МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2003.03.21 Дугаар 82 Улаанбаатар хот
Журам
батлах тухай
"Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай" 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, "Улсын төсвийн удирдлагын
шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 119
дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын
газрын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга,
мэргэжилтэн, арга зүйчдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн
журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын
бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын
газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ,
үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг
дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан
"Боловсрол, соёлын төвийн ажиллах журам"-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997
оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД
А.ЦАНЖИД