Monday

“Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах нь”

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас “Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах нь” сэдэвт илтгэлийн товчлол. 
Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх. 
эх сурвалж: www.news.mn
  1.  Монгол улс өнөөдөр зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалын асар их нөөцөө ашиглаж эхэлсэнээр эдийн засгийн өөрчлөлтийн огтолцол дээр ирээд байна. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ өсөж, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн 2003 оноос Монголын эдийн засаг 9 гаруй хувиар өсөж ирсэн; дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг Оюу толгойн барилга байгууламж эхэлсэнээр 2011 болон 2012 онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэн; ирэх хэдэн жилд Оюу толгой болон түүнтэй адил асар том 100 жилийн нөөц бүхий Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад орж, Монголын ашигт малтмалын үйлдвэрлэл болон экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байсаар байх бололтой байна. Хэрэв зөв зохион байгуулж, ухаалаг бодлого явуулах юм бол энэ бүхнийг Монголын өнөөгийн хүн ам болон ирээдүй хойч үеийн амьжиргааг тууштай сайжруулахад ашиглах боломжтой юм.

Америк Хар ярианы хэллэг




1. down low - хүний нууцыг хадлагах жишээ нь: Keep it on the down low.
2. drama - маш сүртэй проблем үүсвэл хэрэглэнэ.
3. homeboy - бараг л ах дүү шиг өссөн хүмүүс бие биенээ дуудах
4. kicks - sneakers буюу пүүзийг хэлдэг
5. loose - ухаанаа алдах өөрийнхөө контролоо алдах
6. on the real - үнэнээ хэлэх
7. peeps - өөрийн чинь ойр дотны гэр бүлийн хүмүүс
8. player/playa - найз охинтой мөртлөө өөр хүн хардаг хүнийг хэлнэ
9. punk - хүнтэй тэмцэж чадахгүй аймхай хүнийг хэлнэ.
10. shorty – охин
11. boy - boy = a good friend, That\'s my boy! сайн найз
12. broke out - энэ үг нь явах гэсэн утгатайгаар хэрэгллэдэг.
13. buggin - галзуу солиотой юм шиг авирлах
14. burner - буу
15. butters/buttas - сайхан гэдэг утгатай боловч маш олон утгаар зэрэг ашигдагдаж болно.
16. chicken head - тэнэг охидуудыг нэрлэхдээ хэрэглэнэ. эсвэл үсээ янзалдаггүй арзгар охидууд
17. chilling - амрах, хэвтэх ...
18. cock block - найз чинь нэг охинруу гүйгээд байдаг тэгсэн тэр нь олигтой охин биш байвал чи замаас нь зогсоохыг хэлнэ.
19. c.r.e.a.m. - энэ үг их учиртай. Мөнгө гэсэн үг. cash rules everything around me гэсэн үгний товчлол бөгөөд мөнгө бүхнийг захирна.
20. creeping - нуугдах эсвэл хэн нэгнийг араар нь тавих
21. cut throat - сайн найзынха залууг эсвэл бүсгүйг булаагч хүнийг хэлнэ.
22. digits - getting digits буюу хэн нэгний утасны дугаарыг авах
23. Аight - good, great contraction of ALL RIGHT буюу ALL RIGHT гэсэн үгний товчлол - сайн дажгүй, за гэсэн утгуудыг илэрхийлнэ.
24. Bangin - маш сэтгэл татам сайхан
25. Benjamins - америк хар ярианд энэ үгийг 100-н долларын дэвсгэрийг орлуулан хэрэгдэдэг. Учир нь энэ дэвсгэрт дээр ерөнхийлөгч Бenjamin-ны зураг нь байдаг
26. Bent or Ripped - энэ нь хар тамхи татсаны дараа эсвэл архи дарс хэрэглэсний дараа төрөх хөөрлийн байдлаа илэрхийлдэг үг Ж: \"Yo, I\'m ripped\" or \"That cronic got me bent.
27. blow - хар тамхи хэрэглэх үед тэр тусмаа кокайн хэрэглэх үед хэрэглэгдэнэ.
28. blunts - энэ бол тусгай татах байдалаар ороож бэлдсэн маравана тар тамхи.
29. booty call - сахилгүйтэж хэн нэгэнтэй секс хийхийг хэлдэг. зугаацахын тулд
30. bomb - гайхалтай сайхан гэсэн утгатай Ж нь:Those sneakers is the bomb. Тэр пүүзнүүд жинхэнэ саак
31. boo - хайртай хүнээ дууддаг үг ялангуяа найз залуугаа -You\'re my boo.
32. bounce - орхих, явах , нэг юмруу явах - Let\'s bounce.

