Monday

1995 оноос өмнө гарсан Монгол романууд


I. Ч. Лодойдамба “Алтайд 1949, 1955
2 Б, Ринчен “Үүрийн туяа (гурамсан) 1951, 1955. 1981. 1994

Хүний нөөцийн удирдлагын Япон загвар.

Японы өнөөгийн эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилд хүний нөөцийн талаар явуулсан стратеги, бодлого ихээхэн нөлөөлсөн.
Японыг өндөр хөгжилд техник биш хүн хүргэсэн” гэж ярьдаг. 1960 – аад оноос эхлэн Японы техник технологи дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж эхэлсэн нь олон эрдэмтдийн анхаарлыг татаж одоо болтол судлагдсаар оолны анхаарлын төвд байсаар байна. Дэлхийн II дайны дараа Япон орон сүйрсэн эдийн засагтай, байгалийн баялаг гэж бараг байхгүй, газар нутаг багатай хүн амь нь боловсролын түвшин доогуур орон байсан бол өнөөдөр хөгжлийн түвшингээрээ дэлхийд II-т , Америкийн дараа орж, тэргүүлэх өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсан.


Энэ том амжилтыг хүнтэй холбон тайлбарладаг.

Monday

Биеэс хор гадагшлуулагч ундаанууд

Биеэс хамгийн сайн хор гадагшлуулагч 5 төрлийн ундааг танилцуулж байна. 
Snapshot_2015-02-07_111239
Нимбэг, өргөст хэмхтэй ус
Усны савандаа 3 хэрчим нимбэг, 3 хэрчим өргөст хэмх хийгээд байнга уувал бодисын солилцоог эрчимжүүлж, биеийг эрч хүчээр тэтгэдэг. Мөн илүүдэл хэрэггүй бодисуудыг гадагшлуулдаг учраас жин хасах гэж байгаа, хөлс их ялгаруулдаг, фитнессээр хичээллэдэг хүмүүсийн хамгийн сайн сонголт байх болно. Энэ уснаас өдөрт 2 аягыг уухыг эмч нар зөвлөдөг юм. 
Эх Сурвалж: www.24tsag.mn

Wednesday

Төрийн бус өмчийн хувьсах зардлын хэмжээ

Иргэд “Улсын зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 сурагч суралцаж байхад эцэг эхээс нь төлбөр гэж их хэмжээний мөнгө авч буйд улсаас яагаад нэмж санхүүжилт олгох ёстой юм. Ард түмний татварын мөнгийг хувьсах зардал гэх нэрийдлээр хувийн хэт өндөр төлбөртэй сургуульд өгч байна” хэмээн шүүмжилж, жилийн жилд БШУЯ-нд гомдол гаргадаг.
Хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д бүрэн, дунд боловсрол эзэмших явцын хувьсах зардлыг төрөөс санхүүжүүлнэ гэсэн хуулийн заалт бий. Тэр дагуу хувийн, улсын бүх ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүд, нийслэл, аймаг, сум, багийн төв дээр буй сургуулиас шалтгаалаад нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлыг ялгаатай тогтоодог. /дэлгэрэнгүй мэдээллийн инфографикаас харна уу/
Энэ жилээс эхлэн хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг сургалтын төлбөрийн хэмжээнээс нь хамааран хувьчлан олгохоор болсон. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 128 нь хувийн хэвшлийн сургууль. Эдгээрээс найм нь төлбөргүй, үлдсэн 120 нь жилд нэг сурагчаас сая 500 мянгаас 18 мянган ам.доллар хүртэлх төлбөр авдаг.
Хэт өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг дараах байдлаар хувьчлан бодож олгох юм. Тодруулбал, нэг сурагчаас таван сая төгрөг хүртэлх төлбөр авдаг хувийн сургуулийн хувьсах зардлыг 100 хувь, 5-10 сая төгрөгийн төлбөртэй бол 60 хувь, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад 30 хувийн хувьсах зардал олгоно. Ингэснээр таван сумын ЕБС-ийн хувьсах зардал буюу 1.5 тэрбум төгрөгийг хэмнэж буй гэсэн үг. 
Манай улсад 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй гурван сургууль бий. Үүний нэг нь “British School of Ulaanbaatar” сургууль. Тус сургуулийн 1-6 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 14.970 ам.доллар буюу 29 сая төгрөг /өнөөдрийн ханшаар/. Зургаагаас дээш ангийн сурагчдын төлбөр 16.680 ам.доллар буюу 32 сая төгрөг.
Хэт өндөр төлбөртэй “British School of Ulaanbaatar”, “American school”, “Орчлон” гэх мэт сургуулиуд жилдээ зөвхөн сургалтын төлбөрөөсөө хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог. Гэтэл хувьсах зардал нэрийдлээр Засгийн газар дээрх гурван сургуульд 500 гаруй сая төгрөгийн татаас өгөх шаардлага байна уу. Томоохон хөрөнгө оруулалттай сургуулиуд ийм хэмжээний мөнгө хасахад эдийн засгийн хүндрэлд орохгүй нь ойлгомжтой. Тиймээс эндээс хэмнэсэн мөнгөөрөө гэр хорооллын алслагдсан сургуулиудад хүүхдийн автобус авч өгсөн бол бага насны олон хүүхэд өглөөд дааралгүй хичээлдээ ирж, орой гэртээ аюулгүй харих байсан болов уу.

эх сурвалж: www.medee.mn

Monday

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоол ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Хавсралтад 2010-09-15-ны 235-р, 2011-01-25-ны 25, 2011-05-03-ны 150, 2012-04-18-ны 124, 2012-04-25-ны 140, 2012-06-13-ны 202, 2013-3-30-ны 120, 2010-7-7-ны 172, 2014-3-21-ний 98, 2014-3-28-ны 103, 2014-4-12-ны 121, 2014-12-22-ны 398-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт  орсон).

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр тогтоол, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                 Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                      С.БАТБОЛД

                 Боловсрол, соёл, шинжлэх

                             ухааны сайд                                                                                                         Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоол -Журамд өөрчлөлт оруулах тухай /тэтгэлэг/

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /тэтгэлэг олгох журамд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 26
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.2.3-т  “2.0-оос доошгүй” гэснийг “3.0-аас доошгүй” гэж, 2.3.1-д “2.8-аас доошгүй” гэснийг “3.2-оос доошгүй” гэж, 2.3.2-т “3.0-аас доошгүй” гэснийг “3.5-аас доошгүй” гэж, 3.4.1-д “3.4 болон түүнээс дээш” гэснийг “3.6 болон түүнээс дээш” гэж, 3.5.1-д “3.6-аас дээш” гэснийг “3.8-аас дээш” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Мөн журмын 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”
Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                 Л.ГАНТӨМӨР

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...