Яг иймэрхүү загвараар ТЕЗ-ийн төсвийн танилцуулгаа хийнэ. Түүний дараа орон нутгууд өөрсдийн салбарын төсвөө ижилхэн хийгээрэй. А.Мөнх-Оргил
1. МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2008
Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт орлого 2,423.2 тэрбум төгрөг, нийт зарлага 2,560.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 136.9 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн
орлого 1,718.1 тэрбум төгрөг, зарлага 1,946.6 тэрбум төгрөг, улсын
төсвийн нийт тэнцэл 228.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх
хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
I Тодотгол 2008
Монгол Улсын 2008 оны батлагдсан
төсвийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр,
арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцлийг хангах, хууль, эрх зүйн орчны
өөрчлөлтийн улмаас төсөвт зайлшгүй нэмж тусгах шаардлагатай арга хэмжээг
тусгах, УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газрын тогтоолуудаар 2007 оны
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийгдсэн зарим хөрөнгө
оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх
зорилгоор 3 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.
Монгол Улсын 2008 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого 2,425.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,774.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 349.1 тэрбум төгрөг буюу
ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого
1,676.6 тэрбум төгрөг, зарлага 2,141.1 тэрбум төгрөг болж, улсын төсвийн
нийт тэнцэл 464.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.5 хувьтай тэнцэх
хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
II Тодотгол 2008
Монгол Улсын 2008 оны төсвийн тухай
хууль батлагдсанаас хойш гарсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх,
хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас бий болсон өөрчлөлтүүдийг
тусгах, төсөвт байгууллагуудын тогтмол зардлын үнийн өсөлтийг
санхүүжүүлэх шаардлагын улмаас 2008 оны 10 дугаар сард төсвийн тодотгол
хийсэн.
Ингэснээр Монгол Улсын 2008 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,496.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,516.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 19.2 тэрбум төгрөг буюу
ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого
1,720.3 тэрбум төгрөг, зарлага 1,815.6 тэрбум төгрөг болж, улсын төсвийн
нийт тэнцэл 95.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэх хэмжээний
алдагдалтай байхаар батлагдсан.
2. МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2009
Засгийн газраас 2009 онд баримтлах
төсвийн бодлого нь макро эдийн засгийн зорилтуудыг хангаж, мөнгөний
бодлоготой уялдсан, төрийн албаны тоо болон цалин хөлсийг
нэмэгдүүлэлгүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг
багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг
санхүүжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн
бүлгүүдэд зориулахад чиглэсэн Төсвийн хумих бодлого байсан.
Монгол Улсын 2009 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 395.7 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн
орлого 1,847.8 тэрбум төгрөг, зарлага 2,200.9 тэрбум төгрөг, улсын
төсвийн нийт тэнцэл 353.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх
хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
I Тодотгол 2009
Олон улсын санхүүгийн зах зээл дээр бий
болсон санхүүгийн хямралын улмаас дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ
огцом буурсан нь манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар төсвийн
орлого ихээхэн хэмжээгээр буурч байгаатай холбогдуулан төсвөөс
санхүүжүүлэх урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хумих
зайлшгүй шаардлага тулгарсан тул 3 дугаар сард тодотгол хийсэн.
УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн чуулганаар нэгдсэн төсвийн нийт орлого 1,973.01 тэрбум төгрөг, нийт зарлага 2,314.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 341.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай
тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн нийт орлого 1,621.3 тэрбум
төгрөг, нийт зарлага 1,854.7 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл
233.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
II Тодотгол 2009 /МУХС-ийн төсөвт/
ОУВС-тай хамтран
хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын
байгууллага,хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн
халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй
байх, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн
“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын
хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 7 дугаар сард төсвийн тодотгол
хийсэн.
Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн 2009 оны
төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
боловсруулан 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Засгийн газраар
хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн
нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,418.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.
III Тодотгол 2009 /НДС-ийн төсөвт/
Нийгмийн Даатгалын сангийн 2009 оны
төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус
тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,436.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 381.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуулиар батлагдсан.
3. МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2010 ОН
Монгол Улсын 2010 оны төсвийг
боловсруулахдаа эдийн засгийн хямралын үед хүн амын мөнгөн орлогыг
болон тэтгэмжийн хамрах хүрээг бууруулахгүй байх, ингэхдээ стратегийн
орд газруудаас бий болж буй орлогыг иргэдэд хуваарилах механизмтай
уялдуулан хамтатган шийдэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс
нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хумих бодлогыг баримтлахгүй байхаар
төлөвлөсөн.
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувь, улсын төсвийн нийт алдагдал 152.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэхээр батлагдсан.
Тодотгол 2010
Орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн
дайчлах, Улсын Их хурлаас хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт
чиглэл болгосныг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн Засгийн
газрын бондын зардлыг төсөвт бүртгэх, зайлшгүй шаардлагатай урсгал
зарлагын эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн
тухай хуульд тодотгол хийсэн.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан төсвөөс 218.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.
4. МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2011
Монгол улсын 2011 оны төсвийн бодлогын
гол чиглэл нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурийг оновчтой
бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг татварын болон бодлогын
бусад арга хэрэгслээр дэмжих, улмаар уул уурхайгаас хэт хамааралтай болж
буй эдийн засгийн бүтцийг аажмаар өөрчлөх, жижиг дунд үйлдвэрлэл, түүн
дотроо дотоодоос түүхий эдээ хангадаг үйлдвэрлэлийн салбарыг хөхиүлэн
дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах асуудал байсан.
УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24 –ний
өдрийн хуралдаанаар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн
дагуу төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож төсвийн тогтвортой байдлыг
хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогыг
хуримтлуулах зорилгоор төсвийн тогтворжуулалтын санг үүсгэлээ.
Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий -9.9 хувь, улсын төсвийн орлого 2,492.3 тэрбум төгрөг,
зарлага 2,782.7 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 290.4 тэрбум
төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны
хуралдаанаар батлагдсан.
Тодотгол 2011
Улсын Их хурлаас Засгийн газарт өгсөн
чиглэлийг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн зарим арга хэмжээг
хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн шийдвэртэй зардлуудыг шийдвэрлэх зорилгоор
Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг боловсруулсан.
Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг,
зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум
төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
батлагдсан.
5. МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2012
Монгол Улсын 2012 оны төсвийг эдийн
засгийн өсөлт, олон улсын зах зээл дэх ашигт малтмалын үнийн нөлөөллийг
үндэслэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд хөтөлбөрөөр
төлөвлөж, төсвийн байгууллагын өөрийн орлого төсвийн зарлагыг
санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан
боловсруулсан. Эдийн засгийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын
цалин, иргэдийн тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх, уул уурхайн
бүтээгдэхүүний экспортод татварын зохицуулалт хийх, хөгжлийн банкны үйл
ажиллагааг дэмжих зэрэг чухал арга хэмжээнүүдийг төсөвт тусгасан.
Монгол улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,825.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.8 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий -3.0 хувь, улсын төсвийн орлого 4,360.7 тэрбум төгрөг,
зарлага 4,865.9 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 1,059.6 тэрбум
төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
батлагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос татан авна уу.
Эх сурвалж: www.iltod.gov.mn
No comments:
Post a Comment