Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Showing posts with label Монгол Улсын Хууль. Show all posts
Showing posts with label Монгол Улсын Хууль. Show all posts
Wednesday
Thursday
Монгол улсын 2014 оны төсөв батлагдлаа.
Монгол Улсын 2014 оны төсвийн дэлгэрэнгүй тооцоо, хавсралтуудыг доорх холбоосуудаас татаж авна уу
Эх сурвалж: www.iltod.gov.mn
Tuesday
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 05 сарын 24 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН
2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ
МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН
ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
|
|||||
1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний
мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг дор дурдсанаар
баталсугай:
|
|||||
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
|
Төсвийн хүрээний мэдэгдэл
|
Төсвийн төсөөлөл
|
|||
2014 он
|
2015 он
|
2016 он
|
|||
1
|
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит
өсөлтийн хэмжээ /хувь/
|
14.7
|
11.8
|
14.6
|
|
2
|
Хэрэглээний үнийн индексийн дундаж
түвшин
|
6.0
|
6.0
|
6.0
|
|
3
|
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн
орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
|
7,270.0
|
8,210.6
|
9,456.9
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
35.0
|
32.1
|
30.4
|
||
4
|
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд
хэмжээ /тэрбум төгрөг/
|
7,686.3
|
8,721.8
|
10,079.8
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
37.0
|
34.1
|
32.4
|
||
5
|
Нэгдсэн төсвийн нийт зарлагын
өсөлтийн хэмжээ /хувь/
|
3.2
|
13.5
|
15.6
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
1.2
|
4.1
|
4.4
|
||
6
|
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн
тэнцэл /тэрбум төгрөг/
|
-416.3
|
-511.2
|
-622.9
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
-2.0
|
-2.0
|
-2.0
|
||
7
|
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын
хэмжээ /тэрбум төгрөг/
|
2,299.5
|
2,809.8
|
3,246.3
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
11.1
|
11.0
|
10.4
|
||
8
|
Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн
үнэ цэнээр /тэрбум төгрөг/
|
8,314.0
|
10,198.9
|
11,930.4
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
40.0
|
39.9
|
38.3
|
||
9
|
Нийгмийн халамжийн тухай хуульд
заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
|
277.7
|
298.8
|
318.8
|
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд
эзлэх хувь
|
1.3
|
1.2
|
1.0
|
||
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА
З.ЭНХБОЛД
Saturday
Төсвийн тухай хууль
Төсвийн тухай шинэ хуулийн талаар Сангийн яамны www.iltod.gov.mn Сайт дээрх мэдээлэл
УИХ шинэ оны өмнөхөн буюу 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.
УИХ шинэ оны өмнөхөн буюу 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.
2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар макро түвшин дэх төсвийн нийт орлого, зарлага, улсын өр төлбөрийн зохистой хэмжээг тусгай дүрмийн дагуу тогтоож хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал тэрхүү тусгай шаардлагуудыг хэрхэн дагаж мөрдөх хэм хэмжээг заасны зэрэгцээ уул уурхайн баялагаас бий болсон орлогын тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм.
Харин Төсвийн тухай хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгааралалтуудын хүрээнд төсвийн цаглабарын дагуу төсөв бүрдүүлж захиран зарцуулахтай холбогдсон үйл явцыг буюу төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах болон хяналт тавих харилцаанд төсвийн үйл явцад оролцогч субьектүүдийн эрх үүргийг тодорхойлж өгч байна. Үүний зэрэгцээ төсөв гэж юу болох түүний бүтэц, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийг улс болоод орон нутгийн төсөвт хэрхэн хуваарилах хийгээд мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар заасан. Мөн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашигийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах асуудлыг шинэчлэн зохицуулна.
Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааг 3 үе шаттай байхаар тогтоосон бөгөөд эдгээр үе шатны дагуу Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудын зохицуулалтууд үе шаттай хүчингүй болно. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг он дамжуулан санхүүжүүлэх харилцааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс,
2. Төсвийн календарын дагуу 2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж батлах, жилийн төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах болон 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг аудитаар баталгаажуулах харилцааг зохицуулсан заалтууд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс,
3. Хуулийн бусад зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тус тус тогтоосон.
Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийн үйлчлэлийг мөн хугацаанд уялдуулан хүчингүй болгосоны зэрэгцээ 28 хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Сангийн яам хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох заавар, журмыг боловсруулах, бүх шатны төсөв захирагч болон тэдгээрийн нягтлан бодогч, иргэний нийгмийн байгууллагуудад сургалт, семинар хийх ажлыг эхлүүлж байна.
Монгол Улсын “ТӨСВИЙН ТУХАЙ” хуулийг доорх холбоосоос татан авна уу
Эх сурвалж: www.iltod.gov.mn
Thursday
Wednesday
Эрүүл мэндийн тухай хууль
2011 оны 05 сарын 05 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
Доорх хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төсвийн байгууллагуудад зохион байгуулагдаж буй ажил үйлчилгээний талаар саналаа солилцоно уу.
26.2.Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна.
2008 оны 05 сарын 22 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Хөдөлмөрийн тухай хууль,[2] энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Хөдөлмөрийн тухай хууль
1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.
Thursday
Мэргэжлийн Боловсролын тухай хууль
2009 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хууль
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
2008 оны 05 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
| 1.1.Энэ хуулийн зорилт нь бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. |
Дээд Боловсролын тухай хууль
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Дээд боловсролын зорилго
2.1.Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.
Бага, Дунд Боловсролын тухай хууль
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго
2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй суралцахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.
Боловсролын тухай хууль
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2.1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Үндсэн хууль
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...