Friday

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2003.03.21 Дугаар 82 Улаанбаатар хот

Журам батлах тухай
"Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, "Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, арга зүйчдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Боловсрол, соёлын төвийн ажиллах журам"-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД

Wednesday

ӨНөөгийн Монгол Хэл

 Д.Пүрэвдорж
 
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай

Sunday

Сургалтын төвд заадаггүй англи хэл #1

Англи хэл сурах нь бараг нийгмийн синдром болсон өнөө цагт хүн бүр номон дээр бичигдсэн дүрмийг цээжилж болсон болоогүй тест бөглөөд л гадагшаа явах юм.
Хэрэлдэж сурсан цагтаа л хэл сурсан гэж үзэж болох уу. Хэрвээ тийм бол хар ярианы буюу өдөр тутмын амьдралдаа америкчуудын хэрэглэдэг зарим хар ярианы үгийг сонирхуулья.
Үүнийг ямар ч сургалтын төв та нарт мөнгө төлөөд ч бараг заахгүй дээ.

Далайд дусал нэмэр болог /гэхдээ арай өөр найрлагатай дусал шүү кк/
  1. It rains like a cats and dogs - Бороо асгах, устай бороо орох
  2.  XXOO- kiss kiss hug hug
  3. Who`s your daddy?- Хэн нь лаг байна. 
  4. Are you chicken? - Аймхай, хулчгар
  5. Goochy-goo - гижиг гижиг
  6. Black thousand - Хар мянга
  7. Look and lost - Үзээд алдах

Статистик төсвийн гарын авлага

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан багц гарын авлагын статистик, төсвийн хэсэгт оролцсон бөгөөд энэхүү гарын авлагаа орууллаа.

Анх удаа хийсэн тул алдаа дутагдал байгаа тул хүлцэл өчий. Та бүгдийн шүүмжлэлийг хүлээн авч сайжруулах боломж олдох байх гэж найдаж байгаа.
/Үнэгүй тараагдсан гарын авлага шүү/



Монгол Улсын 2013 оны төсөв

Бүтэн жил хэрэг болох мэдээлэл тул орууллаа. Эх сурвалж: www.iltod.gov.mn
 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг баталлаа. Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай  хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус  тооцогдсон. Үүнд: Улсын төсвийн 2013 оны нийт орлого 5,223.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 5,975.1 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 751.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Tuesday

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН 2007 оны 306/237 тоот ТУШААЛ



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

===================================================================

2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 
Дугаар 306/237
Улаанбаатар хот
                                               

Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн  ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг  2007 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт даалгасугай.


БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                        САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД                                    
Ө.ЭНХТҮВШИН                                                                Н.БАЯРТСАЙХАН




Энгийн боловч эргэлздэг асуулт #1

Амралтын мєнгє бодох

Амралтын мєнгє олгох хvснэгт
Албан тушаал:  ........................
Овог: .......................... Нэр: .........................
Д/д Сарууд Ажилласан хоног Авсан цалин Єдрийн дундаж цалин
1
2008.7 сар
21
125565.45
5979.3
2
2008.8 сар
21
195728.57
9320.4
3
2008.9 сар
22
213836.36
9719.8
4
2008.10 сар
23
232391.3
10103.9
5
2008.11 сар
19
392000
20631.5
6
2008.12 сар
22
303672.73
13803.3
7
2009.01 сар
22
401600
18254.5
8
2009.02 сар
17
360220.29
21189.4
9
2009.03 сар
23
340056.52
14785.0
10
2009.04 сар
22
445372.73
20244.2
11
2009.05 сар
21
516914.29
24614.9
Ємнєх ажилласан 11 сарын байдлаар єдрийн дундаж цалин
15331.5
Амралтын мєнгє
229972.6
Дээрхи ажилтан нь сvvлийн 11 сар тасралтгvй ажиллажээ. Хvснэгтэнд сар бvр хэдэн хоног ажилласан, авсан цалин, тухайн сарын єдрийн дундаж цалинг гаргасан байна. Ємнєх 11 сарын єдрийн дундаж цалинг шар дэвсгэр бvхий нvдэнд бодож гаргасан байна. Энэ шар дэвсгэрт буй тоог амрах ажлын 15 хоногтоо vржvvлбэл ногоон нvдэнд дэхь амралтын мєнгє гарна.

Хєдєлмєрийн хуулиар хvн 1 жилд 1 удаа ажлын 15 хоног амрах ба амралтын мєнгє бодуулж авах эрхтэй. Хvн бvрийн ажилласан жил, цалин харилцан адилгvй болохоор шууд тооцоолуур хийх боломжгvй билээ.

Эх сурвалж: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны веб сайт

Sunday

Амралтын өдрийн уянга

Миний хувьд шинэхэн зохиолч Чагдгаагийн Батцэцэгийн анхны шүлгийн ном болох "Инээмсэглэлийн эрэлд" номны цөөн шүлгүүдээр энэ өдрийг уянгалая.

ӨНГӨБи ямар өнгө байх байсан бол?
Бэх шиг хар уу, эсвэл цагаан уу?
Галзуу улаан уу, гал шар уу?
Гандуу саарал уу? гэж зөндөө бодлоо..

Бусдад амархан бууж өгдгөөрөө
Будгаар бол хар лав биш
Усан нүдлэж уйлдгаараа бол
Улаан өнгө бүр ч биш

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...