Monday

Өглөөний хүн -номноос Эрт босоцгоо

Өглөөний хүн гэж ном хэдэн жилийн өмнө худалдаанд гарч BESTSELLER болж байсныг санаж байна. Тэр үед энэ номыг уншаад тэмдэглэж авч байсан зүйлээсээ заримыг нь толилуулж байна. Энэ номыг уншсанаас хойш би 5-н цагт босдог болж үүнийгээ дагаад өөртөө итгэлтэй болсон. Гэхдээ өдөр бүр 5-н цагт босоод байдаггүй. Өвлийн улиралд манайд өглөө эрт босоод нар харж сэтгэлээ баясгаж эрч хүч авна гэж байх биш өглөө бослоо түнэр харанхуй. Харин зуны цагт бол өглөө 5-н цагт босох сайхаан. За олон үгээр яахав хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз. Би цаг бага байсан учир оруулсан article тус бүрийн учир шалтгааныг тайлбарлаж чадсангүй зүгээр л тэмдэглэж авч байснаа Copy+paste хийлээ.
“Миний өмнө нэгэн ирээдүйтэй залуу зогсож байна гэж бодьё. Тэгтэл тэрээр “шөнө оройтох ч яахав. Харин өглөө босох жаахан хэцүү болохоор" гээд инээхчээх аядах юм бол би зөвхөн тэгэж сонсоод л түүнийг үнэлэн дүгнэх хүсэл оргүй болно. Учир нь эрт босох уу, үгүй гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөрчлөгддөг. Эрт босох нь амжилтанд хүрэх хамгийн чухал хүчин зүйл мөн" Японы бэхний үйлдвэрийн захирал байсан Кавамүра Шигэкүни.
Өглөө босвол гурван зүйл олж авна:
  1. Эрүүл саруул
  2. Элбэг баян
  3. Ухаалаг, сэргэлэн болно.
Өглөө босохтой холбоотой зарим зүйр цэцэн үгс:
  • “Өглөө эрт босно гэдэг амандаа алт хутган хийхтэй адил" Итали;
  • “Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг" Англи;
  • “Буран эртт босдог хүнд тусалдаг", "эрт унтаж эрт босдог хүүхэд хурдан өсдөг" Португали;
  • “Өглөө эрт босдог хүн бурханы хайр энэрлийг эдэлдэг' Польш.
  • “Бусдаас түрүүнд байгаа цагт заавал ялан дийлдэг" Наканори Такамаса түргэн хоолны сүлжээ.

Хэлээ сурч мэдлэгээ бэхжүүлье.



Тогтвортой хөгжлийн зорилтыг ажлын хэрэгцээнд ашиглаж орчуулах явцдаа та бүхэнтэй хамтран хийж үзэхээр шийдлээ. Доорх 87 үгсийн өөрийн монголоос англи руу орчуулж мэдэхгүй бүх л үгсээ өөрийн болгоорой.

Хэрвээ та 87 үгсийг мэдэж байвал "Тогтвортой хөгжлийн үндсэн 17 зорилтыг" ойлгох болно.


1 Access
2 Achieve
3 Action
4 Affordable
5 Age
6 Agriculture
7 All

“Тогтвортой хөгжлийн зорилтууд”





Дэлхийн 193 орны удирдагч 2015 оны есдүгээр сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсантай холбогдуулан Монгол улс дахь НҮБ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Тус хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгч нар оролцож, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдээллээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “ Тодорхой нэг зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж ажиллах нь сая сая иргэдийг ядуурлаас гаргаж, охид эмэгтэйчүүдийг чадваржуулах замаар тэдний эрх мэдэл болон хариуцлагыг нэмэгдүүлж, хүн төрөлхтөнд эрүүл саруул байж, сайн сайхан амьдрах шинэ боломжийг бий болгож болдог гэдгийг Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-ууд тодорхой харуулж чадлаа” хэмээн онцлоод МХЗ-ын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг баталсныг мэдээллээ.
Тэрбээр, ТХЗ нь хоорондоо харилцан хамааралтай тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Сүүлийн гурван жилд, бид ямар дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байгаа талаар судалгааг дэлхийн 8 сая гаруй хүнээс авсан бөгөөд уг судалгаанд Монгол Улсын 5 мянга гаруй иргэн  оролцжээ. /Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг баталсан. Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан байна.  Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгаж ажиллажээ.

Wednesday

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам батлагдсан байна.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөрДугаар 269
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                          С.ЧИНЗОРИГ  

Tuesday

Монгол улсын засгийн газрын 2014 оны 384 - “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 384
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шилэн дансны тухай хуулийн 5.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд                                                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...