Monday

БСШУ-ны сайдын 2007 оны 20 дугаар тушаал


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

===================================================================
2007.12.20                                               Дугаар 20                                       Улаанбаатар хот
                       
Бодлого, төлөвлөгөө батлах тухай
    
Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг нэгдүгээр, сургуулийн өмнөх боловсролын сургалтын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), Боловсролын хүрээлэн (Н.Бэгз), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

                                    САЙД                                                             Н. БОЛОРМАА

Sunday

2012 оны цэргийн баярын мэндчилгээ

Газрын сайхан залуусаа
Ардын дуунд мөнхөрсөн бүсгүйчүүлтэй адилтган зүйрлэлээ.

С.Наранцогт
Тууштай зарчим зангаар
Түмний мөнгөнд ханддаг
Хүний үрсийн төлөө
Хоёргүй сэтгэлийг баримталсан
Газрын дарга таныгаа
Амраг хайртдаа чин сэтгэлийг барьж
Арван жилийг ардаа орхисон
Ардын дууны Алгирмаатай
Андууралгүй зүйрлэюу

Saturday

Tuesday

Ерөнхий шалгалтын хуваарь



Хонгорхон бүсгүй танд -Мартын 8-нд зориулав

Хорвоогийн нэгэн өнгө
Хонгорхон бүсгүй танд
Хүүхнүүдийн баярын мэндийг
Хүргэж байна, хүлээн авна уу

Гэр бүл, үр хүүхэддээ та
Гэгээхэн нэгэн өнгө билээ
Гариг эрхсийн энэхэн ертөнцийн
Гялалзаад харвах од нь билээ 

Өдөр бүр та аз жаргалыг мэдэрдэг ч бай
Өнөөдрийн амтанд та бүр илүү шунаарай
Өөдөөс зөрөх танихгүй нэгний хүртэл
Өөрт тань мишээх хүндэтгэлийг та мэдрээрэй

Та хувь заяандаа баясан инээгээрэй

Хурмаст тэнгэр, бурхнаас нь ч юм уу илгээсэн
Хувь тавилан, үр хүүхэддээ санан инээ

Хүслийн ертөнцөд бүсгүй хүний заяанд төрүүлсэн
Хүний дээд эцэг эхээ бодон инээ

Хувийн хэвшлийн залхтал явуулах сурталчилгаанаас
Хамаагүй зөвхөн баярын мэндийг нь уншин инээ

Хамаг ажлаа хойш нь тавин бэлтгэж байгаа
Хамтран ажиллагчид харчуулыг харан инээ

Та хувь заяандаа баясан инээгээрэй

Та өөрийгөө
- Хүн хүнээс илүү жаргалтай гэж
-Хүүхэн хүний хүсэл биелсэн гэж
-Хүрээд ирэхийг чинь хүлээх гэр бүлтэй гэж
-Хүсэхгүй ч ёстой мэт цэцэг өгөх ханхүүтэй гэж

баясан баясан инээж
баяр хөөртэй байгаарай 

Хонгорхон бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.



Thursday

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА 


Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 230 бакалавр болон магистр оюутан, 50 аспирант болон докторант, 20 мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Мэргэжлийн чиглэлээр хуваарилбал:

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...