Friday

Тэвчээр

Алдартай каратэч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратэгийн багш хөлслөв. Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр л байв.
Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа *Би ганц мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?* хэмээ асуухад багш нь хүлээн аваагүйгээр барахгүй дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүнгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд л хийдэг боллоо

Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа -Багш аа, би зөвхөн ганцхан мэх л мэднэ. Мэдээж би ялагдах байх гэж хэлэхэд багш нь -Чи зөвхөн мэхээ л хий хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад эцсийн тоглолт хүртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд түүний өрсөлдөгч түүнээс хоёр дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод -Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хэрнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгүй байна гэхэд багш түүн рүү харж инээмсэглэн хэлсэн нь: -Чиний хийсэн мэх бол каратэгийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих...

Хайрын захиа

Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бчисэн байв. “Хүндэт Расим таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна.
Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувь чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйнд хийж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зөвшөөрдөггүй. Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж бодож болох уу? Би гэртээ их уйддаг юм. Танаас хариу захиа авахыг их хүсч байна. ” гэсэн байв. 16 настай Расимд бусад сурагчдын л адил хүнийг хайрлах, хайрлуулах хүсэл байсан нь мэдээж. Тэр захиаг уншаад сэтгэлд нь оч үсрэх шиг л болов. Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаанаа алдталаа дурлав. Т эр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өрөөндөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа өөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байв. Өөрийгөө Бэдиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Хэрэв Расим захиагаа ганц 2 хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байв. Тэгээд захиандаа “Танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хөөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? Тэгээд бас захиагаа их богинохон, товч бичих юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй” гэсэн байв. Тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов. Бэдиа их хөгжилтэй охин байлаа. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв. Хоёулаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү? Эсвэл Швед явах уу? Энэ хоёр улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг юм бол? Тийшээ явахад ямар ямар улсаар дайран өнгөрдөг юм бол? Чи .....- ийн ..... зохиолыг уншсан уу? Чи ямар орноор аялах дуртайгаа бас бичээрэй. Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүйн тулд газарзүй болон уран зохиолын ном уншиж түүнийхээ мэдэхийг хүссэн асуултуудад хариу олох гэж бүтэн өдөржингөө суудаг болов. Бэдиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ. Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас гутал чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юмуу? Тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзаагүй буцсан гэжээ.
Расим захиаг уншаад ихэд ичив. Тэр өдрөөс эхлэн хувцаслалтандаа ихэд анхааран цэвэрхэн хувцасладаг болов. Бэдиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой өөр охидын араас гүйгээд байдаг юмуу гэсэн байв. Расим энэ хорвоо дээр Бэдиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичээд дахин гудамжаар дэмий хэсэхээ болин тааралдсан охид руу шохоорхсон харцаар харахаа ч болив. Нэгэн орой Расимын ээж аавд нь их л санаа зовсон байдалтай олж мэдсэн зүйлийнхээ тухай ярив. “Хүү минь Бэдиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнөөдөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явахнээ” гэв. Харин аав нь ер санаа зовсон янзгүй харин ч эсрэгээр ёжтой гэгч нь инээмсэглээд “Хонгор минь битгий санаа зовоо. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм. Багш нь ч, чи бид хоёр ч, ер нь хэн ч Расимд алдаагүй цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд эцэст нь бодож бодож энэ аргыг олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв цэвэр бичиж сурч энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би зөв сайхан бичихийг чамд захиа бичдэг байхдаа л сурсан юм ш дээ” гэлээ.

Хүмүүжүүлэхүй

Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хеөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр ДУУ ДУУлан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.
Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод "Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой автгөчихлөө. Амаа хамхиад томоотой суу!"

Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм. Үнэндээ охины дуу муухай байсанд биш толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд еөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй муухай гэж бодсон учир дахиж хэзээ ч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг ундууцуулахыг хүсээгүй юм.

Сургуульд ороод үг дуу цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн идэвх султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй, хүмүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахыг "чимээгүй байх" гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганц егүүлбэр юм.

Мотоциклийн осол

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай 180 км/цагийн хурдтай давхиж байв. Тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна
Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна. Хурдаа багасгаач дээ.
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч
Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа.
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих. Миний толгойг бариад байна.
Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амиа алджээ.
Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийнх нь тормос эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйд мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа ч чангаас чанга тэврээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ.

