Wednesday

Дээд боловсролын байгууллагад суралцагчдад тэтгэлгийн болон зээл олгох журам батлагдлаа Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоол




Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам (145.52 KB) ", "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB) "-ыг баталснаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох эрх зүйн орчин бүрдлээ.

Энийг хуулаад тавьчихья. Хүмүүс асуугаад байх юм.



Эх сурвалж: www.mecs.gov.mn

Түвд төрх. Ер бусын өнцгөөс хийсэн арт-төсөл

Америкийн гэрэл зурагчин Фил Борхес (Phil Borges) шүдний эмчийн боловсролтой. Гэхдээ амьдралынхаа 25 жилийг гэрэл зурагт зориулжээ. Борхесын хөргүүд нь жинхэнэ мэргэжлийн хүний чанар, авьяасаар ялгардаг төдийгүй хувь хүний бодгаль төрхийг нээж чаддагаараа гайхамшигтай байдаг. Үүний нэгэн яруу илрэл нь Tibetan Portrait: The Power of Compassion арт төсөл юм. Алга болж буй ховор хэл, соёлыг харуулах зорилготой энэ төслөөр Борхес түвд хүмүүсийн цуврал хөрөг бүтээжээ.


20 настай Шело, 17 настай Бямбаа. Нэялам, Төвд

МУЗГ-ын 2012 оны 1 сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоол "Ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам"

Sunday

Хөөрхөн өө төрсөн өдрийн мэнд хүргэе



2012-02-26

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа

Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!

Monday

ЕШ-ийн бүртгэл эхэлжээ.



Улсын хэмжээнд ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2012 оны 2 дугаар сарын нэгнээс 04 дүгээр сарын 16-ны хооронд явагдах юм байна. 
Сонголтоо зөв хийж цагийг нь тулгалгүй чөлөөтэй бүртгүүлэх нь амар шүү. 
За амьдралын гараанд гарах гэж буй залууст амжилт хүсье.

Сар шинийн мэнд дэвшүүлье



Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгая
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндлэе
Мөнх амьдрахгүй насныхаа нэгэн ойг угтая


Будрах цасан чинагших хаврын тэргүүн сар ирлээ
Булт түмнээрээ золголдох Монголын цагаан сар ирлээ
Буян нэмж ирээдүйгээ ариутгах эхлэл сар ирлээ
Буурал дээдсийн сургаалиа сонсох уламжлалт сар ирлээ

Туулай жилийн цагаан сар - Та битгий уурлаарай
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй


Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй


  Сайхан шинэлээрэй

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...