Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

Monday

Хэвлэгч хувилагчийн хорноос сэргийлье

Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. 
Хэвлэгч хувилагчийн printer cartridge ийг принтерийн хор гэж орчуулсан бэ????
Орчин үеийн офисийн өдөр тутмын ажлын принтергүйгээр төсөөлөхийн аргагүй. Суугаа ажлын дэглэм, компьютерийн дэлгэцийн байнгийн туяа ялгаралт болон агааржуулагчийн байнгийн ажиллагаа зэрэг бидний ажлын өдөр тутмын хэв маягт эрүүл мэндэд минь хор учруулж байдаг олон зүйл байна. Гэтэл үүнээс дутахгүй их аюултай зүйл байдгийг та бид зарим нь төсөөлөл ч үгүй явж байна.

Monday

Амьдралыг хөнгөвчлөхүй


Save Space And Get Organized With A Hanging Shoe Caddy

You may be familiar with these as shoe holders, but you can actually use these for so many of those household knick-knacks, as well as items you use everyday. Your knick-knack items can stay hidden behind a door, and your other items are still close and easily available.
shoe-organizer

Monday

“Тогтвортой хөгжлийн зорилтууд”





Дэлхийн 193 орны удирдагч 2015 оны есдүгээр сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсантай холбогдуулан Монгол улс дахь НҮБ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Тус хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгч нар оролцож, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдээллээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “ Тодорхой нэг зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж ажиллах нь сая сая иргэдийг ядуурлаас гаргаж, охид эмэгтэйчүүдийг чадваржуулах замаар тэдний эрх мэдэл болон хариуцлагыг нэмэгдүүлж, хүн төрөлхтөнд эрүүл саруул байж, сайн сайхан амьдрах шинэ боломжийг бий болгож болдог гэдгийг Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-ууд тодорхой харуулж чадлаа” хэмээн онцлоод МХЗ-ын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг баталсныг мэдээллээ.
Тэрбээр, ТХЗ нь хоорондоо харилцан хамааралтай тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Сүүлийн гурван жилд, бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байгаа талаар судалгааг дэлхийн 8 сая гаруй хүнээс авсан бөгөөд уг судалгаанд Монгол Улсын 5 мянга гаруй иргэн  оролцжээ. /Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг баталсан. Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан байна.  Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгаж ажиллажээ.

Monday

1995 оноос өмнө гарсан Монгол романууд


I. Ч. Лодойдамба “Алтайд 1949, 1955
2 Б, Ринчен “Үүрийн туяа (гурамсан) 1951, 1955. 1981. 1994

Хүний нөөцийн удирдлагын Япон загвар.

Японы өнөөгийн эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилд хүний нөөцийн талаар явуулсан стратеги, бодлого ихээхэн нөлөөлсөн.
Японыг өндөр хөгжилд техник биш хүн хүргэсэн” гэж ярьдаг. 1960 – аад оноос эхлэн Японы техник технологи дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж эхэлсэн нь олон эрдэмтдийн анхаарлыг татаж одоо болтол судлагдсаар оолны анхаарлын төвд байсаар байна. Дэлхийн II дайны дараа Япон орон сүйрсэн эдийн засагтай, байгалийн баялаг гэж бараг байхгүй, газар нутаг багатай хүн амь нь боловсролын түвшин доогуур орон байсан бол өнөөдөр хөгжлийн түвшингээрээ дэлхийд II-т , Америкийн дараа орж, тэргүүлэх өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсан.


Энэ том амжилтыг хүнтэй холбон тайлбарладаг.

