Tuesday

УИХ-д өргөн барьсан 2011 оны төсвийн төсөл

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ” гэж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн   32.1-д “Засгийн газар улсын төсвийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төсөл холбогдох бусад баримт бичгийг 10 дугаар сарын       1-ний өдрийн өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэж батална” гэж тус тус заасны дагуу 2011 оны төсвийн төслийг боловсрууллаа.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран богино хугацааны тогтворжуулалтын хөтөлбөр болох “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 2011 оны төсвийн зарлагын дээд хязгаарыг 3250 тэрбум төгрөг байхаар тогтоосон билээ. Энэхүү хязгаарт багтаан 2011 оны төсвийн төслийг боловсруулсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас нийт 70 сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.

Эх сурвалж: www.iltod.gov.mn


Monday

Сангийн сайдын2010 оны 48 дугаар тушаал

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ  
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр                                                                           Улаанбаатар хот
Дугаар 48

            "Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,.1.3 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, "Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, бүлгийн дүнгээр хяналт тавих бараа үйлчилгээний зардлын бүлэглэлийг 2 дугаар хавсралтаар, эдийн засгийн ангилал тус бүрээр хяналт тавих зардлын зүйлийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэсүүдэд хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 147, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                      С.БАЯРЦОГТ



Thursday

Education Finance and Decentralisation in Asia /семинарын танилцуулга/


Тайланд улсын Банконг хотод 2010 оны 11 дүгээр 
сарын 3-5 ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Банконг
салбарын зүгээс зохион байгуулсан Бүс нутгийн 
бодлогын семинар болох "Азийн боловсролын 
санхүүжилт болон төвлөрлийг сааруулах нь" сэдэвт 
семинарт оролцоод ирлээ. Нийт 14 улс орны боловсролын 
салбарын шийдвэр гаргах түвшний байгууллагуудын 
төлөөлөгчид болон Юнескогийн Банконг дахь салбарын 
ажилтанууд болон олон улсын байгууллагуудын зөвлөхүүд 
оролцсон.
Тус семинар нь бүс нутгийн орнуудын боловсролын 
системийн өнөөгийн байдал, төсвийн төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар туршлага солилцон, Дэлхийн банк болон олон улсын зөвлөхүүдийн хамт харилцан зөвшилцсөн сургалт, судалгааны ач холбогдолтой болсон.


Та бүхэнд сонирхуулах зорилгоор тус семинарт оролцсон төлөөлөгчдийн танилцуулж хэлэлцүүлсэн презентацийг та бүхэнд хүргүүлж байна.


Танилцуулга болон ерөнхий мэдээлэл

Wednesday

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД,САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2010 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр
Дугаар  362/112/183
Улаанбаатар хот



Шалгуур үзүүлэлт батлах тухай

            “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.   "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтын ёсоор  баталсугай.


2.   Шалгуур үзүүлэлтийн дагуу сургалтын байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн ур чадварын нэмэгдлийн санд багтаан багш, ажилтанд нэмэгдэл олгож байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД          Ё.ОТГОНБАЯР
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД      Г.ГАНДИ
САНГИЙН САЙД                                                                  С.БАЯРЦОГТ





Monday

БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2009 оны 12 дугаар  сарын 14-ны өдөр
Дугаар  560/276
Улаанбаатар хот



Журам батлах тухай

            “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.   “Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам”-ыг нэгдүгээр, “Хүүхдийн цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай, тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.   Уг журмыг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсүгэй.

3.   Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С.Наранцогт/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                          
                           
Ё. ОТГОНБАЯР


САНГИЙН САЙД
                            
       

С. БАЯРЦОГТ






Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

                                      2007.10.09                           Дугаар 362                              Улаанбаатар хот
                                                                   Журам батлах тухай
Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д даалгасугай.
3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.
САЙД                              Ө.ЭНХТҮВШИН
                              
                                                         


Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг батлах тухай


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
===================================================================
2007.12.20                                       Дугаар 17                                    Улаанбаатар хот
Чиглэл батлах тухай
                        Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дугаар заалт,   "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
            1. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
                                    САЙД                                                             Н. БОЛОРМАА
  

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...