Wednesday

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай


Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Үүнд:

Нэг.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.

Хоёр. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох.

Гурав. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах.

Дөрөв. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.

Тав.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.


МОНГОЛ УЛСЫН                                             МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                ЕРӨНХИЙ САЙД
            
 Ц.ЭЛБЭГДОРЖ                                                  Н.АЛТАНХУЯГ

Багшийн ажлын норм тогтоох 307/91/230

2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 08 сарын 31-ний өдөр                    Дугаар 307/91/237             Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
 ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл,  8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
   БОЛОВСРОЛ, СОЁЛ,                 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,       САНГИЙН САЙД
   ШИНЖЛЭХ УХААНЫ                ХӨДӨЛМӨРИЙН САЙД
   САЙД                                             
     Ө.ЭНХТҮВШИН                          Д.ДЭМБЭРЭЛ                        Н.БАЯРТСАЙХАН

Tuesday

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ



 МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2013 оны 05 сарын 24 өдөр    

   МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН
  2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ
  МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН
 ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ  
        1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг дор дурдсанаар баталсугай:  
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл

2014 он
2015 он
2016 он

1
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/
14.7
11.8
14.6

2
Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин
6.0
6.0
6.0

3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
7,270.0
8,210.6
9,456.9

        -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
         эзлэх хувь
35.0
32.1
30.4

4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
7,686.3
8,721.8
10,079.8

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
37.0
34.1
32.4

5
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/
3.2
13.5
15.6

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
1.2
4.1
4.4

6
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/
-416.3
-511.2
-622.9

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
-2.0
-2.0
-2.0

7
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/
2,299.5
2,809.8
3,246.3

         -Дотоодын нийт  бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
11.1
11.0
10.4

8
Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/
8,314.0
10,198.9
11,930.4

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
40.0
39.9
38.3

9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
277.7
298.8
318.8

        -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
         эзлэх хувь
1.3
1.2
1.0



   



   
                       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                      З.ЭНХБОЛД



Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...