Showing posts with label *Засгийн газрын тогтоол. Show all posts
Showing posts with label *Засгийн газрын тогтоол. Show all posts

Wednesday

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөрДугаар 269
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                          С.ЧИНЗОРИГ  

Tuesday

Монгол улсын засгийн газрын 2014 оны 384 - “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 384
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шилэн дансны тухай хуулийн 5.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд                                                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Засгийн газрын 2014 оны 405 тогтоол Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам




Monday

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоол ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Түүхэн ой, тэмдэглэлт өдөр)

2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Хавсралтад 2010-09-15-ны 235-р, 2011-01-25-ны 25, 2011-05-03-ны 150, 2012-04-18-ны 124, 2012-04-25-ны 140, 2012-06-13-ны 202, 2013-3-30-ны 120, 2010-7-7-ны 172, 2014-3-21-ний 98, 2014-3-28-ны 103, 2014-4-12-ны 121, 2014-12-22-ны 398-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт  орсон).

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр тогтоол, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                 Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                      С.БАТБОЛД

                 Боловсрол, соёл, шинжлэх

                             ухааны сайд                                                                                                         Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоол -Журамд өөрчлөлт оруулах тухай /тэтгэлэг/

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /тэтгэлэг олгох журамд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 26
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.2.3-т  “2.0-оос доошгүй” гэснийг “3.0-аас доошгүй” гэж, 2.3.1-д “2.8-аас доошгүй” гэснийг “3.2-оос доошгүй” гэж, 2.3.2-т “3.0-аас доошгүй” гэснийг “3.5-аас доошгүй” гэж, 3.4.1-д “3.4 болон түүнээс дээш” гэснийг “3.6 болон түүнээс дээш” гэж, 3.5.1-д “3.6-аас дээш” гэснийг “3.8-аас дээш” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Мөн журмын 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”
Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                 Л.ГАНТӨМӨР

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...