Showing posts with label Орчуулга-Хобби. Show all posts
Showing posts with label Орчуулга-Хобби. Show all posts

Tuesday

Гран при /орчуулгын өгүүллэг/

2008 оны орчуулгаа хуучин блогоосоо чирээд ирлээ. Бас л нэгийг бодогдуулсан өгүүллэг. А.Мөнх-Оргил /Асуултын формер гишүүн/

Гран при


Анна и Сергей Литвинов





Хэрвээ концертын төгөлдөр хуур минь цонхоор багтдаг байсан бол тэр аль хэдийн гадаах зам дээр хэвтэж байх байсан биз ээ. Засмал хар зам дээр төгөдөр хуурын цагаан товчлуурууд, алтан утастайгаа таран хэвтэнэ. Харин эвдэрхий төгөлдөр хуурын сэг дээр нөгөөх хөөрхийлөлтэй бяцхан сурагч охинв Хөөрхий тэр охин тэгээд бас ухаан муутай. Иймэрхүү зураглал бий болох нь. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА? 

Маргарет Терри Би амьдрах болно. Өглөө сэрнэ гэдэг өөрөө аз жаргал юм. Зах хязгааргүй аз жаргал



Маргарет Терри зохиолчийн "Dear Deb" зохиолын орос орчуулга болох "Би амьдрах болно!" зохиолыг хоббигоо хөгжүүлэх, монгол болон орос хэлээ мартахгүй байх зорилгоор орчуулан блогоороо дамжуулан бүгдтэй хуваалцая.

Би Walt Disney компаний уриа болон Keep moving forward /Юу  ч болж байсан урагшаа тэмүүл! Meet the Robinsons/ д үнэхээр дуртай. Үүнийг бататгах мэт энэхүү зохиол нь амьдралын мөн чанар, жинхэнэ утга учрын талаар нэгийг бодогдуулж, өнөөгийн саарал шоргоолжны амьдралын альхан талд нь аз жаргал гэрэл гэгээ байгааг тань танд мөн миний адилаар мэдрүүлэх болно гэж итгэж байна. /Орч А.Мөнх-Оргил/

Friday

Дурсахад таагүй түүх буюу дэлхийн дайны түүх дурсгалд хэрхэн хандаж байна вэ? /Орчуулга/

Аугаа их ялалтыг дурсан жил бүр оруулдаг орчуулгынхаа энэ буланд өнөөдөр Аргументы их факты сонины нэгэн нийтлэл их содон туссан, цаг үеээ олсон мэдээлэл санагдсан тул хэсэгчлэн орууллаа. Эцэг эхээсээ бид ичдэггүйн нэгэн адил, эх орон, түүний элээсэн түүхээс ичих ёсгүй. Гэтэл Зөвлөлт засаг, социализмын бүх зүйлсийг буруутгах хэт туйлширсэн үзлээс болж эсвэл зах зээлийн амин хувийн баялаг бүтээх асар их сонирхолоос үүдэн Танктай хөшөө хэмээх улсын биш гэхэд хотын түүхийн нэгэн хэсгийг хувийн компаний эзэмшилд өгчихөөд сууж байгаа энэ л цаг үеийн нэгэн эмгэнэл. Хэрвээ судалж мэдсэн бол бидний талаар ч энэ дурсаж болмоор....





Ингээд Аугаа их ялалт танаа : Дурсахад таагүй түүх буюу дэлхийн дайны түүх дурсгалд хуучин соц орнууд хэрхэн хандаж байна вэ?

Эх сурвалж:
Юлия Шигарева, Константин Кудряшов Өдөр тутмын  "Аргументы и Факты" сонины нийтлэл № 19 07/05/2014 
Неудобное прошлое. Как относятся к памятникам ВОВ в разных странах

«Чөлөөлөгч-дайчин» — Берлиний Трептийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө. © / Р. Звягельский / РИА Новости
65 жилийн өмнө 1949 оны 5 сарын 8-ны өдөр Берлин хотод энэхүү илдтэй чөлөөлөгч цэрэг герман хүүхдийг аварч байгаа дүрслэл бүхий хөшөөг нээжээ. .
----------------------<cut>----------------------

Sunday

Эх дэлхийгээ аврахад та юу хийж чадах вэ?



