Sunday

Эмэгтэй хүнийг гоё болгодог хоёрхон дасгал

Амралтын өдөр тул хальтраад охид бүсгүйчүүлдээ хэрэгтэй мэдээлэл оруулчий. Эмэгтэйчүүд бодибилдингийн клубт өөрөөсөө хүнд жинтэй хэрэгсэлтэй ажиллаж, байнга тогтмол хийгээд байдаггүй тул баки болдоггүй ч гэсэн зүрхшээж халшраад бас тэнд байгаа баки хүмүүсийг хараад сэтгэлээр унаж бодигийн дасгал хийдэггүй.
Тэгвэл нэгэн залуугийн зөвлөгөөний дагуу бидэнд хийвэл зохих хоёрхон л дасгал байдаг гэнэ. Тэр  one legged squat, deadlift хоёр юм. Гэхдээ хамгийн гол нь зөв техникээр хийх хэрэгтэй.

Эмэгтэй хүний тестороны хэмжээ эрэгтэй хүнийхээс маш бага буюу эрэгтэй хүнд 200-1200 ng/dl байхад эмэгтэй хүнд 15-80 ng/dl байдаг гэнэ. Тийм болхоор эмэгтэй хүмүүс дасгал хийгээд хийгээд баки болно гэж байхгүй харин бие нь чангараад бүр гоё болдог гэнэ.


Deadlift-г өөрийн жингээс илүү хүнд жингээр хийх гэж зовох хэрэггүй. Хамгийн гол нь зөв хийх хэрэгтэй. Ихэнх хүмүүс буруу хийдэг бас зарим газрын багш нар ч буруу заадаг юм байна. Тэгээд буруу хийснээс болж гэмтээд аюултай дасгал гээд хийхээ больдог гэнэ.
Та нар минь болгоомжтой сайн сураад /чаддаг мэддэг хүнээс/ энэ хоёр дасгалыг хийгээрэй. Хамгийн их сэтгэл зовоосон асуудлыг чинь шийддэг юм гэнэ дээ. Амжилт хүсье.

Friday

Компьютерыг удирдах програмыг ашиглах

Энэ програм нь интернетэд холбогдсон компьютерийг удирдах, файл дамжуулах зэрэг үүрэгтэй. Татах гэсэн хэсгээс програмыг татаж суулгаад заавартай сайтар танилцаарай. 

Энд бичсэн заавраас дахин дахин асуухгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
 Програмыг татаж авсны дараа нээх үед дараах цонх гарч ирнэ. Wait for session хэсэгт таны ID болон Password харагдах болно. Үүний тусламжтай өөр компьютераас таны компьютерыг удирдах юм. Өөрөөр хэлбэл та хэлэхгүй л бол хэн ч таны компьютерыг удирдаж чадахгүй гэсэн үг. Мөн нууц үг нь програмыг нээх бүрт өөрчлөгдөж байдаг.
 
 Компьютертээ нэвтрүүлж, удирдуулах хүний хувьд Wait for session хэсэгт гарч ирсэн нэр нууц үгийг өөрийн компьютерт нэвтрүүлэх хүндээ дамжуулна. Тухайн хүн таны компьютерт нэвтрэхэд дэлгэцийн тохиргоо, харагдах байдал өөрчлөгдөх бөгөөд компьютерт хийгдэж байгаа үйлдлүүд танд харагдаж байх болно. 
Харин та зэрэгцэн үйлдэл хийхгүй байх нь зүйтэй.

Нэвтрэх хүний хувьд /Үүнийг цаашид бие биенээсээ суралцах зорилгодоо ашиглах болов уу гэж бодож орууллаа./:
Харин хэрэв Creat session гэсэн хэсэгт таны нэвтрэх компьютерын ID –г оруулан Remote support сонгож Connect to partner дарна.
Мөн нэвтрэх компьютерын нууц үгийг оруулна.
team-4.jpg
За ингээд зааврын дагуу хийсэн бол тухайн хүний компьютерийг удирдаад чадахгүй юмыг нь зааж өгөөд, чадахгүйгээ заалгаад сураарай.

Thursday

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны төсвийн төсөл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл бэлтгэх удирдамж

1.       Үндсэн мэдээлэл

1.1 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүд:

      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдийг баталсан.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл 
Төсвийн төсөөлөл
2013 он
2014 он
2015 он
1.
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/
19.0%
16.3%
11.2%
2.
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин
9.8
10.4
8.3
3.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
7,473.0
8,864.6
10,219.7
 -  Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
39.2%
36.7%
35.1%
4.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
7,860.4
9,227.1
9,584.8
  - Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
41.2%
38.2%
33.0%
5.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/
21.5%
17.4%
3.9%
   – Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
7.3%
5.7%
1.2%
6.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/
-387.4
426.6
1,461.4
  -  Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
-2.0%
1.8%
5.0%
7.
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/
3,297.9
4,101.2
4,145.0
-    Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
17.3%
17.0%
14.3%
8.
Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/
6,398.5
7,341.6
7,668.0
-    Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
33.6%
30.4%
26.4%
9.
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
309.3
309.3
309.3
  -   Дотоодын нийт бүтээгдэхүүндэзлэх хувь
1.6%
1.3%
1.1%
 Үргэлжлэл бий

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...