Saturday

Амралт нэртэй ажил үргэлжилдэг өдрийн хайлал

Та уншихгүй байх эрхтэй бас тэр нь ч дээр 

Амралтын өдрийн өглөө бүтэн өдөр хийгээд дуусахгүй албаны ажлын жагсаалт, амжуулах ёстой хувийн асуудал, алс ирээдүйн хальтхан бодол гээд холимог хуурга бодогдсоор босч ирлээ. 
Цаг хугацаа улиран одож, хүний хөгжил сэтгэхүй, хэл сэтгэхүй хувьсан өөрчлөгдөж байна. 
Хэрвээ тэр түмэн зүйлийн бодлыг 100 жилийн өмнө хярамцагтай, Зөвлөлт ахын үед борщтой зүйрлэх энэ цаг үед хамгийн их олон төрлийн орцтой, олдоц ихтэй хоол нь холимог хуурга ажээ. 

Төр улсын амьдрал бидний амьдралыг зохицуулж байгаа ч ингэж хувийн амьдралд хэтэрхий гүн шургалан орж ирж, өглөөний бодол, оройн яриа сэдэв болдог байсан үе зөвхөн хувьсгалын үеүүдэд тохиодог байх. 

Тэгвэл нэг нэгнийгээ барьж хорьж, өмгөөлж хамгаалж байгаа энэхүү улс төрийн нэгэн төрлийн жүжиг биднийг үнэ төлбөргүй хүчээр үзүүлж, ярианы гол сэдэв болж. 
Гэтэл миний хувьд тэр улс төрийг ярьж байсны оронд хэнд ч хэрэггүй телевизийн хөтөлбөрийн зарын сэтгүүл үзэж байсан нь дээр мэт санагдана. 

Өчигдөр төр гэж хэсэг хүмүүсийг хэлнэ гэж зааж байна. Тэгвэл жил бүр миссээ шалгаруулдагийн нэгэн адил ард түмэн /өөрөөр хэлбэл би бас/ 4 жилийн турш төрийг төлөөлөх хэсэг бүлэг хүмүүсийг уралдаж байгаа бас арай томхон олонлогоос сонгодог. 
Бид шүүж тунгааж сонгосон юм чинь сайн хүмүүсийг л сонгосон байх. Гэтэл тэр хүмүүс нэг нэгнээ таваг хоол, талхны мөнгөнөөс урж тасдах ноход гэлтэй айхтар муу хүмүүс байсныг дөрвөн жилийн төгсгөл бүрт гарах юм. 

Тэхээр бид хүн таньж сонгодоггүй гэж үү?
Эсвэл тэр сонголт хийгээд байгаа олонлог дотор сайн хүн байгаагүй гэж үү?
Ер нь төрийн төвшин удирдах сайн гэж хэн бэ?
Тийм хүн ер нь байдаг юм уу? 

Гүй дээ гүй. Хүн бүр л сайнтай муутай адилхан. Харин өнөөгийн нийгэм, ард түмэн өөрсдөө тэр хүмүүсийг муу болох үндсийг тавьж байна. Өдөр бүр хоолоо халбагдуулахыг хүсч байгаа арчаагүй залхуу ард түмэн тэднийг хуулийн дагуу, чин шударгуу ажиллах боломж олгохгүй. Авилга өгч бас өөрөө хамтран хувь хүртэхийг хүсч байна. Тэднийг илүү их мөнгө, боломжгүй зүйлийг асар хурдан хугацаанд хийхийг шаардаж тэр хүмүүсийг худал амлаж, хуурамж зүйл хийх үндсийг бүрдүүлж байна шүү дээ.  

Тэхээр нөхцөл нийгэм нь ийм байгаа юм чинь сонгууль өгч, мэдрэл муутай нэгний тэнэг үйлдэлд өртөх эрсдэлд учирч байхаар сонгуулийн өдөр хээр очиж, мах шарж идсэн нь дээр.

Биеэ засаад гэрээ засч л байя. Тэхээр аяндаа төр засагдана. 
Тиймээс энэ улс төрийн жүжгийг үзэж нэрвээ барж, цагаа үрж байхаар өөрийн шоргоолжны амьдралын нэг ч гэсэн ажлыг амжуулж байя. 

Ингээд холимог хуурганаасаа нэг ч гэсэн орцыг авч хаялаа. Миний энэ хоолны шингэц нь арай дээрдсэн байх.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...