Бидний  үе шийдвэрлэх чухал үед төрсөн үе юм. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар бидэнд ирээдүйгээ аварч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн баялгийн баялгийн хоосрол сүйрлийг зогсооход 10-хан жилийн хугацаа байна. Тоглоом дууссан. Бидний болон бидний үр хүүхдийн амьдралд аюулд өртөөд байна. Өнөөдөр бид зарим нэг зүйлийг өөрчлөх чадалтай байгаа боловч бүгд нэгдэх нь хамгийн чухал байна. Хэдий чинээ бид олуулаа болно, тэр хэмжээгээр бидний дуу хоолой чанга байх болно 
"Гэр" кино нь дэлхийг ирээдүйг аврахыг уриалсан кино юм. Тиймээс энэ кино нь үнэ төлбөргүйгээр тараагдаж, олон хэл дээр орчуулагдсан байна. Харин монгол хэл дээр орчуулагдаж гарч байсныг нь сайн мэдэхгүй юм.

Киног бүтээгчид буюу компании PPR Group и EuropaCorp үүнийг арилжааны зорилгоор хэрэглэхгүй үнэ төлбөргүй тараахыг зөвшөөрсөн. 

Гэр кино нь бидний төлөө бүтээгдсэн. Үүнийг үзээд бусад хүмүүст тараагаарай. 
Эх дэлхийдээ бүгд туслах хэрэгтэй байна. 

Энэ киног хамтран орчуулж Монгол хэл дээр түгээхийг уриалж байна
License:
Standard YouTube License

Tuesday

Хайрын баярын мэнд /Орос хэлнээс орчуулав/

День Святого Валентина (День всех влюбленных)
Гэгээн Валентины баярын өдрийг 16 зууны туршид тэмдэглэж байгаа ч хайрын баярыг бол хүн төрөлхтөн хэл яриа үүссэн цагаас эхлэн тэмдэглэж байсан түүх бий. Жишээ нь эртний ромчууд хайрын бурхан Juno Februata нэрэмжит баярыг хоёрдугаар сард тэмдэглэж байжээ. 


Thursday

Миний худалдаж авсан нөхөр" орчуулгын өгүүллэг


Их гоё өгүүллэг байгаа юм. Завтай үедээ уншиж амьдралын утга учрын талаар нэгийг тунгаах буй за 


 Ayn Rand-n зохиол
"The husband I bought"-г орчуулга
Би энэ өггvллэгийг бичих учиргvй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугvй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан. одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгvрсvн амидралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг төвөггvй давж чаддаг юм билээ. 

Monday

Дэлхий бидний тухай: Тэд одоо нүүдэлчид биш боллоо.


  
Тэд одоо нүүдэлчид биш боллоо.
Тал нутаг шинэ баялгийнхаа төлөө тэмцэж байна.

/Эх сурвалж; www.economist.com Уншсан нэг нийтлэлээ хуваалцмаар санагдаад жоохон орчууллаа. мэргэжлийн, нийтлэлийн түвшиний юм биш шү. 

Дэлхий бидний талаар юу бодож байгааг мэдээсээ л гэж. Угаасаа хаана ч очсон Монголыг Чингис биш уул уурхай гэж хүлээж авдаг болсон бна лэ Бодох л асуудал. Орч/

Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин" хэмээн дүрсэлдэг" байлаа.  Монгол улс их хэмжээний, нээж задлаагүй байгалийн баялагтай. 
Өнөөг хүртэл цалингийн хэмжээ бага, ажилгүйдэл их байсан.  Нийслэл Улаанбаатар хотод худалдан авалт нь шударга бус зах зээлийн түүхий мах, ногоо болон үслэг малгайгаар хязгаарлагдаж байсан.

