Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.
Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Saturday
Subscribe to:
Post Comments (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...
-
Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. Хэвлэгч хувилагчийн printer cart...
No comments:
Post a Comment