БСШУЯ болон Азийн хөгжлийн банк, Боловсролын салбарын шинэчлэлийн төсөл, Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төслийн хүрээнд “Сургуулийн төсөвлөлт, санхүүгийн байдлыг судлах” зорилгын хүрээнд улсын хэмжээнд 15 сургууль сонгогдсоноос Увс аймагт “Шинэ Ирээдүй” цогцолбор сургууль, Зүүнговь, Тариалан, Тэс сумын 4 ерөнхий боловсролын сургууль багтсан юм. Дээрх сургуулиудын захирал, сургалтын менежер, нягтлан бодогч нартай уулзаж сургуулийн төсөв санхүүгийн өнөөгийн байдлын талаар урьдчилсан бэлтгэсэн маягтын дагуу судалгаа ярилцлага авах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 өдөр ажиллаа. Тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хийх уулзалтад Боловсролын эдийн засагч “Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн гадаадын зөвлөх Питер Мук, Боловсролын салбарын шинэчлэлийн төслийн дотоодын зөвлөх, боловсролын санхүүгийн шинжээч Н.Батчимэг, БСШУЯ-ны СХОГ-ийн мэргэжилтэн А.Мөнх-Оргил, Увс аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Т.Шинэбаяр нар оролцож уулзалтын цаг хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа.
За ингээд албан бус аян замын тэмдэглэлийг өгүүлье.