Thursday

Шатар онлайнаар тоглох сайтууд

Интернетээр шатар тоглодог сайтууд маш их байдаг. Эдгээр сайтуудад тоглоход Adobe flash player, java гэх мэт программ суулгасан байх шаардлагатай.
Тэдгээрээс үнэгүй тоглоход дажгүй сайтуудыг танилцуулья.


1. http://games.yahoo.com/-гийн шатар. Хэрвээ та yahoo id-тай бол ороод тоглож болно. Өрөөгөө сонгоод тоглож болно.

2.http://www.chess.com/ Эхлээд бүртгүүлэх шаардлагатай. Тэгээд Live chess гээд тоглож болно. Мөн articles уруу орж сонирхолтой баримт материал унших боломжтой.

3. http://www.chessmaniac.com/ Эхлээд бүртгүүлэх шаардлагатай. Энэ сайтын гол давуу тал нь нэг нүүдлийг нэг өдөрт хийдэг. Олон өрөг зэрэг тоглох боломжтой.

4. http://www.shredderchess.com/ Компьютерийн эсрэг тоглох боломжтой. Өдөр тутмын болон долоо хоногийн бодлогуудтай. Гарааны онлайн баазтай.

5. http://www.chesscube.com/ бүртгүүлэх эсвэл facebook-ээр нэвтэрнэ. Олон янзын тэмцээн болдог сайт.

6. http://www.playchess.com/ эхлээд client software татах шаардлагатай тэгээд бүртгүүлээд тоглоно. Герман сайт европчууд тоглодог. Fritz-ийн serial нэхдэг сайт.

7. http://www.chessok.com/ эхлээд client software татах шаардлагатай тэгээд бүртгүүлээд тоглоно. Орос server. Оросын мастерууд тоглодог. Багын тэмцээн болдог.

8. http://chesstempo.com/ Бүртгүүлэх шаардлагатай. Тактик, төгсгөл, бодлогуудын арвин баазтай. Компьютерийн эсрэг тоглох боломжтой.

9. http://gameknot.com/

10. http://che55.com/

Wednesday

НҮДЭЭ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ



Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ?

Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх

1.Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Хүний нүд ямар үүрэгтэйг бид сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй шүү дээ. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэе.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод, дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гаднын биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.
Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай үсаар угааж болно. 

Таны нүдэнд орсон гаднын биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Дараа нь бактерын эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...