Friday

БШУ-ны сайдын тушаал 2013 оны А/32


Ногоон гарын үсэг уриалга

Төрийн албан хэрэгцээнд ноорог цаас ашигласан талаар сануулга ирсний дараахнаас энэхүү санал бодогдож эхэлсэн юм. 
Өдөр тутмын үйл ажиллагаандаа байнгийн ноорог цаас ашигладаг нь бидний хувьд байгаль дэлхийгээ хайрлаж буйтай огт холбоогүй зүгээр л албанаас сард нэг удаа өгдөг боодол бичгийн цаас нь яагаад ч хүрдэггүйтэй холбоотой юм. 
Ноорог цаас гэдэг нь 1 талдаа өмнө нь аль хэдийн ашиглаад хэрэгцээгүй болсон хэвлэмэл бичиглэлтэй цаасыг хэлээд хэвшсэн юм.

Асуудалгүй байсан жижиг мэт энэ асуудал албан бичгээр сануулга ирсэн тэр л мөчид өөр газраас ноорог цаасан дээр бичгийн хавсралт хэвлэснийг хараад /албан бичиг тусгай баланк дээр тул боломжгүй л дээ/ харьцуулсныхаа дараа бодлоо л доо ???

Тэгэхээр эх дэлхийгээ хайрлах үзэл гэж модоор хийсэн цаасан дээр зүгээр бичиж уриа уриалга гаргаад байх нь зөв гэж үү.

иймээс нэг жижигхэн хөдөлгөөнийг эхлүүлэхээр шийдсэн юм. 

"Ногоон гарын үсэг"

Энэхүү уриалгын дагуу хэвлэмэл материал, цахим нийтлэл, ажлын файл болон цахим шуудангийнхаа гарын үсэгт ийм зүүлт нэмлээ. Та ч бас нэгдээрэй. 
Цаасан дээр эх дэлхийгээ хайрлах гэж цэцэрхэж бичээд байгаа боловч амьдрал дээр ноорог цааснаас мэдээлэл унших дургүй хүмүүсээс таны энэ бяцхан ишлэл огт өөр хувь нэмэр болох болно. 

Монгол

Хэвлэхээсээ өмнө байгаль орчиноо эргэн нэг бодоорой.

Англи
Before printing, think about the environment

Thursday

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээж авах хуваарь

Он сар
Гариг
Цаг
Байгууллагын нэр


13.02.25
Даваа
 8.30 am -9.30 am
БШУЯ


 9.30 am -10.30 am
Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар


10.30 am - 12.00 am
Боловсролын үнэлгээний төв


14.00 am - 15.30 am
Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа


15.30 am - 17.00 am
Албан бус боловсролын зайны сургалтын үндэсний төв


13.02.26
Мягмар
 8.30 am -10.30 am
Сургалтын төрийн сан/сургалтын төрийн сангийн захиргаа


10.30 am - 12.00 am
Шинэ эрин сургууль


14.00 am - 15.30 am
Шинэ эхлэл сургууль


15.30 am - 17.00 am
Монгол тэмүүлэл сургууль


13.02.27
Лхагва
 8.30 am -10.30 am
За Хөгжим бүжгийн коллеж

10.30 am - 12.00 am
Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУХүрээлэн

14.00 am - 15.30 am
МУИС

15.30 am - 17.00 am
ЭМШУИС

13.02.28
Пүрэв
 8.30 am -10.30 am
УБ Хөгжим бүжгийн коллеж

10.30 am - 12.00 am
Дарханы УГТЭШХүрээлэн

14.00 am - 15.30 am
Дорнодын багшийн коллеж

15.30 am - 17.00 am
Ховд их сургууль

13.03.01
Баасан
 8.30 am -10.30 am
СУИС

10.30 am - 12.00 am
ШУТИС

14.00 am - 15.30 am
МУБИС

15.30 am - 17.00 am
ХААИС






Wednesday

Англи хэлний used to, to be used to хэрэглээ

Аливаа гадаад хэлийг эхлэн суралцаж байгаа хүн юуны түрүүнд ойр зуурын хэдэн үг хэллэгтэй болсондоо урамшин үг тогтоож эхэлдэг. Үгсийн сангаа баяжуулах нь чухал боловч цээжилж авсан хэдэн үгээ хооронд нь зөв холбож, ярьж, бичиж сурахад хэлзүйн дүрмийг давхар үзэж байх нь тустай байдаг. Энэ удаад  англи хэлний used to, to be used to  -г хэрхэн зөв хэрэглэж сурахыг дараах жишээн дээр тайлбарлая.I used to be a teacher.          Би багш байсан.

