Saturday

Монгол хүний заавал үзэх ёстой 24 газар

  1. Хөвсгөл нуур:  Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

Thursday

Бурхантай бүү наймаалц ... зав чөлөөгөөрөө уншаарай..таалагдлаа

Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горьлолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогын зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Бусдыг гэх тусам чи хөгжиж буйн шинж. Өөрийгөө гэх тусам чи хөлдөж буйн шинж.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...