Амралтын өдрийн уянгыг өнөөдөр зөвхөн Цоодолын Хулангаар хөглөлөө.
Би ч бас ийм л явсан
Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Sunday
Friday
Ленинград хотын ялалтын өдөр
Ленинградын бүслэлт — Өнөөгийн Санкт Петербург буюу хуучны баатар хот Ленинградын дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд ард түмний туулж өнгөрүүлсэн аймшигт 872 хоногийн бүслэлтийн дуусгавар болсон өдөр нь өнөөдөр буюу 1 дүгээр сарын 27 юм.
Фашизмын эсрэг тэмцэж, хүний санаанд багтамгүй хүмүүнлэг гэдэг үгийн зуун хувь эсрэг нөхцөлд тэмцэж, үрэгдэж, ялсан ард түмний дурсгалыг хүндэтгэн энэ өдрийг дахин нэг нэхэн саная.
1941 оны 9 дүгээр сарын 8-наас 1944 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл — 872 хоног
Түүхэнд бол тус бүслэлтийн үеэр 872 өдрийн дотор 1,5 сая хүн нас барсан гэж тооцдог бол Нюрнбернийн үйл ажиллагааны тэмдэглэлд 640 мянга гэсэн тоо байдаг аж. Гэхдээ үүний хор уршигаар бүслэлтийн дараа нь амьдрал, эрүүл мэнд, зүрх сэтгэл бүхэн нь сүйтгэгдсэн хэдэн мянган хүн байсан бол?
/Орчуулах завгүй байгаа тул орос хэл дээр нь мэдээллийг тавьлаа/
Фашизмын эсрэг тэмцэж, хүний санаанд багтамгүй хүмүүнлэг гэдэг үгийн зуун хувь эсрэг нөхцөлд тэмцэж, үрэгдэж, ялсан ард түмний дурсгалыг хүндэтгэн энэ өдрийг дахин нэг нэхэн саная.
1941 оны 9 дүгээр сарын 8-наас 1944 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл — 872 хоног
Түүхэнд бол тус бүслэлтийн үеэр 872 өдрийн дотор 1,5 сая хүн нас барсан гэж тооцдог бол Нюрнбернийн үйл ажиллагааны тэмдэглэлд 640 мянга гэсэн тоо байдаг аж. Гэхдээ үүний хор уршигаар бүслэлтийн дараа нь амьдрал, эрүүл мэнд, зүрх сэтгэл бүхэн нь сүйтгэгдсэн хэдэн мянган хүн байсан бол?
/Орчуулах завгүй байгаа тул орос хэл дээр нь мэдээллийг тавьлаа/
Monday
БСШУЯ-ны харьяа байгууллагуудын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авах хуваарь
Сайн байцгаана уу
"Төсвийн тухай хууль"-ийн дагуу харьяа байгууллагуудын санхүүгийн тайланг 2012 оны 02 дугаар сарын 2 дох долоо хоногт нэгтгэх тул та бүхэн албан бичиг, тойрохоо ирж авна уу.
Тус хуулийн дагуу байгууллагууд тойрох хуудсыг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж, аудитын дүгнэлтийг гаргуулсан байх ёстойг анхаарна уу.
Та бүхнийг хүндэтгэсэн: Мөнх-Оргил.А /БСШУЯ СХОГ 208 тоот өрөө 93060046/
"Төсвийн тухай хууль"-ийн дагуу харьяа байгууллагуудын санхүүгийн тайланг 2012 оны 02 дугаар сарын 2 дох долоо хоногт нэгтгэх тул та бүхэн албан бичиг, тойрохоо ирж авна уу.
Тус хуулийн дагуу байгууллагууд тойрох хуудсыг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж, аудитын дүгнэлтийг гаргуулсан байх ёстойг анхаарна уу.
Зарлал: Соёл, урлагийн байгууллагууд Сангийн сайд , Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2011 оны 153/267
тушаалаар батлагдсан "Соёлын байгууллагын өөрийн давсан орлогыг зарцуулах журам"-ын дагуу
өөрийн давсан орлогын судалгаа ирүүлэх хугацаа энэ сарын 25-наар дуусч байгааг анхаарна уу.
Хугацаа
хожимдуулбал авахгүй болохыг анхаарна уу.