Англи хэлний үг сонгох оновчтой хэрэглэх нь

Англи хэлэнд толгой эргэх маш олон зүйлүүд гардаг. Жишээ нь адил утгатай үгнүүдийг ялгаж, салгах гээд бэрхшээл мундахгүй биз.
Тэгвэл танд илүү хялбар дөхөм болгох үүднээс дараах хэрэгтэй дүрэм, үгнүүдийг орууллаа.

All, Every, Whole

All-ыг everyone, everybody гэсэн үгтэй утга нэг байдлаар ашигладаггүй. Харин заримдаа everything үгтэй утга нэг байдлаар ашиглах нь байдаг.
All –г зөвхөн, ганц гэсэн утгатай өгүүлбэрт ашигладаг.

Англи хэлний угтвар үгс

Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи хэл эхлэн суралцаж байх үед англи хэлний угтвар үгсийг яриандаа орхих буюу буруу газар хэрэглэхээс гадна монгол руу орчуулахад амаргүй байдаг.
Англи хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after, before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал “ямар нэгэн юмны өмнө” гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд угтвар үг гэдэг.
Англи хэлний угтвар үгсийг утгаар нь цаг хугацаа, байршил, зүг чиглэл, учир шалтгаан заасан гэж хуваадаг.

Англиар ярихад гаргадаг түгээмэл алдаа

Англи хэл эхлэн сурч байхдаа бид монголоороо сэтгэж англи өгүүлбэр зохиодог тул хэл зүйн алдаанаас гадна найруулга зүй болон логик алдаа нилээд гаргадаг. Тэр бүхний нийтлэг жишээнүүдээс иш татаж энд гаргахдаа  эхний өгүүлбэр нь монгол сэтгэхүйгээр бидний хэлсэн зүйлийг америк хүн яаж илэрхийлдэгийг хоёрдахь өгүүлбэрт харьцуулан тавив.

Нар зүүн зүгээс гардаг.
Буруу: The sun rises from the East.
Зөв:     The sun rises in the East.

Англи хэлний зүйр үгс

A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.
A bad beginning makes a bad end.
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

Англи хэлний интернэтээр харилцах этгээд хэллэг

2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа


Англи хэлний мөнгөтэй холбоотой этгээд үг хэллэг

Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл зүйн дүрэмд захирагддаггvй бөгөөд бичгийн хэлэнд хэрэглэгддэггүй тул толь бичигт тайлбар нь тэр бүр байдаггүй.
Англи хэлний хар ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг мөнгөтэй холбоотой үг хэллэгээс авч vзье.

Англи хэлний тэмдэг нэр

Нэр үг, төлөөний үгийн шинж чанарыг тодорхойлж байдаг үгийг тэмдэг нэр гэнэ.

Жишээлбэл:
- The black dog barked. Хар нохой хуцав.
(Энд black гэсэн тэмдэг нэр "dog" гэсэн нэр үгийн шинж чанарыг тодорхойлж байна.)

Тэмдэг нэр хэлбэрээ өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, нэр үг нь эрэгтэй эсвэл эмэгтэй, ганц болон олон тоо, тусагдахуун ба өгүүлэгдэхүүн байхаас үл хамааран байгаагаараа л байна гэсэн үг.
Жишээ нь: black dog, black dogs.

Англи хэлний хар ярианы хэллэг

1. Ping pong – Ширээний теннис 
Example: Do you know how to play ping pong? Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?
2. Pitter patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг. 
Example: I love the pitter-patter of the rain. Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.

Англи хэлний хэлц үг хэллэг

Хэлц үгс нь аливаа улс үндэстний хэл соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд  ярианы хэлэнд байнга хэрэглэгдэж байдгаараа тухайн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг.
Хэлц үгс нь оновчтой мэргэн санаа агуулж байдаг тул утгачилж орчуулдаг.
promise the moon
хэлсэн үгэндээ хүрэхгүй
үгчилбэл: сар амлах

Here's a riddle: what does a politician have in common with a young man in love?
Answer: they are both likely to promise the moon.
Оньсого: улс төрч, дурласан залуу хоёр юугаараа төстэй вэ?
Хариулт: тэд хоюулаа нар сарыг аваад өгнө гэж бэлэн амладаг.

