Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Wednesday
Англи хэлний анхны 1000 үг
Татаж авахаар тавьлаа.
Microsoft Excel file тул янзлаад хэвлээд цээжлэхэд амар дөхөм болов уу.
Амжилт хүсье.
Хэлтэй бол хөлтэй бас хэрэгтэй.
Хаосын онол
– Юмс хэтэрхий нарийн төвөгтэй болчихвол, түүний ирээдүйг таамаглах боломжгүй болдог
гэсэн онол юм.
Наад захын жишээ гэвэл, "Маргаашийн цаг агаар" ч юмуу "унаж байгаа өдний хөдөлгөөн" гэх мэт нь Хаосын онолоор бол
– Хэтэрхий нарийн төвөгтэй учраас, урьдчилж хэлэх ямар ч боломжгүй юм.
Хальт сонсоод
– Үгүй байлгүй дээ
гэж бодмоор.
Сурган хүмүүжлийн яам болох уу
"Сурган хүмүүжүүлэх" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "educate" гэдэг үг нь "educe"
буюу, дотор талыг нь (дотоод чадварыг) татаж гаргах гэсэн үгнээс эхтэй
юм гэнэ. Үүнийг баримтжуулав уу гэмээр нэгэн судалгаа Англид хийгджээ.
Тэнд дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын төвшингөөр нь А-аас D гэсэн 4 ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А ангид хуваарьлагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.
Тэгтэл 3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнханы сурлагын төвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай байх учиртай D ангийн сурлагын төвшин хамгийн сүүлд орсон байв.
Харин энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио" байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж бодсон ангидаа хайнга хандсан байв.
Хөөрхий хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.
Тэнд дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын төвшингөөр нь А-аас D гэсэн 4 ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А ангид хуваарьлагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.
Тэгтэл 3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнханы сурлагын төвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай байх учиртай D ангийн сурлагын төвшин хамгийн сүүлд орсон байв.
Харин энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио" байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж бодсон ангидаа хайнга хандсан байв.
Хөөрхий хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ
УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Дэлхийн
шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай
Дэлхийн шилдэг их сургуульд
суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн
12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын иргэдийг
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах
шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн
газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Үүнд:
Нэг. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.
Хоёр. Дэлхийн
шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол
Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь
үндэслэн санхүүжилт олгох.
Гурав. Монгол
Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн
чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2
дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр зарлах.
Дөрөв. Монгол
Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их
сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.
Тав. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.
МОНГОЛ
УЛСЫН
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ
ЕРӨНХИЙ САЙД
Ц.ЭЛБЭГДОРЖ
Н.АЛТАНХУЯГ
Багшийн ажлын норм тогтоох 307/91/230
2007 оны 10
дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН
САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 08
сарын 31-ний өдөр
Дугаар 307/91/237
Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургуулийн багшийн
ажлын норм тогтоох, багш,
зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн
тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн
12 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.
"Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох,
багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг
хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ
тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш,
зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг
төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх
ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны
6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот
тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн
"Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр
сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,
НИЙГМИЙН
ХАМГААЛАЛ, САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
ХӨДӨЛМӨРИЙН САЙД
САЙД
Ө.ЭНХТҮВШИН
Д.ДЭМБЭРЭЛ
Н.БАЯРТСАЙХАН
Subscribe to:
Posts (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...
