Monday

Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2010 оны 239-р тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот



Дугаар 239

Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 8 дугаар, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ

Татах

Хөтөлбөрт төсвийг нэвтрүүлэх:Сангийн яамнаас хэрэгжүүлж буй ажлууд

2010 оны 10 сард Сангийн яамнаас танилцуулсан Хөтөлбөрт төсвийн нэвтрүүлэх талаар сангийн яамны хийж буй ажлуудын талаарх танилцуулгыг та бүхэнд хүргэж байна.

Дээрх танилцуулгаас та төсвийн төлөвлөлтийн програм хангамж болон шинээр хийгдэж буй програм хангамжийн талаар мэдлэгтэй болох юм.


татах

Fiscal програмын талаар

Одоогийн төсөв боловсруулах, хянах үйл ажиллагаа нь биет цаасан мэдээлэл дээр үндэслэгдсэн ихээхэн гар ажиллагаатай бөгөөд цөөн хэсэг нь автоматжуулсан байдлаар явагдаж байна.

Одоо ашиглаж байгаа төсвийн төлөвлөлтийн Fiscal 5.31 програм хангамж нь төсвийн байгууллагуудын төсвийг оруулах, нэгтгэх тусдаа бие даасан систем юм. Зарим яамд болон аймгуудад энэхүү програм хангамжийг ашиглан нэгтгэлийн ажлыг гүйцэтгэдэг. Ингэснээр Сангийн яаманд төсвийн мэдээллийг агуулсан электрон хэлбэрийн файлуудыг дамжуулах боломж бүрддэг. Одоогоор ерөнхийлөн захирагчид болон удирдах байгууллагууд сангийн яаманд Fiscal-ийн өгөгдлийн санг дамжуулдаг боловч зарим нь цаасаар авчирсан материалыг системд оруулдаг.

Өнөөгийн төсөвлөлтийн үйл явц нь Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системээс (ЗГСУМС) өөр дансны жагсаалт ашиглаж байгаагаас төсвийн дансуудыг хооронд нь уялдуулах хүндрэлийг үүсгэж байна.

Бидний ашиглаж байгаа хувилбар бол Fiscal 6.1 бөгөөд вебд суурилсан төсвийн програм хангамж бүрэн ашиглалтанд орох хүртэл тус програмыг ашиглан төсвийн төлөвлөлт, сар улирлын хуваарийг бэлтгэх болно.


Иймд Боловсролын салбарын төсөв санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан"Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсвийн төлөвлөлт, тайлагналтын чанарыг сайжруулах нь" сэдэвт сургалтанд танилцуулсан програм хангамжийн талаарх илтгэлээ энд хөрвүүлэв.


Handout хэлбэрээр татаж авах

“Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай” семинар

“Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай” сэдэвт семинарт 10-р сарын 15-нд Континенталь зочид буудалд оролцов. Семинарыг БСШУЯ-ны газрын дарга Р. Бат-Эрдэнэ нээж хэлэхдээ орчин үед нээлттэй эх болон нээлттэй Их сургууль ихэд дэлгэрч үүний дотроос боловсролын нээлттэй эх ихэд дэлгэрч буйг тэмдэглээд Монгол орон ч мөн үүнийг нэвтрүүлэх шаардлагатай болж буйг онцлов. ШУТИС-ийн КТМС-ийн др. профессор А. Эрдэнэбаатар “Боловсролын нээлттэй эх: мэдлэгжсэн нийгмийг байгуулах нь”, “Нээлттэй боловсрол” илтгэлүүд, др. дэд профессор Р.Төрбат “Нээлттэй боловсрол, нээлттэй их сургуулийн олон улсын чиг хандлага”, “Монгол улсын боловсролын системд мэдээллийн технологийг ашиглаж байгаа байдал, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага” илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлэв. Дээрхи судлаачид нь монголд нээлттэй эх болон нээлттэй Их сургуулийг хэрхэн ажиллуулах талаар судалсан ба 11-р сарын сүүлээр бодлого тодорхойлогчдод саналаа танилцуулах ажээ. Ирэх жилээс мэргэжлийн сургалт болон ерөнхий боловсролын чиглэлээр нээлттэй эхийн төсөл хэрэгжиж эхлэх юм байна. 