Англи хэлний эрүүл мэндийн үг хэллэг

Энэ удаагийн хичээлээрээ эрүүл мэнд болон хүний бие махбодтой холбоотой үг хэллэг, өвөрмөц хэлцээс орууллаа.


Бие муудахад хэрэглэдэг үг хэллэг

I’m not well.
Миний бие муу байна.

Англи хэлний зайлшгүй шаардлагатай үг, хэллэг өгүүлбэрүүд

1.    ABILITY -авьяас, оюун билиг, чадвар, мэдлэг
1.    There’s no doubting her ability.
    Бүсгүйн авьяас чадварт эргэлзээ алга.
2.    She had the ability to explain things clearly and concisely.
Тэр эмэгтэй аливааг товч, тодорхой тайлбарлах чадвартай байсан юм.
3.    She’s a woman of considerable abilities.
    Тэр зэгсэн авьяастай хүүхэн.
4.    I have children in my class of very mixed abilities. (= different levels of skill or intelligence)
    Ангид маань сурлагаар харилцан адилгүй хүүхдүүд бий. (= сурлага мэдлэгийн төвшнөөр эрс ялгаатай.)

Санхүү эдийн засгийн хэллэг

Vacaboulary  for CPA examination  
    English Term     Mongolian Term
                                         A              A
1    Accept, acceptance    Хүлээн зөвшөөрөх
2    Acceptable quality level    чанарын хүлээн зөвшөөрөгдсөн түвшин
3    Accommodation endorsement     зохицуулах баталгаа
4    Accounting circle    нягтлан бодох бүртгэлийн мөчлөг
5    Accountability     Хариуцлага тооцох
6    Accountancy     Нягтлан бодох бүртгэл
7    Accounting record     Нягтлан бодох бүртгэл хөтлөлт
8    Accounting system     Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо
9    Accrual based accounting    Аккруэль суурьт нягтлан бодох бүртгэл
10    Accrued interest rate    Хуримтлагдсан хүүгийн хувь хэмжээ
11    Accummulatation     Хуримтлал
12    Accurate information     Үнэн зөв мэдээ

Англи хэлний Do, Make хоёрыг ялгах нь

Англи хэлийг эхлэн сурч байгаа үед  Do, Make  гэсэн ижил утгатай хоёр үгсийг зөрүүлж хэрэглэх явдал элбэг гардаг.  Эдгээр хоёр үйл үгс нь монгол хэлэнд хоюулаа хийх гэсэн утгатай боловч хэрэглэх нөхцөл нь англи хэлэнд өөр өөр байдгийг дараах жишээн дээр үзүүлье. Have you made lunch yet, darling?
Хонгор минь, / үдийн/ хоолоо хийчихсэн үү?
The restaurant did a good lunch.
Рестораны хоол амттай байсан.
Хэрвээ ямар нэгэн хоолны газар байнга амттай хоол хийдэг бол Do –г хэрэглэнэ. Хоол хийхийг урлаг болон бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг учраас өөрөө хоол хийж байгаа үед Make – г хэрэглэдэг.
doing time
цаг нөхцөөх /шоронд орсон хүн дээр хэрэглэдэг/
making time
цаг, зав гаргах
Teachers make homework, but students do homework.
Багш нар гэрийн даалгавар зохиодог бол оюутнууд гэрийн даалгавраа хийдэг.

Англи хэлний эсрэг утгатай үгс

Англи хэл нь 400 000 гаруй үгтэй гэж тооцогддог бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар ойролцоогоор 500-аад орчим үг цээжилсэн байхад өдөр тутмын сонин хэвлэлийг уншиж чадахаас гадна  2000 гаруй үг мэдэж байхад англиар ямар ч салбарт чөлөөтэй ярих боломжтой гэнэ. Ер нь ямар нэгэн гадаад хэл сурахад олон үг цээжлэхдээ биш сурсан үгээ ямар ч нөхцөлд хэрэглэж чаддаг байх нь амжилтын үндэс гэж үздэг. Энэ удаад англи хэлний эсрэг утгатай үгсийг та бүхэндээ толилуулж байна. Эсрэг утгатай үгсийг тогтооход хялбар байдаг ч  дараах аргыг эхлэн суралцаж байх үедээ оролдвол үгсийн сангаа баяжуулахад тань өгөөжтэй байх болов уу.