Шил сүү

Келли хүү өдөр болгон өөрийнхөө чадлаар багахан ажил хийдэг байлаа.Нэг өдөр тэрээр сургиулаасаа ирэх замдаа маш их өлсөж байгаагаа мэдэрч гэнэ.Гэвч түүний халаасанд дөнгөж хэдхэн цент л байв.Тэгээд замын төгсгөлд байх нэгэн айлаас идэх юм өгөөч гэж гуйхаар шийджээ.Нэгэн настай хатагтай Келлид хаалгаа тайлж өгөхөд хоол гуйхаасаа ичсэн хүү сайхан зантай хатагтайгаас аяга ус өгөхийг гуйж гэнэ.Түүний өлсөж ядарсан царайг харсан эмэгтэй хүүд аягатай ус биш харин шилтэй сүү авчирч өгөв.Тайван гэгч нь ууж дууссаныхаа дараа Келли хатагтайд хэдэн төгрөг өгөх ёстойгоо асууж гэнэ.Харин түүний хариуд эмэгтэй “Сайхан сэтгэлийн хариуд төлөөс төлдөггүй юм хүү минь “гээд инээмсэглэхэд хүү”Тэгвэл би таньд зүрх сэтгэлийнхээ угаас талархлаа”гээд баярласнаа илэрхиилээд буцжээ.Гэртээ харих замдаа гэдэс цатгалан,сэргэлэн цовоо болсон хүү хатагтайн сайхан сэтгэлийг биширсээр л байлаа.

Он жилүүд ч өнгөрч,Келли төрсөн хотоо орхин гарч,том хотын ,сайн эмнэлэгт их эмчээр ажиллах болжээ.Нэг өдөр түүнийг ажлаа хийж байтал өөрийнх нь төрөлх хотоос ирсэн нэгэн эмэгтэйн талаар яриа дуулдлаа.Яаран гүйж,өрөө рүү нь очоод хартал яахын аргагүй өнөөх хатагтай мөн байж гэнэ.Үхэх өвчин туссан эмэгтэй Келлиг ер танихгүй байв.Эмч ч хэлье гэж бодсонгүй.

Өвчтөний яаралтай эмчилгээг Келли өөрөө гардан эмчилж,асрахаар болсон бөгөөд хэд хэдэн удаа түүнийг үхлээс авран гарав.Хэдэн долоо хоног өнгөрсний дараа бие нь сайжирч,өвчнөөсөө салсан хатагтайд сувилагч бүсгүй эмнэлгийн төлбөрийн хуудас оруулж ирэв.Хадгалсан бүх мөнгөө эмнэлгийн төлбөрт зарахаа мэдэж байсан хатагтай дугтуйтай албан бичгийг задлахаасаа жаахан эмээж байсан юм.Тэгээд нэг уртаар санаа алдаад нугалаастай цаасыг дэлгэтэл дотор нь “Шил сүүнийхээ өрийг төлсөн шүү.Др.Ховард Келли”гэж бичсэн байв.Өөрийг нь эмчилсэн Келли эмч олон жилийн өмнө учирсан хүү мөн гэдгийг хатагтай тэр даруй л мэдсэн юм.

Тус гэдэг ийм л сайхан зүйл.Том жижиг нь чухал биш.Харин хэзээ вэ гэдэг нь л чухал юм.Хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслахад,түүнээс ч том тус болж ирэх цаг бий.

Ээжийн өвөр

Хотын хамгийн аятайхан цэвэрхэн гэгддэг цэцэрлэгт нялх хүүхдээ авч ирсэн залуу бүсгүй захирал нь бололтой суух нэгэн хүнд хандан:
-Би хүүхдээ танайд өгмөөр байна, миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд, та зөв сонссон байна. Манай бүх юм танд таалагдана гэдэгт найдаж байна гэж хэллээ.
Залуу эмэгтэй хүүхдээ түүнд танилцуулаад:
-Тийм л бол сайн байна. Хүүхэд бүр багаасаа юмыг таньд мэдэж байх ёстой гэв. Захирал хүүхдийг нэг харснаа:
-Охин хүүхэд юм шиг байна тийм үү? Ааа, нас нь нэг хагас юм уу хоёр.
Эмэгтэй:
-Тийм тийм, яг зөв хэллээ. Одоо ч юм сурах үе дээрээ байгаа. Би их завгүй байдаг болохоор дандаа хэлж өгөөд байж чадахгүй юм.
Захирал ширээнийхээ нүднээс хэдэн бичиг гаргаад:
-Би гэрээгээ улирлаар хийдэг, энэ нь дээр байдаг юм. Та төлбөрөө нэг дор бөөнөөр нь хийгээд гэрээн дэх болзлыг зөвшөөрөх ёстой гэв.
Залуу бүсгүй гэргээг гүйлгэж хараад:
-Мөнгө чухал биш ээ, би дор нь шилжүүлчихнэ. Харин хамгийн доор бичигдсэн зүйлийг ойлгосонгүй гэлээ.
Захирал суудлаасаа босч:
-Аан тийм ээ, энэ их чухал гээд. Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юм уу эсвэл даашинз.
-Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж асуулаа.
Захирал:
-Энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг гэж хэллээ.

Эхийн сэтгэл

Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүххдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийг шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нруу нь ч хуч шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсэн байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.
Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийгээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга байлаа.
Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг дахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга ор мөргүй алга болж монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ.
Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч:-Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нэр гоо сайхны хагалгаа хийсэн юм уу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь:-Үгүй охин минь, зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. *Тэр надад хэрэггүй* гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...