Thursday

Нийслэлийн засаг даргатай байгуулсан санамж бичгийн тухай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эдгээр сургуулийг ойрын хугацаанд барих тал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр талууд харилцан тохиролцож байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “80 бага сургууль барих ажлыг хурдасгахын тулд газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төслийн ажлыг яаралтай хийсний дараа Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Тиймээс бид нийслэлээс хамааралтай асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн цаашид байгууллагуудын дэргэд цэцэрлэгтэй болгох ажлыг бид санаачлан бодит ажил болгох гэж байна.Энэ тал дээр салбарын яамны зүгээс журамд өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн энэ жил боловсролын салбарын бүтээн  байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Жишээ нь 3, 11-р сургуулийн шинэ барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгана гэдгийг онцолсон юм.  Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хотын даргыг шинэ ажил санаачлан, эхлүүлж байгаад талархаж байна. Бидний зүгээс 80 бага сургууль болон байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн асуудалд бүрэн дэмжиж, нягт холбоотой ажиллана. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 100 лаборатор байгуулах гэж байна. Үүний 40-өөс багагүйг нь нийслэлийн сургуулиудад байгуулахаар төлөвлөсөн. Цаашид олон ажилд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Monday

Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоол -Боловсролын газар байгуулах тухай


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 
Дугаар 146 
 Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэснийг “Байгаль орчны газар” гэж, “Боловсрол, соёлын газар” гэснийг “Боловсролын газар” гэж, “Биеийн тамир, спортын газар” гэснийг “Соёл, спорт, аялал жуулчлалын газар” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлэн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ


Wednesday

Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2011 оны 06 дугаар сарын 20 өдрийн
228 дугаар тушаалын хавсралт
Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход
баримтлах уран бүтээлийн жагсаалт
ДРАМЫН ЖҮЖИГ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
Габбе.Т “Үнсгэлжин”
Михайлков.С “Бардам туулай
Толстой.А “Алтан түлхүүр”
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Габбе.Т “Үнсгэлжин”
Михайлков.С “Бардам туулай
Жаргалсайхан.С “Тэмүүжин”
Толстой.А “Алтан түлхүүр”
Суурь боловсролын агуулгын түвшинд:
Андерсон.Х “Лусын дагина”
Данзанравжаа.Д “Саран хөхөө”
Шартолгой.А
Драгунская. А “Онц сурлагатнууд орохыг хориглоно”
Жаргалсайхан.С “Тэмүүжин”
Лхагвасүрэн.Б “Тамгагүй төр”

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- Эртний үе



Эх сурвалж: http://ny-shadow.blogspot.com/

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Гарчиг
Нэг. Эртний үе
1. Эртний Грек
1.1. Афины хүмүүжил
1.2. Спартын хүмүүжил
1.3. Эллинизмийн үе
2. Эртний Рим
2.1.Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо
2.2. Бага боловсрол
2.3. Дунд боловсрол
2.3. Дээд боловсрол
2.4. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа
2.5. Римийн сургуулиуд дахь шийтгэлийн хэлбэрүүд
3. Эртний Египет
4. Эртний Хятад
4.1. Сургууль
4.2. Күнзийн сургаал
5. Эртний Энэтхэг

Боловсролын түүх-Олон өнцгөөс...-1

Эх сурвалж: www.hicheel.mn
 
Мэргэжлийн анхан дунд боловсрол
  1926 онд төв больницын дэргэд асрагч нар бэлтгэх курс байгуулжээ.
  1929 онд сувилагчийн 6 сарын курс байгуулжээ.
 1929 онд “Монголтранс”-ын дэргэд авто машины жолооч нарын сургуулийг анх байгуулжээ. Энэ сургуулиар жолооч, засварчин, токарьчин зэрэг жинхэнэ техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж эхэлсэн байна.
  1930-аад онд улсын хэвлэлийн үйлдвэр өөрийн хэрэгцээт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор дэргэдээ 20-50 хүнтэй курс байгуулжээ.
  1950-аад оны дунд үеэр Төв аймгийн Архуст, Сэлэнгэ аймгийн Шаамарт хөдөө аж ахуйн механикжуулагчдыг бэлтгэх сургуулийн комбинатыг байгуулжээ.
  1963 оноос тус бүр нэг ээлжинд 150, жилд 300 хүн сургах 4-6 сарын хугацаатай сургууль, комбинатыг Завхан, Баянхонгор, Дорнод аймагт байгуулжээ.
  1975 оноос техник-мэргэжлийн сургууль нь суралцагчдад ерөнхий дунд боловсролоос гадна мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол олгож байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны түүхэн товчоо



Д/д
Яамны нэр
Он
Сайд
1
Ардын гэгээрүүлэх яам
1921-1924
С.Жамьян
2
Ардын гэгээрүүлэх яам
1924-1929
Э.Батхаан
3
Ардын гэгээрүүлэх яам
1929-1932
Б.Дугаржав
4
Ардын гэгээрүүлэх яам
1932-1934
1936-1937
Ц.Баттөмөр
5
Ардын гэгээрүүлэх яам
1934-1936
Н.Гонжоон
6
Ардын гэгээрүүлэх яам
1937-1938
Б.Наваан
7
Ардын гэгээрүүлэх яам
1938-1940
Г.Жаргал
8
Ардын гэгээрүүлэх яам
1940-1946
1950-1951
Т.Машлай
9
Ардын гэгээрүүлэх яам
1946-1948
С.Чойжамц
10
Ардын гэгээрүүлэх яам
1951-1954
Б.Ширэндэв
11
Ардын гэгээрүүлэх яам
1954-1965
М.Жамсран
12
Ардын гэгээрүүлэх яам
1965-1978
Д.Ишцэрэн
13
Боловсролын яам
1978-1982
Р.Санжаасүрэн
14
Боловсролын яам
1982-1985
Ч.Сэрээтэр
15
Боловсролын яам
1985-1990
Б.Даваасүрэн
16
Боловсролын яам
1990-1992
Н.Уртнасан
17
Шинжлэх ухаан, боловсролын яам
1992-1995
Н.Өлзийхутаг
18
Шинжлэх ухаан, боловсролын яам
1995-1996
С.Төмөр-Очир
19
Гэгээрлийн яам
1996-1998
Ч.Лхагважав
20
Гэгээрлийн яам
1998-1999
Ч.Сайханбилэг
21
Гэгээрлийн яам
1999-2000
А.Баттөр
22
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2000-2004
А.Цанжид
23
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2004-2006
П.Цагаан
24
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2006-2007
Ө.Энхтүвшин
25
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2007-2008
Н. Болормаа
26
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2008-2012
Ё. Отгонбаяр
27
Боловсрол, шинжлэх ухааны яам
2012 оноос хойш
Л.Гантөмөр

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...