Saturday

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

Дөчөөд жилийн өмнө би оросоос ганц нэг шүлгийн орчуулга хийх гэж оролдож байлаа. Тэгэхдээ орос шүлгийн бүтцийн тухай мэддэг боловч монголоор орчуулахдаа ганцхан санаагий нь л буулгахаас биш, цаад шүлэг зохиосон яруу найрагчийн шүлэглэлд хэмжээ нь ямар байсан байна, европ ёсны шүлэгт шад бүрийн төгсгөлийн үгийн сүүлийг холбодог эр эм холбоц гэх мэтийг монгол болгож орчуулахдаа монгол шүлэгт огт хамаагүй юм шиг, ер нь санаагий нь л чадлынхаа хирээр аятайхан буулгахаас бусад нь огт хамаагүй юм шиг боддог байлаа. Бусад гадаадын хэлээр шүлэг бараг үздэггүй, үзсэн ч сайхан шүлэг байна гэхээс ямар бүтэцтэй шүлэг байна, тэрний нь бусад хэлэнд орчуулахдаа яаж орчуулдаг байна гэдгийг анзаардаггүй байж билээ. Тэгтлээ дэлхийд нэр гарсан шүлэглэлийг орос, герман, англи гурван хэлээр үзэхэд хэмжээ байдлыг нь яг хэвээр нь орчуулж байхыг үзэвч монголоор бас чингэж болох юм ухаан санаанд ордоггүй байна.

Monday

Аугаа их Ялалт танаа зориулав - 2011 оны баярын парад

Аугаа их ялалтын байрын өдөр бол зөвхөн ОХУ төдийгүй дэлхий нийт нацист дарангуйллыг ялсан өдөр гэж би хувьдаа ойлгодог. Иймээс ялангуяа холбоотон байсан орнуудын ард түмэн энэ баярын өдрийг энх тайвны өдөр хэмээн ойлгож хүндэтгэн үзэх ёстой. Хэдийгээр өчигдөр баярын жагсаалыг үзэж чадаагүй ч, сонирхон уншсан мэдээгээ товчлон орчуулж тавьлаа. 

Эх дэлхий амгалан байг.
2009 оны баярт зориулсан орчуулга

Орчуулга:
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 66 жилийн баярт зориулсан цэргийн баярын жагсаал Москва хотын Улаан талбайд болж өнгөрлөө
Парад Победы - 2011
Өнгөрсөн жилийн буюу 65 жилийн ойд зориулсан баярын жагсаалтай харьцуулахад энэ жилийн баярын жагсаал цомхон болсон бөгөөд 2010 онд 161 техник хэрэгсэл оролцож байсан бол энэ жил 106 оролцсон бөгөөд тэнгэр зөвхөн 5 хан нисдэг тэрэг нислээ. Харин өнгөрсөн жил 127 онгоц, нисдэг тэрэг оролцож байсан түүхтэй. Харин өмнөх жилийн сүрт жагсаалд 10,5 мянган орос, мянга гаруй гадаад цэрэг дайчид оролцсон бол энэ жил энэ тоо 20 мянга хүртэл өссөн байна. Тэд мөн анх удай баярын хувцастай бус энгийн цэргийн хувцас, беретэн малгайтайгаа оролцсон байна.


Friday

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. /Англи хэлнээс/


Статистик анализийн анхны мэдээлэл авахад хэрэгтэй зүйл байна лээ. Мэргэжлийн бус орчуулга тул авах гээхийн ухаанаар уншаарай. Орчуулуулсан хүн маань дургүйцэхгүй биз дэ. 

