэн эхээр Windows-1251 тэмдэгтээс Unicode-руу Бадаа-гийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж, дор хүргэж байна.

Монгол үсгийн цагаан толгой - Дүрэм №1-2
Эгшиг үсгийн тухай - Дүрэм №3-7
Эгшиг зохицох ёс - Дүрэм №8-9
ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм - Дүрэм №10
Я-гийн төрлийн үсгүүдийн тухай - Дүрэм №11-14
Балархай эгшиг үгийн эцэст орохдоо - Дүрэм №19
Ялгах эгшгийн тухай - Дүрэм №24
Гээгдэх эгшгийн дүрэм - Дүрэм №28-30
Гийгүүлэгч үсгийн тухай - Дүрэм №15
Эгшигт гийгүүлэгчийн тухай - Дүрэм №16
Заримдаг гийгүүлэгчийн тухай - Дүрэм №17-18
К, Ф, Щ, П - онцгой 4 гийгүүлэгчийн тухай - Дүрэм №20
Б, В үсгийг ялгаж бичих дүрэм - Дүрэм №21
Хоолойн Г, хэлний Г-гийн тухай - Дүрэм №22
Хэлний үзүүрийн Н, хэлний угийн Н-ийн тухай - Дүрэм №23
Дараалсан гийгүүлэгчийн дүрэм - Дүрэм №25-26
Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай - Дүрэм №27
Зөөлөрсөн гийгүүлэгчийг бичих тухай болон ь-ийн тухай - Дүрэм №31-33
Тусгаарлагч ъ, ь-ийн тухай - Дүрэм №34
Үгийн утгат хэсэг, язгуур, дагавар, нөхцөлийг зөв бичих тухай - Дүрэм №35-37
Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай - Дүрэм №38
Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийн тухай - Дүрэм №39
Нөхцөлт үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийн тухай - Дүрэм №40
Үйл үгийн үндэс үүсгэх -д, -т дагаврын тухай - Дүрэм №41
Нэр үг үүсгэх –лага, -лого ба -лга, -лго дагаврын тухай - Дүрэм №42
Хамааруулах –х дагаврын тухай - Дүрэм №43
Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай - Дүрэм №44
Үгийн үеийн тухай - Дүрэм №45
Өгүүлбэр зүйн тэмдэглэгээтэй холбоотой дүрмүүд
Цэгийг хэрэглэх тухай - (.) - Дүрэм №51
Асуултын тэмдгийг хэрэглэх тухай - (?) - Дүрэм №52
Анхаарлын тэмдгийг хэрэглэх тухай - (!) - Дүрэм №53
Цуваа цэгийг хэрэглэх тухай - (...) - Дүрэм №54
Давхар цэгийг хэрэглэх тухай - (:) - Дүрэм №55
Таслалыг хэрэглэх тухай - (,) - Дүрэм №56
Цэгтэй таслалыг хэрэглэх тухай - (;) - Дүрэм №57
Хашилтыг хэрэглэх тухай - (< > “ “) - Дүрэм №58
Хаалтыг хэрэглэх тухай - (( ) [ ]) - Дүрэм №59
Богино зураасыг хэрэглэх тухай - (-) - Дүрэм №60
Урт зураасыг хэрэглэх тухай - (—) - Дүрэм №61
Таслалтай зураасыг хэрэглэх тухай - (, —) - Дүрэм №62
Зүйлийн тэмдгийг хэрэглэх тухай - (§) - Дүрэм №63
Дэс дарааллыг тэмдэглэх тухай - Дүрэм №64
Бусад дүрмүүд
Мөр шилжүүлэх тухай - Дүрэм №46
Том үсгээр бичих тухай - Дүрэм №47
Үг хурааж бичих тухай - Дүрэм №48
Гадаад үгийг бичих тухай - Дүрэм №49
Сул үгийг бичих тухай - Дүрэм №50


Эх сурвалж: http://baynaa.blogspot.com/

Sunday

МУЗГ-ийн -2012 оны 82-р тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны З дугаар сарын 16-ны өдөр                      Дугаар 82                                                         Улаанбаатар хот
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах
орон сууцны жагсаалт батлах тухай
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай Орон сууцны тухай хуулийн 4.1.3, 11.1.1, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын II ээлжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулан хамтарч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны хотхон, хорооллын инженер (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо)-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгох асуудлыг судлан тодорхой санал боловсруулж 2012 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Friday

БСШУЯ-ны нийт тамирчдад амжилт хүсье

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Засгийн газрын цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн ирэх сарын 6-8-нд болох юм. Энэ удаагийн “Засгийн газрын цом -2012” тэмцээний зохион байгуулагчаар ХХААХҮЯ ажиллаж байна. Төрийн албан хаагчид оролцодгоороо онцлогтой энэ жилийн Засгийн газрын цомын тэмцээнд 14 байгууллага, 28 багийн 1500-гаад тамирчин хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдөнө. Тус тэмцээн ес дэх жилдээ золгож буй аж.


БСШУЯ-ны нийт тамирчдад амжилт хүсье


Тэмцээний хуваарь



Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...