Та бүхнийг хүндэтгэсэн: Мөнх-Оргил.А /БСШУЯ СХОГ 208 тоот өрөө 93060046/
| Он сар | Гариг | Цаг | Байгууллагын нэр |
| 2/13/2012 | Даваа | 9.00 am -11.00 am | |
| 29-р сургууль | |||
| 116-р сургууль | |||
| Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль | |||
| 11.00 am - 13.00 am | МСБТамирын сургууль | ||
| Театрын музей | |||
| Соёлын өвийн төв | |||
| 11.00 am - 13.00 am | Хүүхдийн номын ордон | ||
| Байгалийн түүхийн музей | |||
| Богд хааны ордон музей | |||
| Соёл урлаг хөгжүүлэх сан | |||
| 16.00 am - 18.00 am | Уран зургийн галарей | ||
| Чойжин ламын сүм музей | |||
| Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга | |||
| 2/14/2012 | Мягмар | 9.00 am -11.00 am | |
| Дүрслэх урлагийн музей | |||
| Үндэсний номын сан | |||
| Хархорин музей | |||
| 11.00 am - 13.00 am | Шинэ эрин сургууль | ||
| Шинэ эхлэл сургууль | |||
| Монгол тэмүүлэл сургууль | |||
| 14.00 am - 16.00 am | Улсын драмын эрдмийн театр | ||
| Мэргэжлийн боловсролын сургалтын газар | |||
| Улсын хүүхэлдэйн театр | |||
| Улсын дуурь бүжгийн эрдмийн театр | |||
| 16.00 am - 18.00 am | БСШУЯ | ||
| Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа | |||
| 2/15/2012 | Лхагва | 9.00 am -11.00 am | |
| Төрийн хэлний зөвлөл | |||
| 11.00 am - 13.00 am | Боловсролын үнэлгээний төв | ||
| ЮЕНСКО-гийн үндэсний комисс | |||
| 14.00 am - 16.00 am | Соёл урлагийн хороо | ||
| Үндэсний түүхийн музей | |||
| Төрийн түүхийн музей | |||
| 16.00 am - 18.00 am | Сургалтын төрийн сан | ||
| Сургалтын төрийн сангийн захиргаа | |||
| Архангай аймгийн Хөшөө цайдам музей | |||
| 2/16/2012 | Пүрэв | 9.00 am -11.00 am | Дархан-Уул УГТЭШХүрээлэн |
| Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ хүрээлэн | |||
| 11.00 am - 13.00 am | ОХДГАӨЗахиргаа | ||
| Албан бус боловсролын зайны сургалтын төв | |||
| 14.00 am - 16.00 am | Улсын филармони | ||
| Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар | |||
| 16.00 am - 18.00 am | Дархан-Уул Техникийн ДС | ||
| Ховд их сургууль | |||
| 2/17/2012 | Баасан | 9.00 am -11.00 am | ШУТИС |
| МУИС | |||
| 11.00 am - 13.00 am | ЭМШУИС | ||
| 14.00 am - 16.00 am | Дорнодын багшийн коллеж | ||
| СУИС | |||
| 16.00 am - 18.00 am | МУБИС |
Friday
VACANCY ANNOUNCEMENT - MECS PIU
TERMS OF REFERENCE FOR PIU STAFF OF HERP 43007-023
The Project Implementation Unit (PIU) will be headed by a qualified Project Coordinator and five full-time staff, including a higher education specialist, social development specialist, procurement specialist, accountant and administrative staff for the entire implementation period of the Higher Education Reform Project (HERP).
Эх сурвалж: http://www.mecs.gov.mn/article-875.mw
Monday
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД
|
Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд: Төв Европын Их Сургууль Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцахыг урьж байна. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болон www.ceu.hu хаягаар орж авна уу. Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 1 дүгээр сарын 25.
Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой. Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материлыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://www2.warwick.ac.uk/study/postgraduate хаягаар авна уу. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 30-ны 16 цаг
Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна.
Багш нар, судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр: Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна:
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр
Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: sayamaa@earcmn.org, odonchimeg@earcmn.org Вэб: www.earcmn.org |
Saturday
Төсвийн тухай хууль
Төсвийн тухай шинэ хуулийн талаар Сангийн яамны www.iltod.gov.mn Сайт дээрх мэдээлэл
УИХ шинэ оны өмнөхөн буюу 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.
УИХ шинэ оны өмнөхөн буюу 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.
2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар макро түвшин дэх төсвийн нийт орлого, зарлага, улсын өр төлбөрийн зохистой хэмжээг тусгай дүрмийн дагуу тогтоож хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал тэрхүү тусгай шаардлагуудыг хэрхэн дагаж мөрдөх хэм хэмжээг заасны зэрэгцээ уул уурхайн баялагаас бий болсон орлогын тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм.
Харин Төсвийн тухай хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгааралалтуудын хүрээнд төсвийн цаглабарын дагуу төсөв бүрдүүлж захиран зарцуулахтай холбогдсон үйл явцыг буюу төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах болон хяналт тавих харилцаанд төсвийн үйл явцад оролцогч субьектүүдийн эрх үүргийг тодорхойлж өгч байна. Үүний зэрэгцээ төсөв гэж юу болох түүний бүтэц, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийг улс болоод орон нутгийн төсөвт хэрхэн хуваарилах хийгээд мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар заасан. Мөн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашигийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах асуудлыг шинэчлэн зохицуулна.
Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааг 3 үе шаттай байхаар тогтоосон бөгөөд эдгээр үе шатны дагуу Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудын зохицуулалтууд үе шаттай хүчингүй болно. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг он дамжуулан санхүүжүүлэх харилцааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс,
2. Төсвийн календарын дагуу 2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж батлах, жилийн төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах болон 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг аудитаар баталгаажуулах харилцааг зохицуулсан заалтууд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс,
3. Хуулийн бусад зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тус тус тогтоосон.
Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийн үйлчлэлийг мөн хугацаанд уялдуулан хүчингүй болгосоны зэрэгцээ 28 хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Сангийн яам хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох заавар, журмыг боловсруулах, бүх шатны төсөв захирагч болон тэдгээрийн нягтлан бодогч, иргэний нийгмийн байгууллагуудад сургалт, семинар хийх ажлыг эхлүүлж байна.
Монгол Улсын “ТӨСВИЙН ТУХАЙ” хуулийг доорх холбоосоос татан авна уу
Эх сурвалж: www.iltod.gov.mn
Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...