Tuesday

Хонгорхон бүсгүй танд -Мартын 8-нд зориулав

Хорвоогийн нэгэн өнгө
Хонгорхон бүсгүй танд
Хүүхнүүдийн баярын мэндийг
Хүргэж байна, хүлээн авна уу

Гэр бүл, үр хүүхэддээ та
Гэгээхэн нэгэн өнгө билээ
Гариг эрхсийн энэхэн ертөнцийн
Гялалзаад харвах од нь билээ 

Өдөр бүр та аз жаргалыг мэдэрдэг ч бай
Өнөөдрийн амтанд та бүр илүү шунаарай
Өөдөөс зөрөх танихгүй нэгний хүртэл
Өөрт тань мишээх хүндэтгэлийг та мэдрээрэй

Та хувь заяандаа баясан инээгээрэй

Хурмаст тэнгэр, бурхнаас нь ч юм уу илгээсэн
Хувь тавилан, үр хүүхэддээ санан инээ

Хүслийн ертөнцөд бүсгүй хүний заяанд төрүүлсэн
Хүний дээд эцэг эхээ бодон инээ

Хувийн хэвшлийн залхтал явуулах сурталчилгаанаас
Хамаагүй зөвхөн баярын мэндийг нь уншин инээ

Хамаг ажлаа хойш нь тавин бэлтгэж байгаа
Хамтран ажиллагчид харчуулыг харан инээ

Та хувь заяандаа баясан инээгээрэй

Та өөрийгөө
- Хүн хүнээс илүү жаргалтай гэж
-Хүүхэн хүний хүсэл биелсэн гэж
-Хүрээд ирэхийг чинь хүлээх гэр бүлтэй гэж
-Хүсэхгүй ч ёстой мэт цэцэг өгөх ханхүүтэй гэж

баясан баясан инээж
баяр хөөртэй байгаарай 

Хонгорхон бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.



No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...