1952 оны долдугаар сарын 4нд 34 настай нэгэн усч бүсгүй Номхон далайн усанд шумбан Каталин арлаас 34 км-ийн өрнөдөд орших Калифорниягийн зүг сэлэхээр болов.Хэрэв амжилттай болбол үүнийг хийсэн анхны эмэгтэй болох байв.Флоренц Чадвик гэх энэ усч эмэгтэй Манс тэнгисийг 2 чиглэлд гаталсан анхны эмэгтэй юм. Тэр өглөө ус маш хүйтэн , бас өтгөн манантай байсан ба дэргэд нь явах усан онгоц бараг харагдахгүй байлаа.Сая сая хүн түүнийг зурагтаар үзэж байв. Тэр тэсгим хүйтнийг ажралгүй 15 цаг сэлжээ. Гэвч дэргэд нь завьтай яваа ээж дасгалжуулагч хоёрынх нь тэсээрэй эрэг ойрхон байна гэсэн үгийг үл тоон уснаас гарахыг гуйлаа. Бээрч даарсан усч Калифорниягийн эрэг хүрэхэд 800 метр дутуу байхад гарсан шалтгаанаа ингэж тайлбарлав" Хэрвээ би эргийг харсан бол чадах байсан юм" гэж харамсан өгүүлжээ. Зорилгоосоо буцах шалтгаан нь хүйтэн ус , ядарсан хоёрын аль аль нь биш байв. Харин зөвхөн манан ихтэй байснаас болж эргийг харж чадаагүй байна. Энэ бол амьдрал дээр тохиолдох л зүйл. Ямарваа нэгэн зүйл дээр амжилт олохын тулд өмнөө бодитой, хүрч болохуйц зорилго тавих хэрэгтэй.
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Friday
Эргэж битгий хар
Үдшийн салхи зөөлөн үлээж,нар зугуухан төөнөнө.Гэр гэрийн зүг цаанаа л нэг аз жаргалтай яаран алхлах хүмүүс зөрж өнгөрнө.Сарнай ч мөн тэдний л адил ажилаа яаравчлан дуусгаад халуун дулаан гэрлүүгээ харьж явна.Өнөөдөр түүний хувьд бусад өдрүүдээс онцгой гайхамшигтай өдөр байлаа.Хайрт ханийх нь царай харагдаж анх хэрхэн танилцаж байсан,анхны болзоо,хурим бүх л нандин дурсамжаа сэтгэлдээ зуран инээмсэглэн алхална.Гурван жилийн өмнөх энэ өдөр хайрт хань Анандынхаа журамт гэргий байхаа тангаргалаж гал голомтоо бадраасан юм.Аз жаргал хайр сэтгэлээр цалгин байвч тэр хоёрт удам залгах үр заяасангүй. Анандыг ажлаасаа ирэхэд нь Сарнай халуун хоолтой угтаж өдөр тохиолдсон бүгдээ хаман ярьж,ханатлаа эрхэлж аван аз жаргалтай байвч тэд гэрийг нь дүүргэх “бяцхан хайр”-ыг хүсэн мөрөөдөвч бие биенээ гомдоохоос эмээн үл хэлж зүрхэлнэ. Гэтэл ойрд Сарнай ажилдаа ядарч урьд нь дурладаг байсан сармистай шөлөө уух битгий хэл үнэрийг нь ч авч чадахаа больжээ.Маргааш нь цайныхаа цагаар найзыхаа ятгалгаар ойролцоох эмнэлэгт очиж эмчид учир шалтгаанаа тоомжиргүй тоочин ширээн дээрх балыг оролдон хайнгадуу суутал эмч түнийг ЭХО-д харуулахыг зөвлөлөө.Эмч үзлэгээ дуусгаад түүнрүү харж баяр хүргэе нэг сар 3 хоногтой байна гэв.Итгэж ядан эмчийн гарыг чанга атгаад нулимс дуслуулан хичнээн лавласныг бүү мэд. Ийм хариу сонсоно гэж огт төсөөлөөгүй Сарнай шуудхан хайртдаа хэлэхээр завдаснаа больж орой хэлхээр шийдэн алхалж яваа нь энэ байлаа.Ханьдаа яаж хэлнээ,тэр минь яасан их баярлах бол гэхээс зүрх нь догдлон хэвлий дэхь үрээ илэн амьд явах, амьдрах яасан сайхан юм бэ гэж шивнэн явлаа.
