МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ   
ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
   
 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр     Улаанбаатар хот 
 Дугаар 102 
   |   Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:  |  
   |   1. Оршин суудаг газраасаа 500 километр болон  түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу  элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2  талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн  тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.  |  
   |   2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган  санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр,  Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.  |  
   |   3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны  талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр  сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.  |  
   |                             Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД  |  
   |                           Сангийн сайд                                                                С.БАЯРЦОГТ  |  
   |                          Боловсрол,соёл,шинжлэх  |  
  |                                  ухааны сайд                                                            Ё.ОТГОНБАЯР | 
 
No comments:
Post a Comment