Monday

Дурлалын үлгэр

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ.Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89... гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93.... дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ. ....98,99,100

Tuesday

Блог нээхийн учир

Чөлөөт цагаа ашилан соёл урлаг, шинжлэх ухаан болон боловсролын салбарт тэр дундаа санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг хүмүүст мэдээлэл хүргэх мөн үзэл бодлоо солилцох үүднээс дээрх блогийг нээлээ. Хэдийгээр цаг зав багатай ч гэлээ заавал боломж гарган энд хэрэгцээт /заримдаа зүгээр л хэрэггүй / мэдээллийг оруулж байх болно Хүндэтгэсэн, Оргил

Wednesday

Хөдөлмөрийн тухай хууль



1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот


ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.



Monday

Аялалын тэмдэглэл - Өвөрхангай

 2009 оны 4 сард хийсэн аялал. Тухайн үед төрийн бус байгууллагад байсан болхоор их шүүмжлэгч байр суурьтай байжээ. Аян замын тэмдэглэлээ энэ блогтой үргэлжлүүлэх бодолтой байгаа тул хуучин блогоосоо нүүлгэж авчихлаа. 


Ингээд 2009 он Арвайхээр хот

Sunday

Сангийн сайдын 2001 оны 133 дугаар тушаал

Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааврыг Сангийн сайдын 133 тоот тушаалаар баталсан. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан энэхүү үлгэрчилсэн зааврыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг даалгажээ.

 

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
САЙДЫН ТУШААЛ


2001 оны 5 дугаар сарын 11 Дугаар 133
Аргачлал батлах тухай

Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн хууль”-ийн 4-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгж байгууллагын “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан энэхүү үлгэрчилсэн зааврыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газар/Д. Баясгалан/-т үүрэг болгосугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Зөвлөмж шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Сангийн сайдын 1994 оны 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ч. УЛААН

Хөлс

Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадхааргүй боллоо.
удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.
Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.
Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:
* Талханд явах 200₮
* Хог асгах 300₮
* Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.
“Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв.
Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000₮ -тэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа

Уучлал

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.
Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.
Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр.

Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ.
Сонингоо өгөөд эргэтэл тэр “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...