өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.
өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”
“юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.
Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.
Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл ...
-
Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ? Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх 1. Нү дээ хэр...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...
No comments:
Post a Comment