Thursday

БСШУ-ны сайдын 2010 оны 353 тоот тушаал "Шаардлага, загвар батлах тухай""

 Тайлбар: Тус тушаалын дагуу бүх сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг шинэчилж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл нь санхүүжилт олгох эрх зүйн гол баримт бичгийн нэг тул мэргэжилтнүүд тушаалын биелэлтэд анхаарч, шинэчилсэн тусгай зөвшөөрлийн хуулбарын мэдээллийн сан болгож, хуулбар хувийг баримтжуулан хадгалах ёстойг анхаараарай.


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

      ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/

2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр                                    
Улаанбаатар хот 
Дугаар 353      


Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.”Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг нэгдүгээр, “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл”-ийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. 2010-2011 оны хичээлийн жилээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход энэхүү баталсан шаардлага, загварыг баримтлах, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан шинэ загварт шилжүүлж бичилт хийх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Сургалтын байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагыг бүртгэх ажлыг арга зүйн удирдлагаар ханган ажиллах, сургалтын байгууллагын регистрийн бүртгэл хөтөлж мэдээллийн бааз үүсгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.


                                    САЙД                         Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3184 дүгээрт бүртгэсэн

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоол

Tuesday

Найздаа - Төрсөн өдрийн мэнд хүргэе


Энэ бол залуу хүн бүрийн үзэх тунгаах зүйл болой



Эх орон минь чиний төлөө цохилох зүрх
Эгэл ч гэлээ хөндүүрлэн байна сонсож байна уу

Өнөөдөр ингэж авирлаж байгаа хүмүүсээс
Өр зүрх нь  өвдөж байгаа нь олон гэдгийг мэдэх үү


Үр хүүхэддээ үлдээх  тусгаар тогтнол эх орон
Өнө мөнх ариун оршин тогтноно гэдэгт итгэхсэн 
Тийм үү

Friday

Өдрийн тэмдэглэл - 2

Саарал өдөр

Хэн нэгний хайрын түүхийг сонсоод
Хорвоо тэр чигээрээ саарал бишийг мэдэрлээ
Хүний өмнөөс баярлаж бас атаархах сэтгэл
Хоёр мөр холбосноор хөнгөрөх эсэхийг шалгалаа

Агаар мандалд нар нь хэвээрээ гийж
Ажил амьдрал нэг хэвийн урссаар байхад
Аз жаргал минь хажууд байгаа гэж бодовч
Арван хэдний энэ өдөр надад саарал санагдана

Өрөөлийн гарт байгаа чихэр
Өөрийн чихрээс амттай санагддаг нь
Өөдөсхөн жаалын гэнэн санаа биш
Өнө мөнхийн хүмүүний шинж бололтой

Хүн гэдэг өчүүхэн дотортой амьтны
Хүсэл хэзээ ч ханадаггүй бололтой
Өөрөө зохиосон үлгэртээ итгэж
Өрөөлийн бүхнийг сайхан гэж
Үргэлж мөнх шуналтсаар
Үүрд мөнх тэмцдэг бололтой

BUT

Олноос сайхныг өмсөөд
Оддын сэтгүүлд гарахгүй
Өрөөлөөс илүүг идээд
Өвчин тусахгүй явах биш дээ


SO

Саарал өнгөнд хар цагаан хоёр хоёул багтдагийн адил
Сайхан муухай хоёр хамт байгааг саная
Өрөөлийн нэг чихрийг горьдох хэрэггүй
Өөрийн чинь чихэр бурхны гарт байж байгаа


Sunday

Ренчингийн Чойномын 75 жилийн ойд

Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой ирэх сарын 10-нд тохиож байна.
Энэхүү мундаг яруу найрагчийн шүлэг найраглалд дургүй, сонсоод сэтгэл нь хөдлөж, уур нь хүрдэггүй монгол хүн бараг л байхгүй байх гэж бодож байна.

Огт ноороглохгүй бичсэн гэхэд дэндүү хурц, утга уянга үнэр амт нь сэтгэлд шууд амтагддаг энэ л хүнийг эргэн дурсаж бүтээлийг нь мөнхлөх нь зүйн хэрэг

Гол нь билиг танхай яруу найрагч хүн өөрөө юу хүсэх байсан болоо.

Миний бодлоор хэрвээ 21-р зууны хүн та түүний яруу найрагаас бага ч гэсэн ухаарал, амьдралын мөн чанар, бодролыг эрж олбол баярлах байсан болов уу. Тиймээс яруу найрагчийн шүлгийг дахин нэг уншаарай.

Харин үхсэн хойно нь өгдөх энэ үнэ цэнэгүй элдэв шагнал, хоосон магтаалд угаасаа тэр дургүй байсан хүн



Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...