Showing posts with label МУЗГ-ын тогтоол. Show all posts
Showing posts with label МУЗГ-ын тогтоол. Show all posts

Wednesday

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөрДугаар 269
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                          С.ЧИНЗОРИГ  

Thursday

Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоол МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
2013 оны 12 дугаар                                                                                                                                                                                                     Улаанбаатар
сарын  14-ний өдөр                                                                                                  Дугаар 411                                                                                         хот

                                                        
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
1. “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
 
2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай. 
 
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус үүрэг болгосугай.
 


Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.АЛТАНХУЯГ


Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                     Ч.САЙХАНБИЛЭГ


Monday

Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоол -Боловсролын газар байгуулах тухай


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 
Дугаар 146 
 Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэснийг “Байгаль орчны газар” гэж, “Боловсрол, соёлын газар” гэснийг “Боловсролын газар” гэж, “Биеийн тамир, спортын газар” гэснийг “Соёл, спорт, аялал жуулчлалын газар” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлэн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ


Friday

Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоол Нийгмийн үйлчилгээний жишиг норматив



                                                                      
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 334

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс нийгмийн үйлчилгээг иргэдэд жигд, чанартай, үр ашигтай хүргэхэд баримтлах “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Салбарын бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхдээ “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ыг баримталж ажиллах, нормативт зааснаас илүү төлөвлөх тохиолдолд төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар урсгал зардлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-т заасан боловсролын үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор боловсролын байгууллагын барилга байгууламжид тавих үндсэн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын болон номын сан, биеийн тамирын заал, бие засах газар, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчны стандартыг боловсруулан батлуулж, боловсролын бүх шатны байгууллагад мөрдүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

4. Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандартын биелэлтийг хангах ажлын явцыг шалган, дүнг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5. Нийгмийн үйлчилгээ нь энэхүү жишиг нормативт заасан түвшинд хүрээгүй сумдын судалгааг гаргаж, үйлчилгээг сайжруулах асуудлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай. 

                 Монгол Улсын Ерөнхий сайд                                       С.БАТБОЛД 

               Монгол Улсын сайд, 

              Засгийн газрын Хэрэг 

              эрхлэх газрын дарга                                                        Ч.ХҮРЭЛБААТАР

Tuesday

Засгийн газрын 2011 оны 102 тоот тогтоол Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай

2011 оны 4  дүгээр                                                                                                     Улаанбаатар
сарын  6-ны   өдөр                                  Дугаар  102                                                       хот


                      Оюутны талаар авах зарим арга
хэмжээний тухай


Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

             1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.

            2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

            3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


            Монгол Улсын Ерөнхий сайд                                                           С.БАТБОЛД
             Сангийн сайд                                                                               С.БАЯРЦОГТ
            Боловсрол, соёл, шинжлэх
                        ухааны сайд                                                                      Ё.ОТГОНБАЯР

Wednesday

Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоол -ОУ хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.8-ыг үндэслэн, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.

4. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй. 

   5. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад 2012 онд олгох нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулж цаашид олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх 

          ухааны сайд                                                                          Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол


Хоолны зардлын дундаж норматив батлах тухай

Monday

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай




МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 18 өдөр                         Дугаар 37                         Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын
2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай
            Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
           1.“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.
            2.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
                        1/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байх;
                        2/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Wednesday

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 56 хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
(МОНГОЛ СУДЛАЛЫГ)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Sunday

МУЗГ-ийн -2012 оны 82-р тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны З дугаар сарын 16-ны өдөр                      Дугаар 82                                                         Улаанбаатар хот
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах
орон сууцны жагсаалт батлах тухай
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай Орон сууцны тухай хуулийн 4.1.3, 11.1.1, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын II ээлжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулан хамтарч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны хотхон, хорооллын инженер (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо)-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгох асуудлыг судлан тодорхой санал боловсруулж 2012 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Wednesday

Засгийн газрын 2012 оны 78-р тогтоол /Цалингийн сүлжээ/



Дээд боловсролын байгууллагад суралцагчдад тэтгэлгийн болон зээл олгох журам батлагдлаа Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоол




Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам (145.52 KB) ", "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB) "-ыг баталснаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох эрх зүйн орчин бүрдлээ.

Энийг хуулаад тавьчихья. Хүмүүс асуугаад байх юм.



Эх сурвалж: www.mecs.gov.mn

МУЗГ-ын 2012 оны 1 сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол "Ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам"

Thursday

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоол

2009 оны 1 дүгээр                                                       Улаанбаатар хот
сарын  7-ны  өдөр                Дугаар 3              
                                                                          
                               Журам шинэчлэн батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

            1. “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

            2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 178 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
           
            Монгол Улсын Ерөнхий сайд                                                С.БАЯР  

            Монгол  Улсын  сайд,
            Засгийн газрын Хэрэг
            эрхлэх газрын  дарга                                                                    Б.ДОЛГОР


Төсвийн байгуулллагуудад мөрдөгдөх засгийн газрын тогтоол, заавар журмын эмэхтгэл

Санхүү, бүртгэл төсөвтэй холбоотой бүх шатны мэргэжилтэн, нягтлан бодогч нэрт зориулан дээрх эмэхтгэлийг орууллаа. Гэхдээ 2007 онд гарсан тул зарим тогтоолууд шинэчлэгдсэн гэдгийг бас анхаараарай. /Жишээ нь Дотоод томилолт.../

Тус эмэхтгэлд байгаа тушаал, шийдвэрийг өгч байхад энэ дотроос дахин тогтоол, журам асуухгүй байхыг хүсье.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоол

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 96


Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:
-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн;
-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.

5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 148 дүгээр тогтоол

2010 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 9-ний өдөр Дугаар 148 хот


Тогтоолд өөрчлөлт оруулах тухай


Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
¬
1. “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “...боловсрол, соёлын газрын арга зүйчид...” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “Цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.





Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД


Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...