Monday

БСШУ, Сангийн сайдын хамтарсан тушаал "Итгэлцүүр батлах тухай"


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 
Дугаар 306/237
Улаанбаатар хот
                                               
Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн  ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг  2007 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт даалгасугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                                   САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД       
                             
Ө.ЭНХТҮВШИН                                                                               Н.БАЯРТСАЙХАН


ТЭМДЭГЛЭЛТ ӨДРYYД [Бүртгэл,санхүү, эдийн засгийн ажилтны өдөр]

ТЭМДЭГЛЭЛТ ӨДРYYД [Бүртгэл,санхүү, эдийн засгийн ажилтны өдөр]

Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 1 дvгээр хавсралаар хэзээ ямар тэмдэглэлт өдөр болдог талаарх мэдээллийг үзнэ үү. Нийт 51-н тэмдэглэлт өдөр байдаг ба Санхүү, эдийн засагчдын өдөр-12 дугаар сарын 2 дахь Ням гарагт болдог юм байна. Нийт санхүүчиддээ санхүүчдийн баярын мэнд хүргэе
1. Багш нарын өдөр-жил бүрийн 2 дугаар сарын эхний Ням гараг; 2. Хөдөлмөр, нийгмийн хангамжийн ажилтны өдөр-2 дугаар сарын хоёр дахь Ням гараг; 


Saturday

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                Дугаар 85                                  Улаанбаатар хот


Жагсаалт шинэчлэн батлах тухай

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол-2" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн хангамж, чанарыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

          1.Нэг хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

          2.Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 2005 оны 8 дугаар сараас эхлэн зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

          3. Хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл бэлтгэж өгөхийг эцэг эхчүүдэд үүрэг болгосугай.

          4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                          САЙД                                                           П.ЦАГААН

Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

     2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                                       Дугаар 68                                 Улаанбаатар хот

     
                                                                                Дүрэм батлах тухай
       

   Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн  28.1.2  дахь заалт,  “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 8.5 дахь заалтыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 1.  “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг хавсралтын ёсоор  баталсугай.

       2.  Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус даалгасугай.

       3.  Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ардын  Боловсролын яамны сайдын 1987 оны 46 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэгийн хүүхдийг элдэв осол гэмтлээс хамгаалах дүрэм“-ийг хүчингүй болсонд тооцсугай.


 
                               САЙД                                         Ё. ОТГОНБАЯР

Wednesday

Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
   
           2008 оны 12 дугаар                                                                                                         
           сарын  10-ны  өдөр                                       Дугаар 54                                          
Улаанбаатар  хот

Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн
урамшил олгох тухай

       Төрийн албаны тухай хуулийн 31.3, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улирал тутам олгож байсугай.

    2. “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

    3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.


                             Монгол Улсын Ерөнхий сайд                                                 С.БАЯР

                             Боловсрол, соёл, шинжлэх
                             ухааны сайд                                                                        Ё.ОТГОНБАЯР

                              Сангийн сайд                                                                     С.БАЯРЦОГТ

Tuesday

УИХ-д өргөн барьсан 2011 оны төсвийн төсөл

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ” гэж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн   32.1-д “Засгийн газар улсын төсвийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төсөл холбогдох бусад баримт бичгийг 10 дугаар сарын       1-ний өдрийн өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэж батална” гэж тус тус заасны дагуу 2011 оны төсвийн төслийг боловсрууллаа.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран богино хугацааны тогтворжуулалтын хөтөлбөр болох “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 2011 оны төсвийн зарлагын дээд хязгаарыг 3250 тэрбум төгрөг байхаар тогтоосон билээ. Энэхүү хязгаарт багтаан 2011 оны төсвийн төслийг боловсруулсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас нийт 70 сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.

Эх сурвалж: www.iltod.gov.mn


Monday

Сангийн сайдын2010 оны 48 дугаар тушаал

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ  
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр                                                                           Улаанбаатар хот
Дугаар 48

            "Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,.1.3 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, "Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, бүлгийн дүнгээр хяналт тавих бараа үйлчилгээний зардлын бүлэглэлийг 2 дугаар хавсралтаар, эдийн засгийн ангилал тус бүрээр хяналт тавих зардлын зүйлийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэсүүдэд хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 147, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                      С.БАЯРЦОГТ



Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...