Saturday

Модон тагш

Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...

Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв. Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцааранг нь өрөөний мухарт нэгэн жижиг ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болов...

Сохор зоосны дууль

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Цас

Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Сэжгээр өвдөж сүжгээр эдгэхийн учир

Эмч дээр нэгэн сайхан бүсгүй ирж биеэ үзүүлжээ. Эмч түүний биеий нь үзэхэд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй бөгөөд сэтгэл санаа нь гутралд автаж, сөрөг энергиэр дүүрсэн бүсгүй байлаа.
Эмч бүсгүйг үзэж дуусаад “Яадаг юм билээ?” гэж жаахан бодолхийлээд,
- Таны бие гайгүй байна. Нэг эм уугаад сайхан болох юм байна. Харин тэр эм надад байхгүй болхоор та “Итгэл” гэдэг эмнэлгийн Сэтгэл гэдэг эмчтэй уулзаад энэ эмийг авчих гэжээ.
Бүсгүй “Итгэл” эмнэлгийг эрж сурсаар олж Сэтгэл эмчтэй уулзаж нөгөө эмээ асуусан боловч эмч нь “тийм эм надад байхгүй” гэжээ.

Там, диваажин

Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Хүмүүс гоймонгоос идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй”.
Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөө талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барьяа” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж жаргалын дээдийг амталж байдаг юм даа” гэжээ.

Бялуу

Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Эх үр

Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн.Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.

Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд `Би сургуульд явахгүй ээ` хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан.`Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу` хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн. 

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...