Sunday

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоол



МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО,ЗАРЛАГА,ХӨТӨЛБӨР,АРГА ХЭМЖЭЭНИЙ АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 99

                Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
                1. “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг 1 дүгээр, “Төсвийн зарлагын арга хэмжээний ангилал”-ыг 2 дугаар, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын ангилал”-ыг 3 дугаар, “Төсвийн орлогын эдийн засгийн ангилал”-ыг 4 дүгээр, “Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал”-ыг 5 дугаар, “Төсвийн зарлагын эдийн засгийн ангиллын заавар”-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
                2. Үйл ажиллагааны зардлын эх үүсвэр дутагдсан тохиолдолд өр үүсгэхгүй байх зарчим баримтлан төсвийн зарлагын арга хэмжээний ангиллын дагуу бусад арга хэмжээний зардлаас (үүнд аюулгүй байдлыг хамгаалах, стратегийн болон онцгой байдлын нөөцийн зардал хамаарахгүй) нийт 10 хүртэл хувийг “Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний урсгал зардалд шилжүүлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                3. Хөтөлбөрийн ерөнхий ангилалд нийцүүлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд бүтээгдэхүүний дэд анги, нэр төрлийг тогтоож, жил бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгаж байх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                4. Төсвийн орлого, зарлагын ангиллыг шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох бусад журам, заавар, мэдээний маягтыг энэхүү ангилалд нийцүүлэх, төсвийн орлого, зарлагын бүртгэлийг ангиллын зааврын дагуу хөтлүүлэх арга хэмжээ авч, батлагдсан төсвийн ангиллыг 2009 оны төсвийн жилээс эхлэн нийтээр дагаж мөрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
                5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын ангилал батлах тухай” Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                   Монгол Улсын Ерөнхий сайд                                                         С.БАЯР
                                                  Сангийн сайд                                                                                      С.БАЯРЦОГТ

  Засгийн гзрын 2009 оны 99 дүгээр тогтоол

Thursday

Та сайн жолооч мөн үү

Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн улсын шалгалтын материал.

Энэхүү цахим тестийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах шалгалтанд бэлтгэгчид болон замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгээ бататгах, энэ чиглэлийг сонирхон судлах хэн бүхэнд зориулав.

MTRI (NGO) (R) Traffic test v1.0
ISBN 99929-6-308-5
Татах: 194.5 MB
Мөн дараах линкээр орж онлайнаар сонирхож болно:
http://www.traffic-institute.mn/





Эх сурвалж: http://wegenerous.blogspot.com

Wednesday

Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ 

 2003.05.19                                        Дугаар 169                                  Улаанбаатар хот

 Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын
 байрны тодорхойлолт батлах тухай

            "Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
            1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн "Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг 1 дүгээр, "Албан бус боловсрол, зайны сургалтын арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг 2 дугаар, "Албан бус боловсрол, зайны сургалтын багшийн ажлын байрны тодорхойлолт"-ыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

            2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажллахыг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв /Ё.Батчулуун/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3.Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/-т даалгасугай.


                                                                  САЙД                                                                              А.ЦАНЖИД


Орос Монгол толь

Орос Монгол зузаан толь бичиг. Хэрэгтэй хүндээ бол аймаар хэрэгтэй словарь шүү.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн
Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв
ОРОС-МОНГОЛ ТОЛЬ

нэмж, зассан хоёрдугаар хэвлэл

редактор академич
Ш. Лувсанвандан

55 000 орчим үг

Улсын Хэвлэлийн Газар Улаанбаатар. 1982

Институт Языка И Литературы Академии Наук Монгольской Народной Республики
Ц. Дамдинсурэн, А. Лувсандэндэв

Thursday

Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам/


МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ  ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам/


2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр                                                                           Улаанбаатар хот
Дугаар 180

            Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.9 дахь заалт Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газрын дарга /С.Мягмардаш/-д даалгасугай.


САЙД                                      Ч.УЛААН



Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм

2008 оны 03 дүгээр сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 2879 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
===================================================================
2008 оны 02 дугаар                            Дугаар 56/64                         Улаанбаатар
         сарын 14 -ны өдөр
Үлгэрчилсэн дүрэм батлах тухай
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.11-дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1. Сургалтын байгууллагын "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү үлгэрчилсэн дүрмийг баримтлан сургалтын байгууллагыг хөгжүүлэх сангийн дүрмийг боловсруулж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөхийг захирал, эрхлэгч нарт даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 244 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                             БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                     САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД
 Н.БОЛОРМАА                                              Ч.УЛААН

Tuesday

Боловсролын салбарын хүн бүрээс санал авья

 Нэгж байгууллагуудын цалин тогтмол зардал шивж байсан веб сайтаар дамжуулан регистртэй мэдээ, тогтмол зардлын судалгаа авах бөгөөд тус судалгааны маягтыг танилцуулж байна.

Салбарын мэргэжилтнүүд доорх регистртэй мэдээний загвартай танилцан санал шүүмжээ өгвөл их байрлана шүү.
Энд бичиж болку бол мессенжерт бичээрэй

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...