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. 1990-ээд онд

1990 оноос тоон өгөгдлийн шинжилгээ нь асар их хэмжээний тоон өгөгдөл болон цогц загваруудыг тоон шинжилгээний аргын тусламжтайгаар шинжлэх боломжтой SPSS, SAS, STATA зэрэг статистик шинжилгээний програм хангамжууд бий болсноор илүү өргөн хэрэглэгддэг, түгээмэл болсон. Эдгээр статистикийн багцууд нь олон тооны статистик мэдээллийг тооцоолж, тэдгээрийг хувьсагчийг өөрчлөх, нарийн төвөгтэй тооцоог хялбар хийх боломжийг олгодог. Өнөөдөр, бодлогийн шинжилгээ нь статистикийн салбарын олон тооцоолол бүхий бодлогын шинжилгээний судлалын үр дүнд суурилан хөгжиж байна. Дээрх уламжлагдаж ирсэн суурь судалгаануудыг Journal of Policy Analysis and Management (JPAM) /бодлогын шинжилгээ болон удирдлагын сэтгүүл/, Policy Studies Review (PSR) /Бодлого судлалын тойм/, Review of Policy Research (RPR) /Бодлого судалгааны тойм/ болон бусад олон сэтгүүлээс харах боломжтой. Дээрх сэтгүүлүүд нь тодорхой нэг бодлогыг олон төрлийн статистик шинжилгээгээр дамжуулан судалсан арга зүйгээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Төрийн бодлого, удирдлагын холбооноос жил бүр зохион байгуулдаг хурлын үр дүн бөгөөд сүүлийн жилүүдэд позитивизм эдийн засаг, түүний судалгааны загваруудыг голлон яригдах болсон. (Durning 1999)

Sunday

Гран при /орос хэлнээс/

Гран при

Анна и Сергей Литвинов


Хэрвээ концертын төгөлдөр хуур минь цонхоор багтдаг байсан бол тэр аль хэдийн гадаах зам дээр хэвтэж байх байсан биз ээ. Засмал хар зам дээр төгөдөр хуурын цагаан товчлуурууд, алтан утастайгаа таран хэвтэнэ. Харин эвдэрхий төгөлдөр хуурын сэг дээр нөгөөх хөөрхийлөлтэй бяцхан сурагч охинв Хөөрхий тэр охин тэгээд бас ухаан муутай. Иймэрхүү зураглал бий болох нь. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА?

Таньсангүй /орос хэлнээс/ 2009-01-23

Таньсангүй

Бүсгүйг ахин хараад түүний зүрх урагдах шиг л боллоо. Мартсан, мартчихсан ш дэ, би түүнийг мартсан ... гэж түүний толгойд эргэлдэж байвч хүсэл сэтгэлээ хуурч тэр чадахгүй байлаа. Хуучин хүсэл тэмүүлэл нь түүний бүх сэтгэл зүрхэнд асч бүх биеийг зөөлөн дулаан мөрөөдөл нөмрөн авлаа. Урагшаа нэг хойшоо нэг алхаж байвч хувь тавилангаас зугатах боломжгүй юм. Залуу түүн дээр очин “Сайн уу!?”
Тэд бүтэн 3 жил уулзалдаагүй, харин бүсгүй сургуулийн он жилүүдэд түүнд ухаангүй дурласан тэр зориг муутай, эв дүйгүй, даруухан жаал хүүг таних болов уу? Мэдээж тэрээр одоо насанд хүрч зоримон шийдэмгий болсон. Харин түүнд боломж байгаа болов уу?
Бүсгүй ганцаараа биш. Найзуудын хамт ирсэн байв. Түүн дээр очоод нүд рүү нь харж тэр л танил дотно харцыг мэдрэнэ. Эхлээд мэдээж гайхах л байх да – гэвч дараа нь санаад танина. Магадгүй найз нараа дуудаад хэлсэн нь дээр байх. Эсвэл шууд очоод “Сайн уу Наташа, арван жилийн хуучин танилаа санаж байна уу гэж асуугаад бүжгэнд урьчы.Яах вэ? За зүгээр дуугай л ганцаараа очий.

Аугаа их Ялалт танаа зориулав 2009-05-05

Ко Дню Великой Победы посвящается
Аугаа их Ялалтад энэ бичлэгээ зориулья /орчуулга шүү. сонирхох нэг нь сонирхоно биз. Гоё блогтой байсан бол илүү гоё болох байлаа/
Image
Фронтоос ирсэн захидал

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...