Англи хэлний ойролцоо утгатай үгсийг хэрэглэх нь

Ойролцоо утгатай үгс нь хоорондоо тэс өөр дуудлагатай үгс байдаг боловч бүгд нэг л утга илэрхийлдэг. Хэдийгээр нэг утга илэрхийлнэ гэх боловч яг бүрэн тохирдоггүй тул тэдгээр үгсийг хэл шинжлэлд ойролцоо утгатай үгс гэж нэрлэдэг.
Англи хэлний ойроолцоо утгатай үгсийг хэрхэн зөв хэрэглэж сурахыг хэсэг үйл үгс дээр авч үзье, тухайлбал: look, see, watch буюу listen, hear.
Эхний гурван үгсийг монголоор “харах”, “үзэх” гэж орчуулдаг. Бид монголоор ярихдаа тус хоёр үйл үгийг хооронд нь салгаж хэрэглэдэг билээ. Түүний адил See, look, watch нь тус тусдаа хэрэглэгдэх өөрийн гэсэн онцлогтой. Аливаа юмыг яаж харж буйгаас шалтгаалан англи хэлэнд эдгээр гурван үгсийг өөр өөр нөхцөлд хэрэглэдэг.

Англиар боловсон ёсоор асууж хариулах нь

Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд бид ярьдаг. Франц хэлийг хайр дурлал, уянгын хэл гэж тооцдог бол англи хэлийг боловсон ёс болон дипломат харилцааны хэл гэж үздэг учир англи хэл сурахдаа бид боловсон ёсонд нь мөн нэгэн зэрэг суралцаж байдаг билээ. Англи хэлний May I…?, Could I…?, Can I…?  гэж эхэлсэн асуух өгүүлбэрүүд нь хэн нэгэн хүнээс боловсон ёсоор зөвшөөрөл авахад хэрэглэгддэг. Can I…?   нь  ярианы хэлэнд илүү түгээмэл хэрэглэгднэ.
May I…?, Could I…?, Can I…? хэрхэн хэрэглэхийг дараах хэдэн жишээн дээр авч үзье.
May /could, can/ I see your book for a minute?
Таны номыг хурдхан үзээд өгч болох уу?

Англи хэлний үнэт цаасны зах зээлтэй холбоотой зарим үг хэллэг

1    Active market     Идэвхитэй зах зээл
2    Adjustable rate     Тохируулагч хүү
3    Annual percentage rate     Жилийн хүүгийн хэмжээ

Англи хэлний өдөр тутмын 200 өгүүлбэр

Англи хэлний өдөр тутмын 200 өгүүлбэр
1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач

Босоо бичгээ дээдлэе

Монгол девелоперуудын зохиосон толь бичгийг ашиглаж, монгол бичгийн мэдлэгээ дээшлүүлье.

Tuesday

Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг

 Мөдхөн хэрэг болно доо

Энэ дашрамд та бүхэнд сар шинийн мэнд хүргэе.
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин сайхан
Төсөв гэж санаа зовохгүй
Тайлан гэж таталдаж суухгүй
Тайван сайхан шинэлээрэй /эртнээс бэлтгээд кк/


Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг


Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
                                  Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                  Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
                                 Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                 Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Friday

Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоол Нийгмийн үйлчилгээний жишиг норматив



                                                                      
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 334

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс нийгмийн үйлчилгээг иргэдэд жигд, чанартай, үр ашигтай хүргэхэд баримтлах “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Салбарын бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхдээ “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг баримталж ажиллах, нормативт зааснаас илүү төлөвлөх тохиолдолд төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар урсгал зардлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-т заасан боловсролын үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор боловсролын байгууллагын барилга байгууламжид тавих үндсэн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын болон номын сан, биеийн тамирын заал, бие засах газар, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчны стандартыг боловсруулан батлуулж, боловсролын бүх шатны байгууллагад мөрдүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

4. Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандартын биелэлтийг хангах ажлын явцыг шалган, дүнг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5. Нийгмийн үйлчилгээ нь энэхүү жишиг нормативт заасан түвшинд хүрээгүй сумдын судалгааг гаргаж, үйлчилгээг сайжруулах асуудлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай. 

                 Монгол Улсын Ерөнхий сайд                                       С.БАТБОЛД 

               Монгол Улсын сайд, 

              Засгийн газрын Хэрэг 

              эрхлэх газрын дарга                                                        Ч.ХҮРЭЛБААТАР

Wednesday

ХАОАТ-аас чөлөөлөгдөх орлогууд



Үүнийг мэдэхгүй нягтлан гэж байхгүй байх гэхдээл мэдэхэд илүүдэхгүй:


9.1 Дараах орлого албан татвараас чөлөөлөгднө.
9.1.1.тусгайлсан хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор, төлбөр, (тусгайлсан хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр) гэдэгт.

 Үүнд: 

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...