Гэртээ иртэл Ананд хаалгаа тайлан урьдынхаараа тэвэрч үнсэлгүйгээр чамд хэлэх юм байна гээд эргэв. Сарнай багахан гоморхон буйдан дээр суугаад надад бас хэлэх юм байгаа гэв.Ананд түүний өмнө сөхөрч суугаад хайрт минь намайг өршөө би өөр хүнийг сэтгэлдээ тээгээд удаж байна.Дэндүү их хайртай болж байгаагаа мэдэр ч байна тэр хүний л дэргэд байж хайрламаар байна гээд пал хийтэл хэлэх нь тэр.Сарнай юу болж байгааг ухаарч чадахгүй дэмий л өмнө нь арчаагүйгээр өвдөг сөхрөн өөр хүнд сэтгэл алдарсан хайрлаж явсан ханийгаа гөлрөн суув.Ананд цааш нь хэлэхдээ тэр маань хоёр хүүхэдтэй би тэднийг төрсөн үр шигээ хайрлаж чадна,чи минь гайхалтай эмэгтэй надгүйгээр сайхан амьдарч чадна аа гээд нүүрээ даран уйллаа.Сарнайгийн дотор тэсэхийн аргагүй давчдаж,нүд нь харанхуйлж, цөхөрлийн нулимсаа шүд зуун тэвчлээ.Хамтын амьдрал,хайр сэтгэл энэ бүхэн хаашаа алга болов,нүдрүү нь хараад хэлдэг байсан “би чамдаа хайртай” гэх үг хаачсан юм бол? Би ер нь чиний хувьд юу байсан юм бэ?хайр сэтгэл чинь хоосон амлалт байсан гэж үү гэх үй түмэн асуултгүй-хариулт,хариултгүй-асуулт хөвөрч цээж нь урагдах шиг болж дэмий л хэвлийгээ илж миний хүү битгий сонсоорой гэж үглэн байлаа.Би чамд итгэж хайрлаж байсан нь алдаа байсан юм уу?Гэр бүл гэдэг хэрэглээд л хаядаг амны цаас гэжүү гээд орилмоор байв.Хүний хүүхдийг хайрлана гэнэ ээ,гэхдээ бидний “бяцхан хайр”-аа яах юм бэ яаая гэсэн юм бэ гэж хэлмээр байв ч тэвчин арай гэж амаа нээн –Яв даа “Эргэж хэзээ ч битгий хараарай” тэр цагт аль хэдийн хожимдсон байна.Чи их азгүй хүн юм даа гэв.
Дотроо чи азгүй,чамайг хайрлан угтах хань байхгүй,хэн ч ааваа гэж тосон гүйхгүй чи тэр жаргалыг мэдэрч чадахгүй чи их азгүй хүн юмдаа гэж хичнээн хараан зүхэж орилж нулимж байсан ч тэр одоо ганцаараа биш гэдгээ л хамгаас илүү мэдэрч байлаа.

Тахиа болсон бvргэд
Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Ааваа... намайг уучлаарай
Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн гаэар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангуй. Бяцхан хүү нь "Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?" гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ, Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү "Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай" гэж өршөөл эрэв. Аав нь "Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй. чи ч бас тэгэхгүй.. .Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм" хэмээжээ.
Алимны мод
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтои зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж бүй өвгөнтэи таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж : - Өвгөн гуай. та ийм настай хүн байж
хээээ энэ энэ модныхоо жимсийг авна гэж
суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув. Өвгөн хариуд нь: ■ Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа.
