МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
|
Улаанбаатар хот
|
Дугаар 26
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дээд
боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1,
8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд
боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох
журам”-ын 2.2.3-т “2.0-оос доошгүй” гэснийг “3.0-аас доошгүй” гэж,
2.3.1-д “2.8-аас доошгүй” гэснийг “3.2-оос доошгүй” гэж, 2.3.2-т “3.0-аас
доошгүй” гэснийг “3.5-аас доошгүй” гэж, 3.4.1-д “3.4 болон түүнээс дээш”
гэснийг “3.6 болон түүнээс дээш” гэж, 3.5.1-д “3.6-аас дээш” гэснийг “3.8-аас дээш”
гэж тус тус өөрчилсүгэй.
2.
Мөн журмын 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1.
Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг
бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын
үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага
хүлээлгэнэ.”
Монгол
Улсын Ерөнхий сайд
Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол,
соёл, шинжлэх
ухааны
сайд
Л.ГАНТӨМӨР
No comments:
Post a Comment