Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Wednesday
Monday
Шинэ жилийн шог
Хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баярын оч инээд хөөр, гэрэл гэгээ татуулсан энэхэн мөчид жижигхэн ч гэсэн хошин бичлэгээр оны эхнийгээ бичлэгийг үйлдлээ.
2011 оны үргэлж хөгжилтэй сайн сайхан бүхнээр дүүрэн So i want to wish u all SUCCESS
The success story
At Age 4...... Success is..... Not peeing in your pants
At Age 6...... Success is..... Finding your way home - From school
Thursday
Мэдээлэл-Үр дүн төвлөрүүлэх данс
Үр дүнгийн урамшууллын 2010 оны үлдэгдэл төвлөрүүлэх данс 900080001
Үр дүнгийн урамшууллын 2009 оны үлдэгдэл төвлөрүүлэх данс 900000601
А вируст гепатит өвчиний талаар
Мөн даалгаврын дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны сайд боловсролын байгууллагын орчины эрүүл ахуйг хангах ажлыг эрчимжүүлэх, гар ариутгалын бодис, төхөөрөмжийг суурилуулах зардлыг дараах байдлаар тооцоолж, боловсролын салбарын хэмнэлтийн данснаас 950.6 сая төгрөг зарцуулахаар Сангийн сайдтай хамтарсан 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 533/259 тоот тушаалаар баталгаажуулсан юм. Үүнд:
1. Төрийн Ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн анги танхим бүрт[2] гар ариутгагч шингэн бодисын хуваарилагч савыг байрлуулж тус оны сүүлийн хоёр сард шаардлагатай ариутгагч бодисыг нийлүүлнэ. Үүнд төрийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 12422 анги, хүүхдийн цэцэрлэгийн 3478 анги нийт 15900 анги танхимд гар ариутгагч савыг, шаардлагатай санитолын хамт нийлүүлэх /Нэгдсэн журмаар/
2. Халдварт өвчний дэгдэлтийг бууруулахад зайлшгүй хийх шаардлагатай дараагийн арга хэмжээ бол орчиний ариутгал цэвэрлэгээг сайжруулж эрчимжүүлэх бөгөөд үүнд нийт 15900 анги танхимын тоогоор[3] цэвэрлэгээ ариутгалын бодис болон цэвэрлэгээний хэрэгсэлийг нэмж нийлүүлэхэд 298,9 сая төгрөг, төрийн 609 сургууль, 696 цэцэрлэгийн[4]орчины хог цэвэрлүүлж ачуулах зардлыг тус тус баталсан.
БСШУЯ болон орон нутгийн Боловсрол, соёлын газрууд дээрх тушаалын дагуу ажлыг түргэн шуурхай зохион байгуулж сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай орчины болон хүүхдүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохистой түвшинд хийлгэх зорилгоор ажиллаж байна.
[1] Вируст гепапит А өвчин Улаанбаатар хот, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт голомтлон гарч байна. Он гарсаар Улаанбаатар хотод энэ өвчнөөр 380 хүүхэд өвчилсөн. Говь-Алтай аймагт энэ өвчний 384 тохиолдол бүртгэгдсэний 272 нь 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд гарсан байна.
Sunday
Монгол Улсын 2011 оны төсөв батлагдлаа
Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж байна.
Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.
Friday
Russia - FIFA World Cup 2018
Хүмүүс ээ 2018 оны хөлбөмбөгийн ДАШТэмцээн ОХУ-д болхоор болсым бна ш дэ.
Ажил ихтэй явж байгаад цаг үеэсээ хоцорлоо ш дэ.
Яг дэргэд бараг манайд болох юм байна ш дэ. Бүгдээрээ үзэхээр өнөөдрөөс эхлэн цалин мөнгө, хандив тусламжаа хураацгаая.
Ажил ихтэй явж байгаад цаг үеэсээ хоцорлоо ш дэ.
Яг дэргэд бараг манайд болох юм байна ш дэ. Бүгдээрээ үзэхээр өнөөдрөөс эхлэн цалин мөнгө, хандив тусламжаа хураацгаая.
Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...

