Sunday

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал

Ер нь салбарын мэргэжилтнүүд, нэгжийн нягтлангууд ч гэсэн хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой тогтоол, тушаал шийдвэрийг сайн бүрдүүлж ашиглаж, судалж байх хэрэгтэй шү.



МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/
2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:
1.            “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
2.            Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                     С.СОНИН

Friday

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 102 дүгээр тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот


Дугаар 102

Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.
2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 
                          Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД 
                        Сангийн сайд                                                                С.БАЯРЦОГТ 
                       Боловсрол,соёл,шинжлэх 
                               ухааны сайд                                                            Ё.ОТГОНБАЯР

Sunday

БСШУЯ-ны талаар товч мэдээлэл


 Хаяг Монгол Улс Улаанбаатар хот Засгийн газрын III байр. Бага тойруу-44
            Baga toiruu-44, Gov.bld III. Ulaanbaatar-210620 a Mongolia


Цахим хаяг: http://www.mecs.gov.mn
Мейл хаяг: mecs@mecs.gov.mn


-Төрийн өмчийн хорооны маягт бөглөх гэх мэт ажилд дээд байгууллагын регистрийн дугаар их хэрэг болдог байх аа. Нягтлан бодогч нар их асуудаг юм. БСШУЯ-ны регистрийн дугаар - 9131981

БСШУЯ-ны албан хаагчдын утасны жагсаалт

Аяллын тэмдэглэл - Увс, Улаангом

БСШУЯ болон Азийн хөгжлийн банк, Боловсролын салбарын шинэчлэлийн төсөл, Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төслийн хүрээнд “Сургуулийн төсөвлөлт, санхүүгийн байдлыг судлах” зорилгын хүрээнд улсын хэмжээнд 15 сургууль сонгогдсоноос Увс аймагт “Шинэ Ирээдүй” цогцолбор сургууль, Зүүнговь, Тариалан, Тэс сумын 4 ерөнхий боловсролын сургууль багтсан юм. Дээрх сургуулиудын захирал, сургалтын менежер, нягтлан бодогч нартай уулзаж сургуулийн төсөв санхүүгийн өнөөгийн байдлын талаар урьдчилсан бэлтгэсэн маягтын дагуу судалгаа ярилцлага авах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 өдөр ажиллаа. Тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хийх уулзалтад Боловсролын эдийн засагч “Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн гадаадын зөвлөх Питер Мук, Боловсролын салбарын шинэчлэлийн төслийн дотоодын зөвлөх, боловсролын санхүүгийн шинжээч Н.Батчимэг, БСШУЯ-ны СХОГ-ийн мэргэжилтэн А.Мөнх-Оргил, Увс аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Т.Шинэбаяр нар оролцож уулзалтын цаг хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. 
 
За ингээд албан бус аян замын тэмдэглэлийг өгүүлье. 

Friday

Энэ бас нэг шүлэг...

Монгол эр хүн та хаана байна?
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна


Хүний шүлгүүд яг л миний бодрол шиг ...

Ц.Хуланг : Миний дурлал
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй

Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Monday

БСШУ-ны сайдын 2003 оны 64 тоот тушаал "Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам"

      МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
                                                     САЙДЫН ТУШААЛ


                 ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын
                        төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам,
                        олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүн/

2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд зохиогддог улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ :


1. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журмыг нэгдүгээр, олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдгуаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах, үйл ажиллагааны тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо /Г.Батболд/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “олимпиадын хороо, заавар батлах тухай” Гэгээрлийн сайдын 1997 оны 51 дүгээр, “Англи хэлний олимпиад зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1998 оны 28 дугаар, “Журам, заавар, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 109 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд болсонд тооцсугай.



                                 САЙД                          А.ЦАНЖИД

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...