Тэд ч гэсэн тарьж баихдаа хүлээж байгаад иднэ гэж тариагуй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр. ач. гуч нар хураах юмаа гэлээ.
Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:
• Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.
Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв Өвгөн хариуд нь:
- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоер ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш. хийж бүтээн. тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв.
Хаан
- Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

Азын тэнгэр
Алдарт илбэчин Харри Хоудиний нэрийг сонсоогүй хүн гэж бараг байдаггүй. Тэрээр ямар ч багажгүйгээр, зөвхөн хувтастайгаа орсон ямар ч шоронгоос нэг цагийн дотор мултарч чадна гэж сайрхдаг байж гэнэ.Английн нэг арлын жижиг хотынхон түүнийг урин энэ үзүүлбэрээ үзүүлж өгөхийг хүсчээ. Ингээд түүнийг ирэхэд нь шоронд хийгээд хаалгануудыг нь янгинатал түгжив. Хэн ч түүний энэ айхтар өрөөнөөс мултарч гарна гэж бодохгүй байлаа.
Илбэчний халаасанд 25 см-ын урттай төмөр байдаг байв. Тэрээр энэхүү нууц багажаараа ямар ч цоожийг эвдэж чаддаг байв. Эхний гучин минут өнгөрсөний дараа түүний царайд айдас , итгэлгүй байдал илэрч эхлэв. Харин дахиад гучин минутын өнгөрөхөд хамаг хөлс нь цутгаж эхлэв.
Хоёр цагийн дараа ингээд өнгөрлөө гэж бодон хаалга түшин суутал хаалга өөрөө онгойчхов. Учир нь тэр хаалгыг түгжээгүй байсан байна. Уг нь шууд л түлхсэн бол онгойх байсан ч илбэчин маань хаалгыг түгжээтэй гэдэгт бүрэн итгэсэн байсан тул оролдож үзсэнгүй.
Азын тэнгэр ч гэсэн ийм л байдаг. Түүний түгжээтэй гэж бодвол хэзээ ч онгойхгүй. Харин онгойлгохын тулд бага зэрэг түлхэх л хангалттай.

Сугалаа
Залуу Кенни тосгоны зээл дээрээс хөгшин гэхдээ өхөөрдөм илжиг авахаар болжээ. Тэгээд илжигний эзэн өвгөнөөс үнийг асуухад 100 доллар гэв. Кенни өвгөнд 100 долларыг нь төлөхөд өвгөн
-Маргааш илжигээ чамд авчирч өгье, гэв.
маргааш нь өвгөн залуутай уулзаад
-Хүү минь нөгөө илжиг чинь үхчихлээ.Чамд очих хувьгүй байж гэв.
Кенни: Тэгвэл мөнгөө эргүүлж авъя. гэхэд өвгөн мөнгөө авангуутаа үрэн таран хийж дуусгасан гэв. Кенни үхсэн илжигээ авъя гэтэл өвгөн гайхан яах гэж байгааг асуув. Кенни үхсэн илжигийг сугалааны бай болгож хэрэглэнэ гэж хэлчихээд яваад өгчээ. Нэг сарын дараа өвгөн Кеннитэй зээл дээр тааралдан нөгөө илжигийг хэрхсэн талаар асуухад
Кенни: Хонжворт нь илжиг өгнө гэж хэлээд 2 доллараар 500 сугалаа зарсан. Тэгээд 898 долларын цэвэр ажилласан гэв.
-Тэгвэл хожил таарсан хүн үхсэн илжигээ яасан бэ?
-Тиймээ сугалааг хожсон хүнд 2 долларыг эргүүлж өгсөн. Танд бас 100 доллар төлчихсөн байсан шүү дээ.
Залуу Кенни өсч том болоод Enron ерөнхий захирал болсон байна.

Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...