БСШУЯ, Улаанбаатар хот болон зарим дүүргийн боловсролын газар, хэд хэдэн сургууль, ТББ-ын төлөөлөгчид семинарт оролцов. Оролцогчид санал бодлоо солилцож байсны дотор ур чадвар шалгах уралдаан тэмцээн, нээлттэй хичээлийн видео бичлэгүүд, багш нарын бэлдсэн хичээлийн бичлэг зэргийг вэбэд тавихаас гадна нэгэнт төр мөнгөө төлөөд хийлгэсэн сурах бичгийг ч мөн яам шийдвэр гаргаад нээлттэй болгон вэбүүдэд байршуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Бэлдсэн хичээл буйгаа ч багш нар ярьсан.
Бидний зүгээс анхаарах мөн хэд хэдэн асуудал байгаагийн хамгийн тулгамдаж буй нь сургалтын байгууллагууд тэр дундуу ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн интернэт холболтын хурд нь хангалтгүй байгаа болон мэдээллийн технологийн чиглэлээр шат дараалан олон төрлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд зохиогдож байгаа боловч нэгж байгууллагуудын техник хангамжийн асуудал мөн тулгамдсан хэвээр байгаа нь мэдээллийн технологийн цогц нэгдсэн бодлого дутагдаж байгаа мэт санагдаж байлаа. мөн концессийн төсөлд санал өгч байсны адилаар аливаа асуудлыг зөвхөн төрийн бус олон нийтийн, сонирхогч талуудын оролцоог хангаснаар шийдвэрлэх болох мэт санагдаж байна. үүнд дундаж ерөнхий боловсролын сургууль 1500 хүүхэдтэй бол хүүхэд бүр 1 $ аян зохион байгуулж, эцэг эхчүүд тухайн мөнгийг төлснөөр хүүхдийнхээ суралцаж буй хичээлийн нээлттэй эхтэй болно гэдгээр нь сурталчилж чадвал 2 сая орчим төгрөг тухайн байгууллагат жилд цугларч байгаа нь хангалттай хурд бүхий интернэттэй болох боломж юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд мэдээллийн технологи, техник хангамж хариуцсан тусгай орон тоо байхгүй зөвхөн мэдээлэл зүйн багш хариуцдаг учраас өөрийн хичээлийн хажуугаар зарим төрлийн зүйлийг санаачилж дэмжиж хийхэд хүндрэлтэй байдаг талаар саналаа хэлж байна. үүнд КТМС гэх мэт сургуулийн оюутан залуусын дадлагын ажлаа ямар нэг сургууль юм уу цэцэрлэг дээр хийж, тухайн байгууллагын компьютер, дотоод сүлжээний байдлыг сайжруулах, шинэчлэх, тогтворжуулах, багш, ажилтнуудад тодорхой мэдлэг олгох болон нээлттэй эхийн мэдээлэл бэлтгэх, онлайнд тавих зэрэг ажлыг хийх бүрэн боломжтой мэт санагдаж байна. Учир нь сургалтын байгууллагын хувьд байнга ажлын цагаар компьютерийн хүн байх шаардлагагүй учраас энэ нь шийдвэрлэж болох боломжтой мэт санагдаж байна.

Friday

Англи хэлний монгол програм

монгол залуусын зохион бүтээсэн Англи хэлний электрон сурах бичгийг та бүхэнд хүргэж байна. Хэлтэй бол хөлтэй гэж яг одоо энэ сурах бичгээс англи хэлээ мэддэг нь сурч, мартсан нь сэргээгээрэй.


Uploaded with ImageShack.us


Электрон толь бичгийн танилцуулга:
Алим 2.0 нь Англи хэлний анхан ба дунд түвшний электрон сурах бичиг юм.

Энэхүү сурах бичиг нь дараах агуулгатай.
1.    Цагаан толгой, дуудлага
2.    Хичээл
3.    Дүрэм – Англи хэлний цагууд
4.    Тест
5.    Толь бичиг
6.    Тоглоом
7.    Хавсралт
Энэ acapella оюутан байхад нэг collection-д байлаа. Өглөө бүр сонсдог байсан энэ дууг одоо олохгүй байгаа. Харин энд тавьсан бол бараг л мөн сонсогдоод байгаа юм да.

So Njoy

Зардлын дундаж норматив батлах тухай 2009 оны 190 дүгээр тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 190

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар хавсралт, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол,соёл,шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Татах

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...