Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Showing posts with label Сайдын тушаал. Show all posts
Showing posts with label Сайдын тушаал. Show all posts
Wednesday
Friday
Монгол Улсын 2014 оны төсвийн сар, улирлын хуваарь батлагдлаа
Дэлгэрэнгүй тооцоог доорх холбоосоос татан авна уу:
Монгол Улсын 2014 оны төсвийн сар, улирлын хуваарийн тооцоо
Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хуваарь
Thursday
Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын.28 ны өдрийн 294 тоот тушаал
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2012 оны.12сарын 28 өдөр
Дугаар 294
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт,19 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага,
тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор
баталсугай.Хоёр. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Ч.УЛААН
Сангийн сайдын 2012 оны
12 дугаар сарын.28 ны өдрийн
294тоот тушаалын хавсралт
Tuesday
Wednesday
Thursday
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН 2013 ОНЫ А/293 ДУГААР ТУШААЛ
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2013 оны 08 сарын 13 өдөр Дугаар А/293 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг нэгдүгээр,"Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг бодлогоор хангаж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Насанбаяр)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг), хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, үр дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Лувсанжамц)-т нарт тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай" 2009 оны 561 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
Л.ГАНТӨМӨР
Wednesday
Багшийн ажлын норм тогтоох 307/91/230
2007 оны 10
дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН
САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 08
сарын 31-ний өдөр
Дугаар 307/91/237
Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургуулийн багшийн
ажлын норм тогтоох, багш,
зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн
тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн
12 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.
"Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох,
багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг
хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ
тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш,
зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг
төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх
ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны
6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот
тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн
"Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр
сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,
НИЙГМИЙН
ХАМГААЛАЛ, САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
ХӨДӨЛМӨРИЙН САЙД
САЙД
Ө.ЭНХТҮВШИН
Д.ДЭМБЭРЭЛ
Н.БАЯРТСАЙХАН
Сангийн сайдын 2013 оны 73 тушаал "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай, Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам"
Улсын төсөвт байгууллага, төсвийн шат шатны захирагч, тэдгээрийн төсөв, санхүү, бүртгэл тооцоо хариуцсан мэргэжилтнүүдийн өдөр тутмын хэрэгцээт журмыг нэг батлагдлаа.
2013 оны 73 гэж л цээжилчихсэн байх байх даа удахгүй....
БСШУ, СС-ын хамтарсан 2007 оны 306/237 тушаал -Итгэлцүүр батлах тухай
Шинэчлэх шаардлагатай байгаа тушаалын нэг дээ
БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
===================================================================
|
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
|
Дугаар 306/237
|
Улаанбаатар хот
|
Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох
хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг
сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс
эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий
менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/,
Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт
даалгасугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,
САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД
Ө.ЭНХТҮВШИН
Н.БАЯРТСАЙХАН
Friday
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2003.03.21 Дугаар 82 Улаанбаатар хот
Журам
батлах тухай
"Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай" 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, "Улсын төсвийн удирдлагын
шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 119
дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын
газрын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга,
мэргэжилтэн, арга зүйчдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн
журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын
бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын
газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ,
үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг
дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан
"Боловсрол, соёлын төвийн ажиллах журам"-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997
оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД
А.ЦАНЖИД
Tuesday
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН 2007 оны 306/237 тоот ТУШААЛ
БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
===================================================================
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
|
Дугаар 306/237
|
Улаанбаатар хот
|
Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох
хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг
сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс
эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий
менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/,
Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт
даалгасугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,
САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД
Ө.ЭНХТҮВШИН
Н.БАЯРТСАЙХАН
Friday
Tuesday
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Сангийн
сайдын 2007 оны 3 дугаар
сарын 30 -ний өдрийн 81 дүгээр
тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО,
ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Улаанбаатар
2007
он
Monday
БСШУ-ны сайдын 2007 оны 20 дугаар тушаал
МОНГОЛ
УЛСЫН
БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН
ТУШААЛ
===================================================================
2007.12.20
Дугаар 20
Улаанбаатар хот
Бодлого, төлөвлөгөө батлах тухай
Бага,
дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг нэгдүгээр,
сургуулийн өмнөх боловсролын сургалтын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтын ёсоор
тус тус баталсугай.
2. Сургуулийн өмнөх боловсролын
сургалтын бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд
боловсролын газар (Ц.Лувсандорж), Боловсролын хүрээлэн (Н.Бэгз), аймаг,
нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
САЙД
Н. БОЛОРМАА
Албан хэрэгцээнд Дагаж мөрдөөрэй.
Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаарт тогтоол
"Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай"
Saturday
Thursday
Төсвийн байгуулллагуудад мөрдөгдөх засгийн газрын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Санхүү, бүртгэл төсөвтэй холбоотой бүх шатны мэргэжилтэн, нягтлан бодогч нэрт зориулан дээрх эмэхтгэлийг орууллаа. Гэхдээ 2007 онд гарсан тул зарим тогтоолууд шинэчлэгдсэн гэдгийг бас анхаараарай. /Жишээ нь Дотоод томилолт.../
Тус эмэхтгэлд байгаа тушаал, шийдвэрийг өгч байхад энэ дотроос дахин тогтоол, журам асуухгүй байхыг хүсье.
Тус эмэхтгэлд байгаа тушаал, шийдвэрийг өгч байхад энэ дотроос дахин тогтоол, журам асуухгүй байхыг хүсье.
Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...

