Monday

Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

Сангийн сайдын 2015 оны 7 дугаар тушаалаар төсвийн орлогын эдийн засгийн ангилал, төсвийн зардлын эдийн засгийн ангилал, төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал, зардлын зориулал болон арга хэмжээний ангилал тус тус шинэчлэгдэн батлагдлаа. 


2015 оны 1 сарын 20 өдөр                        Дугаар 7                    Улаанбаатар хот

Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

            Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
            Нэг: Төсвийн Орлогын эдийн засгийн ангилалыг нэгдүгээр хавсралтаар, Зарлагын эдийн засгийн ангилалыг хоёрдугаар хавсралтаар, Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилалыг гуравдугаар хавсралтаар, Зардлын зориулалт, арга хэмжээний ангилалыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
            Хоёр: Шинэчилсэн ангилалыг төсвийн төлөвлөгөө бэлтгэх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргахад ашиглаж байхыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга /Ж.Ганбат/, Төрийн сангийн газрын дарга /Ч.Тавинжил/ нарт үүрэг болгосугай.
            Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Эдийн засгийн ангилал батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, “Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 150 дугаар тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтын тус тус хүчингүй болсонд тооцсугай.


               САЙД                                                                                      Ж.ЭРДЭНЭБАТ

            

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...