Wednesday

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар Улаанбаатар
сарын 20ы өдөр Дугаар 56 хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
(МОНГОЛ СУДЛАЛЫГ)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Daugther's presentation 'Victory day' in Russian

Аугаа их Ялалт танаа зориулья - 3

В Берлин! По рейхстагу!
Оросын их буучид бууны хонгион дээрээ "Гитлерт", "Берлиний зүг", "Рейхстагт" гэж бичиж байна. 1945 оны 5 дугаар сарын зураг

Аугаа их ялалтын байрын өдөр бол зөвхөн ОХУ төдийгүй дэлхий нийт нацист дарангуйллыг ялсан өдөр гэж би хувьдаа ойлгодог. Иймээс ялангуяа холбоотон байсан орнуудын ард түмэн энэ баярын өдрийг энх тайвны өдөр хэмээн ойлгож хүндэтгэн үзэх ёстой. 
 
Тиймээс ч жил болгон энэ баярын өдрөөр ямар нэг бичлэг хийдэг юм. Хэдийгээр түүх сонирхдог ч өөрөө нийтлэл бичих хэмжээний биш учраас өөр нэгэн хоббитойгоо хослуулан нэгэн нийтлэлийг оруулан энэ өдрийн тэмдэглэлийг энд мөнхөллөө

Эх дэлхий амгалан байг.
2009 оны баярт зориулсан орчуулга
2011 оны баярын жагсаалын нийтлэл

Бүх зүйл арилан одоход дурсамжийг зөвхөн гэрэл зураг орлох ажээ.

Ялалтын 45 оны хавар гэрэл зурагнаа.

Monday

ТЕЗ-дын Төсвийн тухай хуулийн сургалт зарлагдлаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн тухай хуулийн сургалтанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар оролцоно.



Saturday

Цагийн аяс -Амралтын өдрийн гэгэлзэл



Өнө мөнхийн орон шигээ таалагдсангүй. Дуу нь тэр клип нь ч яахуу хэтэрхий хэлбэр юм байна. Гэхдээ санаа зовж тэмүүлж байгаа нь яах аргагүй та бидний анхаарах асуудал болхоор үзсэн бас гунигласан.
Та нар бас үзээд нэгийг бодох биз ээ.

Гуниглал гэдэг бас нэгэн тархины амралт

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...