Wednesday

Төрийн бус өмчийн хувьсах зардлын хэмжээ

Иргэд “Улсын зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 сурагч суралцаж байхад эцэг эхээс нь төлбөр гэж их хэмжээний мөнгө авч буйд улсаас яагаад нэмж санхүүжилт олгох ёстой юм. Ард түмний татварын мөнгийг хувьсах зардал гэх нэрийдлээр хувийн хэт өндөр төлбөртэй сургуульд өгч байна” хэмээн шүүмжилж, жилийн жилд БШУЯ-нд гомдол гаргадаг.
Хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д бүрэн, дунд боловсрол эзэмших явцын хувьсах зардлыг төрөөс санхүүжүүлнэ гэсэн хуулийн заалт бий. Тэр дагуу хувийн, улсын бүх ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүд, нийслэл, аймаг, сум, багийн төв дээр буй сургуулиас шалтгаалаад нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлыг ялгаатай тогтоодог. /дэлгэрэнгүй мэдээллийн инфографикаас харна уу/
Энэ жилээс эхлэн хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг сургалтын төлбөрийн хэмжээнээс нь хамааран хувьчлан олгохоор болсон. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 128 нь хувийн хэвшлийн сургууль. Эдгээрээс найм нь төлбөргүй, үлдсэн 120 нь жилд нэг сурагчаас сая 500 мянгаас 18 мянган ам.доллар хүртэлх төлбөр авдаг.
Хэт өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг дараах байдлаар хувьчлан бодож олгох юм. Тодруулбал, нэг сурагчаас таван сая төгрөг хүртэлх төлбөр авдаг хувийн сургуулийн хувьсах зардлыг 100 хувь, 5-10 сая төгрөгийн төлбөртэй бол 60 хувь, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад 30 хувийн хувьсах зардал олгоно. Ингэснээр таван сумын ЕБС-ийн хувьсах зардал буюу 1.5 тэрбум төгрөгийг хэмнэж буй гэсэн үг. 
Манай улсад 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй гурван сургууль бий. Үүний нэг нь “British School of Ulaanbaatar” сургууль. Тус сургуулийн 1-6 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 14.970 ам.доллар буюу 29 сая төгрөг /өнөөдрийн ханшаар/. Зургаагаас дээш ангийн сурагчдын төлбөр 16.680 ам.доллар буюу 32 сая төгрөг.
Хэт өндөр төлбөртэй “British School of Ulaanbaatar”, “American school”, “Орчлон” гэх мэт сургуулиуд жилдээ зөвхөн сургалтын төлбөрөөсөө хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог. Гэтэл хувьсах зардал нэрийдлээр Засгийн газар дээрх гурван сургуульд 500 гаруй сая төгрөгийн татаас өгөх шаардлага байна уу. Томоохон хөрөнгө оруулалттай сургуулиуд ийм хэмжээний мөнгө хасахад эдийн засгийн хүндрэлд орохгүй нь ойлгомжтой. Тиймээс эндээс хэмнэсэн мөнгөөрөө гэр хорооллын алслагдсан сургуулиудад хүүхдийн автобус авч өгсөн бол бага насны олон хүүхэд өглөөд дааралгүй хичээлдээ ирж, орой гэртээ аюулгүй харих байсан болов уу.

эх сурвалж: www.medee.mn

Monday

Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоол -Журамд өөрчлөлт оруулах тухай /тэтгэлэг/

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /тэтгэлэг олгох журамд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 26
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.2.3-т  “2.0-оос доошгүй” гэснийг “3.0-аас доошгүй” гэж, 2.3.1-д “2.8-аас доошгүй” гэснийг “3.2-оос доошгүй” гэж, 2.3.2-т “3.0-аас доошгүй” гэснийг “3.5-аас доошгүй” гэж, 3.4.1-д “3.4 болон түүнээс дээш” гэснийг “3.6 болон түүнээс дээш” гэж, 3.5.1-д “3.6-аас дээш” гэснийг “3.8-аас дээш” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Мөн журмын 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”
Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                 Л.ГАНТӨМӨР

Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

Сангийн сайдын 2015 оны 7 дугаар тушаалаар төсвийн орлогын эдийн засгийн ангилал, төсвийн зардлын эдийн засгийн ангилал, төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал, зардлын зориулал болон арга хэмжээний ангилал тус тус шинэчлэгдэн батлагдлаа. 


2015 оны 1 сарын 20 өдөр                        Дугаар 7                    Улаанбаатар хот

Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

            Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
            Нэг: Төсвийн Орлогын эдийн засгийн ангилалыг нэгдүгээр хавсралтаар, Зарлагын эдийн засгийн ангилалыг хоёрдугаар хавсралтаар, Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилалыг гуравдугаар хавсралтаар, Зардлын зориулалт, арга хэмжээний ангилалыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
            Хоёр: Шинэчилсэн ангилалыг төсвийн төлөвлөгөө бэлтгэх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргахад ашиглаж байхыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга /Ж.Ганбат/, Төрийн сангийн газрын дарга /Ч.Тавинжил/ нарт үүрэг болгосугай.
            Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Эдийн засгийн ангилал батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, “Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 150 дугаар тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтын тус тус хүчингүй болсонд тооцсугай.


               САЙД                                                                                      Ж.ЭРДЭНЭБАТ

            

Wednesday

Зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон сурах бичгийг худалдаалах хэвлэлийн газрууд

Зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон
сурах бичгийг худалдаалах хэвлэлийн газрууд
Анги Сурах бичгийн нэр Худалдах үнийн дээд хязгаар төгрөгөөр Хэвлэлийн компани Хэвлэсэн он 
1 VI 1 Хүн нийгэм III               1,600 "Экимто" ХХК 2013
2 2 Математик VI               3,600
3 3 Хүн байгаль III               2,250 "Адмон принт" ХХК
4 4 Эрүүл мэнд III               1,500
5 5 Дүрслэх урлаг III               1,500
6 6 Монгол хэл VI               2,400 "Тэнгэрлэг-Үсэг" ХХК
7 7 Технологи III               1,700
8 8 Хөгжим VI (CD-тэй)               1,700
9 9 Англи хэл II  (CD-тэй)               2,700
10 10 Иргэний боловсрол VI               1,800
11 11 Уран зохиол 6               2,150
12 12 Эх хэл /Казах хэл/ VI               5,430
13 13 Мэдээлэл зүй I               1,700
31 VII 1 Монгол хэл VII 2050  "Соёмбо принтинг" ХХК  2014
32 2 Уран зохиол I 2050
33 3 Математик VII 2650
34 4 Монгол бичиг I 2050  "Соёмбо принтинг" ХХК 
35 5 Физик I 1800
36 6 Түүх I 2250
37 7 Нийгмийн ухаан I 1500  "Сэлэнгэ пресс" ХХК 
38 8 Эрүүл мэнд IV 1500
39 9 Биологи I 2400
40 10 Газар зүй I 2400
41 11 Англи хэл III (CD-тэй) 3000  "Соёмбо принтинг" ХХК 
42 12 Дүрслэх урлаг IV 1700
43 13 Мэдээлэл зүй II 1450
44 14 Хөгжим VII (CD-тэй) 1900  "Соёмбо принтинг" ХХК 
45 15 Технологи IV 1800
46 16 Орос хэл I (CD-тэй) 2650
47 17  Эх хэл (Казак хэл) VII 4500
14 VIII 1 Монгол хэл VIII               3,320 "Таван богд" ХХК 2013
15 2 Монгол бичиг II               3,320
16 3 Хими I               3,320
17 4 Математик VIII               4,630
18 5 Биологи II                2,620
19 6 Газар зүй II               2,620
20 7 Уран зохиол II                3,320
21 8 Нийгмийн ухаан II                2,310
22 9 Физик II               3,320
23 10 Технологи V                3,320
24 11 Дүрслэх урлаг V               2,310
25 12 Мэдээлэл зүй III               2,310
26 13 Түүх II               3,320
27 14 Хөгжим VIII               2,310
28 15 Эрүүл мэнд V               2,310
29 16 Англи хэл IV               3,900
30 17 Орос хэл II                3,370
48 IX 1 Монгол хэл IX 3,150  "Би Си Ай" ХХК  2014
49 2 Математик IX 4,050
50 3 Монгол бичиг III 2,720
51 4 Уран зохиол III 3,150
52 5 Физик III 3,500
53 6 Хими II 3,500
54 7 Биологи III 2,720
55 8 Газарзүй III 2,720
56 9 Дүрслэх урлаг, технологи VI 2,820  "Өнгөт хэвлэл" ХХК 
57 10 Зураг зүй I 2,820
58 11 Түүх III 3,100
59 12 Нийгмийн ухаан III 2,310
60 13 Англи хэл V 3,200
61 14 Орос хэл III 2,820
62 15 Мэдээлэл зүй III 1,930
63 16 Хөгжим IX 1,930
64 17 Эрүүл мэнд VI 1,930
65 X 1 Монгол хэл X               3,300 "Адмон принт" ХХК 2013
66 2 Хими III               3,500
67 3 Математик X               4,150
68 4 Биологи IV               3,550
69 5 Эрүүл мэнд VII               2,300 "Мөнхийн-Үсэг" ХХК
70 6 Уран зохиол IV               3,450
71 7 Нийгмийн ухаан IV               2,800
72 8 Физик IV               3,550 "Содпресс" ХХК
73 9 Зураг зүй, технологи I               3,550
74 10 Мэдээлэл зүй V               3,550
75 11 Түүх IV               3,550
76 12 Газар зүй IV               3,650
77 13 Англи хэл VI               3,600
78 XI 1 Монгол хэл XI 2,700  "Өнгөт хэвлэл" ХХК  2014
79 2 Математик XI 3,150
80 3 Уран зохиол V 2,700
81 4 Физик V 2,700
82 5 Хими IV 3100  "Мөнхийн-Үсэг" ХХК  2013
83 6 Биологи VI 3100
84 7 Газарзүй VI 3100
85 8 Зураг зүй, технологи II 3100
86 9 Нийгмийн ухаан VI 3500
87 10 Англи хэл VII 3500
88 11 Мэдээлэл зүй VI 3100
89 12 Эрүүл мэнд VIII 1800
90 XII 1 Монгол хэл, уран зохиол XII               4,550  "Соёмбо принтинг" ХХК  2014
91 2 Нийгмийн ухаан VI               4,040
92 3 Эрүүл мэнд IX               2,020
93 4 Математик XII               4,550
94 5 Физик VI               4,040  "Сэлэнгэ пресс" ХХК 
95 6 Хими V               3,780
96 7 Биологи VI               3,780  "Соёмбо принтинг" ХХК 
97 8 Иргэний боловсрол XII               2,280
98 9 Газарзүй VI               3,780  "Сэлэнгэ пресс" ХХК 
99 10 Зураг зүй, технологи III               3,780
100 11 Англи хэл VIII               4,050
101 12 Мэдээлэл зүй  VII               2,020
102 VII 1 Иргэний боловсрол VII               1,700 "Адмон принт" ХХК 2013
103 VIII 1 Иргэний боловсрол VIII               1,550
104 IX 1 Иргэний боловсрол IX               1,550
105 X 1 Иргэний боловсрол X               1,650  "Сэлэнгэ пресс" ХХК  2014
105 XI 1 Иргэний боловсрол XI               1,600  Соёмбо принтинг ХХК 

Сангийн яам - Дотоод аудит, эрсдэлийн удирдлага


Сангийн яам - Худалдан авах ажиллагааны гарын авлага 1

Сангийн яам -Төсвийн тухай хуулийн эмэхтгэл

Сангийн яам -Санхүү, төсвийн заавар журмын эмэхтгэл

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...